Eczema Coach
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Eczema Coach, Health/Beauty, Ulaanbaatar.
08/03/2024
To anyone who is up late dealing with TSW can’t sleep bc of itchy skin, flaking, anxiety, etc., to anyone who just cried in your bath after applying yet another oatmeal mask to the affected areas (chest, arms, neck, face) to anyone who feels so in their head they feel lost - I feel you
Also it’s International Women’s Day. To all the TSW women warriors and caregivers out there, and rise up - we are stronger than we think. Sending some to everyone out there ❤️🩹 may you get some sleep tonight
04/10/2023
Админ нь эм, тос, тариа юу ч зардаггүй хүн шүү. Зовлон нэгт хүмүүсээ энэ өвчинөөс хурдан салах арга замаа олж, эрүүлжихийг хүсээд сайн дураараа мэдээлэл оруулж, зөвлөгөө өгч байгаа юм.
Доорх зурганд эмийн үйлдвэрүүдийн үнэн төрхийг харуулжээ:
"Нэг өвчтөн эдгэхэд нэг үйлчлүүлэгчээ алдана"
Та бүхэн хэрвээ эмийн үйлдвэртэй байсан бол өвчтөнийг эдгэрээсээ гэж эм үйлдвэрлэх үү??? Сайн бодоод нэг үзээрэй. #эмийнзохистойхэрэглээ
⁉️🆘⁉️ Аливаа эм, тос, тариа хэрэглэхээсээ өмнө сайтар анхаараарай, ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ХЭН НЭГЭН БИЗНЕСМЕНИЙ АШИГ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ 🆘🆘🆘
12/04/2023
LOTION, CREAM, OINTMENT АЛИЙГ НЬ СОНГОХ ВЭ?
Тосны чийгшүүлэх нөлөө нь ихэвчлэн усны агууламжаас хамаардаг.
LOTION - Лосьон
Лосьон нь усны агууламж их тул шингэн байдаг бөгөөд түрхэхэд хөнгөн мэдрэмж төрүүлдэг, дулаан уур амьсгалтай газар амьдардаг эсвэл тослог арьстай хүмүүст илүү тохиромжтой. Усны агууламж 80%, тосны агууламж 20%-тай байдаг.
CREAM - Крем
Крем нь усны агууламж арай бага буюу усны агууламж 50%, тосны агууламж 50%-тай байдаг. Хүйтэн, хуурай уур амьсгалтай газар амьдардаг хүмүүс, мөн хуурай, ширүүн арьсанд хэрэглэхэд тохиромжтой. Харшилтай хүмүүс хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
OINTMENT - Ойнтмент Мазь
Ойнментийг маш хуурай, хагарсан арьсанд хэрэглэнэ. Өөрөөр хэлвэл арьсан дахь чийгийг хадгалж, барьж битүүмжилж өгдөг. Тосны агууламж 80%, усны агууламж 20% байдаг.
31/03/2023
"УЛААН АРЬСНЫ СИНДРОМ" (RED SKIN SYNDROME)
Гормонтой тос олон жил хэрэглээд тухайн гормонтой тос нь ямар ч үйлчлэл үзүүлэхээ больсон, яах учраа олохгүй байгаа хүмүүс, мөн дөнгөж харшил гарч эхлээд удаагүй эмчээс гормонтой тостой эмчилгээ бичүүлээд хэрэглэж байгаа, хэрэглэх гэж байгаа хүмүүс байвал анхааралтай уншаарай.
"Улаан арьсны синдром" гэж юу вэ?
Гормонтой тосыг хэр хол, ойр зайтай хэрэглэж байгаагаас үл хамааран ямар нэгэн циклээр, тодорхойгүй давтамжтайгаар хэрэглэж л байгаа бол та гормонтой тосны хамааралтай болж байнаа гэсэн үг.
Гормонтой тос үнэхээр харшлыг бүрэн эдгээж чадах уу? Гормонтой тос хэрэглээд хэдэн жил болсон хүмүүст өөрсдөд нь мэдэгдэхүйц харшил ихсээд байгаа юм шиг санагддаг, юунаас болчихов яагаад энэ харшил анх гардаг байснаасаа хэмжээ, талбай нь ихсээд байгаа юм бол гэж дотроо гайхшралтай байдаг. Харамсалтай хэзээ ч гормонтой тосонд "НО" буюу асуудал байгааг мэддэггүй.
Удаан хугацаагаар гормонтой тос түрхэж байгаад тосоо зогсооход "Улаан арьсны синдром"-ын шинж тэмдэгүүд илэрч эхэлнэ. Өөрөөр хэлвэл арьс улайж нимгэрэх эсвэл хэт пигментаци үүсэх, үрэвсэх, түлэгдэж буй мэт халуу дүүгэх, хэт хуурайших, ширүүн болж хувирдаг. Мөн тэвчихийн аргагүй "ясны гүнрүү" загатнах, арьс ширших, арьс зулгарах, шүүс гарах, турах, тунгалагийн зангилаа томрох, үс унах, сэтгэл санаа хоёр туйлд байх тухайлбал огцом уурлах, гомдох, огцом баярлах гэх мэт шинж тэмдэг илрэнэ.
