Gege beauty salon
hair&beauty
Бүсгүй таны эмэгтэйлэг эрч хүч
Нүд хөмсөгтэй шууд холбоотой байдаг шүү 😍
Гоёдог улирал аль хэдийнээ болчихжээ 😎
06/05/2026
Ж. Сар маникюр артистын маан бас нэгэн бүтээлээс 🤗
1 сарын ургалтын дараа... 💖
16/04/2026
Bobo Bobo манай зураач артист дээр зургаа бариад л ир асуудалгүй урлана дөө 😎🖤
04/04/2026
Танд зөвлөхөд Ханш нээх өдрийн ёсон 🤗
🥰Монголчууд байгаль дэлхийтэйгээ гүн холбоотой амьдардаг улс юм.
🥰Ханш нээх гэдэг нь:
🧨Газар дэлхийн амьсгал сэргэж эхэлж байна.
📍Хөлдүү, хатуу энерги зөөлөрч амьдрал дахин хөдөлгөөнд орж байна.
🥰Хаврын эрчим хүч нээгдэж өгч эхэлж байна.
🧨Энэ өдөр бол зүгээр нэг улирал солигдох биш
🧨Хүн, байгаль, сэтгэл гурав зэрэг шинэчлэгдэх мөч юм.
🥰Байгаль дэлхий сэрж байгаа үед хүний хийж байгаа үйлдэл их нөлөөтэй амархан шингэдэг гэж үздэг.
🧨Өөрөөр хэлбэл:
🥰Сайн зүйл хийвэл сайн энерги жилийн турш дагадаг.
📍Мууг хийвэл сөрөг нөлөө үлдэнэ гэж билэгддэг.
🧨Өнөөдөр яг юу хийвэл сайн бэ?
🥰Өглөөний зан үйл хамгийн чухал
🥰Эрт босох гадагш гарч:
🌺Тэнгэртээ мөргөх
🌺Өнөө жил амгалан тайван байг гэж ерөөх
🌺Сүү, цай, бага зэрэг будаа өргөх
🌺Гэр орноо цэвэрлэж агаар сэлгэх
🌺Зул ,лаа асааж, арц хүж уугиулах
📍Хуучин муу энергийг сольж шинэ сайн эрчмийг угтах
📍Өнөөдөр үг бодлоо хянах хэрэгтэй
📍Хараал хэлэхгүй, хүнд муу санахгүй, хэрүүл хийхгүй харин оронд нь:
🌺Сайн үг хэл, ерөөл хэл, эерэг бодол тээ учир нь энэ өдөр хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр хүчтэй биелдэг.
🌺Буян хийж бусдад өглөг өгөх, ахмад настанд хүндэтгэл үзүүлж туслах гэх мэт үйлийг хийх хэрэгтэй.
🌺Жижиг зүйл ч байсан болно гэхдээ чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй.
📍Харин энэ өдөр цээрлэж хориглох зүйлс нь:
📍Газар хөндөх, хэрүүл маргаан хийх, амьтан зовоох, өөрөө хэт ядрах
(өнөөдөр энерги тэнцвэртэй байлгах өдөр)
🧨Энгийнээр тайлбарлавал
🥰Сэтгэлээ цэгцэлж
🥰Зорилгоо бодох
🥰Шинэ эхлэл тавих өдөр юм.
😘Танд амжилт хүсье 😘
25/03/2026
🩶 Үс цайна, бууралтана гэж ярьдаг ч шинжлэх ухааны хувьд бол үс өнгөгүй (пигментгүй) ургаж эхэлдэг гэж ойлгох нь зөв.
Үүнийг энгийнээр тайлбарлавал:
• Үсний өнгийг меланин гэдэг пигмент тодорхойлдог.
• Энэ пигментийг үсний уутанцарт байдаг меланоцит эсүүд үүсгэдэг.
• Нас ахих, стресс, генетик зэрэг шалтгаанаар эдгээр эсүүдийн үйл ажиллагаа буурна.
• Ингэснээр шинэ ургаж буй үс өнгө орохгүй, тунгалаг цагаан харагдана.
⏺️ Тиймээс үс өөрөө “цагаарах” биш, харин шинэ ургалт нь пигментгүй болсноор цагаан харагддаг гэсэн үг.
17/03/2026
Артист Ж. Сар
өнөөдрийн сүүлийн ажил тач уу 💋
16/03/2026
Хэрэгтэй мэдээлэл аваад ирлээ 🤗🤗🤗
Хүмүүсийн 90% үс уналтын жинхэнэ шалтгааныг мэддэггүй.
- Та шампунь сольж үзсэн.
- Та үсний тос, серум хэрэглэсэн.
- Гэхдээ үс тань яагаад урьдынх шиг өтгөн биш болсон бэ?
🟤 Хариулт нь ихэнхдээ үс биш — хуйханд байдаг.
Энэ зураг дээр та үсний уутанцрын ялгааг харж байна.
🔴 Бөглөрсөн булцуу
Хуйханд тос, бохирдол, үхэжсэн эсүүд хуримтлагдахад
үсний уутанцар амьсгалж чадахгүй болдог.
Үүний үр дүнд:
• Үс нимгэрнэ
• Ургалт удааширна
• Үс амархан унаж эхэлнэ
🟢 Эрүүл уутанцар
Цэвэр, тэнцвэртэй хуйханд
үс илүү зузаан, хүчтэй ургах орчин бүрддэг.
✨ Эрүүл үс бол аз биш.
Эрүүл хуйхны үр дүн юм.
Хуйхны арчилгаанд:
• Хуйхны гүн цэвэрлэгээ
• Үсний уутанцрыг сэргээх арчилгаа
• Цусны эргэлтийг идэвхжүүлэх
• Шинэ үсний ургалтыг дэмжих эдгээр нь орно. Ингэснээр:
Таны үс илүү эрүүл, илүү өтгөн болно.
⚫️ Хүмүүс нүүрээ л арчлаад байхаас хуйхаа бараг л тоохгүй дээ. Яг ингээд хэлэхэд хуйхны эрүүл чанар нүүрний арьс унжилт хөгширөлт зэрэгт маш чухал үүрэг гүйцэтгэдэг шүү...
16/03/2026
За манай сайхнуудын гоёо эхэлсээн 😎
Тод өнгө таны чимэг 🧡
15/03/2026
😁😁😁🤭🤭🤭
13/03/2026
💇♀️ Жирэмсэн үед үсээ будаж болох уу?🤰🏻
Энэ асуулт олон ээжүүдийн дунд байнга гардаг.
Ерөнхийдөө үсээ будаж болно гэж үздэг.
Орчин үеийн үсний будгуудын химийн бодисууд арьсаар маш бага хэмжээгээр шимэгддэг тул ургийн хөгжилд ноцтой нөлөө үзүүлнэ гэсэн баттай нотолгоо одоогоор байхгүй.
Гэхдээ зарим анхаарах зүйлс бий.
📍 Анхаарах зүйлс
✔ Жирэмсний эхний 3 сард (ургийн хөгжлийн үе) будахгүй байхыг зарим эмч зөвлөдөг
✔ Үсээ будахдаа агаар сайн солилцдог орчинд будах
✔ Арьсанд хүрэх хэмжээг аль болох багасгах
✔ Хэт хурц үнэртэй будгаас зайлсхийх
—
💡 Илүү аюул багатай сонголт
• Аммиак багатай будаг
• Ургамлын гаралтай будаг
• Highlight / balayage зэрэг арьсанд хүрэхгүй техник
—
🤍 Жирэмсэн үед гоо сайхандаа анхаарах нь буруу зүйл биш.
Харин мэдээлэлтэй, зөв сонголт хийх нь хамгийн чухал.
Мэдээлэлийг хураангуйлан бэлтгэсэн: Д.Цэндсүрэн
Эх барих эмэгтэйчүүдийн эмч
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
11 хороо Хөтөл
Ulaanbaatar