(Photo Via Blogger Nina Ajdin)
29/03/2023
Eczema Herpeticum нь атопик дерматиттай өвчтөнд үүсдэг энгийн херпес вирус бүхий арьсны тархсан халдвар юм.
Доорх зураг бол Albie хүүгийн халдварын үеийн зураг
Гормонтой тос хэрэглэхгүйгээр эдгэрсэн тухай
Хамгийн чухал хүргэх гэсэн санаа нь вирусийн гаралтай халдварт гормонтой тос хэрэглэхгүй гэсэн санааг илэрхийлжээ
(Авсан арга хэмжээ: чийгшүүлэгч тосоор боолт хийх, вирусийн эсрэг ба антибиотик судсаар тарьсан)
28/03/2023
Гормонтой тос үнэхээр харшлыг эдгээж чадаж байна уу? Кейс #
⬅️Анх харшлын тууралт гарах үеийн зураг
➡️Гормонтой тос түрхээд хэдэн долоо хонгийн дараах зураг
28/03/2023
ЭКЗЕМ ба ГОРМОНТОЙ ТОС -Цуврал 1
ГОРМОНТОЙ ТОС -нд ямар гормон буюу даавар ордог вэ?
Бие махбодийн үйл ажиллагаа, үйл явцын янз бүрийн талуудад нөлөөлдөг олон төрлийн даавар байдаг. Эдгээрийн зарим нь:
• Хөгжил ба өсөлт
• Хүнсний бодисын солилцоо
• Бэлгийн үйл ажиллагаа, нөхөн үржихүйн өсөлт, эрүүл мэнд
• Танин мэдэхүйн үйл ажиллагаа, сэтгэлийн байдал
• Биеийн температурыг хадгалах, цангах зэрэгт тус тус оролцдог.
Та бидний сайн мэдэх ЛОКОЙД, СИНАФЛАН, КОМБИДЕРМ, АКРИДЕРМ.... зэрэг гормонтой тосонд анагаах ухааны аргаар гаргаж авсан КОРТИЗОЛ ДААВАР - КОРТИКО СТЕРОЙД орсон байдаг. Кортизол даавар хүний биеийн бөөрний дээд талд байрладаг хоёр жижиг булчирхайд үүсгэгддэг даавар бөгөөд өөрөөр стрессийн даавар гэнэ.
Гормонууд нь бүх эд эс организмд байдаг бөгөөд тэдгээрийн үүрэг нь биеийн алслагдсан хэсгүүдэд байрлах эс хоорондын дотоод харилцааны системийг хангах явдал юм. Гормон нь цусны урсгалд ордог тул бүх биеийг тойрон эргэлдэж чаддаг. Өөрөөр хэлвэл таны биед хэзээ, юу хийх хэрэгтэй гэдэг дохио өгч байдаг гэсэн үг юм. Кортизол нь үрэвслийг дарангуйлж, бодисын солилцоог хянадаг бөгөөд бидний биеийн бараг бүх эрхтэнд нөлөөлдөг. Кортико стеройд нь Кортизолтой адилхан үйлчлэлийг үзүүлдэг.
ЦООХОР МАЙЛЗ /селери/
Цоохор майлз нь хоолны дуршил сайжруулах, өвчин намдаах, шээс хөөлгөх, харшил зогсоох, үрэвсэл дарах, ариутгах, шарх эдгээх, туулгах, бодисын солилцооны алдагдлыг хэвийн болгох, таргалах, тулай өвчин, бөөр цэвэрлэх, давсагны үрэвсэл, харшлын тууралт, арьсны өвчлөл, идээтэй идээгүй шарх, яр, архаг өтгөн хаталт, биеийг бүхэлд нь тэнхрүүлэх, цэр ховхлох, ходоод үрэвсэх, ханиад хүрэх зэрэг олон өвчин зовиурыг арилгадаг. Хавар цагт хэрэглэхэд өвөлд хуримтлагдсан хорт бодисыг биеэс зайлуулах хэрэглэдэг. Шүүсийг нь үе мөч, хэрх өвчин, мэдрэлийн ядаргаанд ууна. Цоохор майлзны био идэвхт бодис:
В1, В2, С, РР, хурган чихний хүчил, фолийн хүчил, каротин, цитрин, нүүрс ус ,эфирийн тос, эрдэс бодисууд кали, натри, кальци, фосфор болон бусад бичил бодисууд агуулагддаг. Навч болон үрэнд нь эфирийн тос, апинин байдаг бөгөөд кали натри их агуулагдгаараа онцлог юм.
Кальцийг уусмал байдлаар нь байлгахад шаардлагатай органик натри шинэхэн цоохор майлзанд ихээр агуулагддаг. Түүхий цоохор майлзанд кальцинаас дөрөв дахин их натри байдаг нь нэг төрлийн саармагжуулах үйлчилгээ үзүүлж, шингэнийг нь багасгасан нүүрстөрөгч хэрэглэсэний улмаас бие махбодод учрах хор хохирлыг бууруулдаг. Шингэнийг нь багасгасан нүүрстөрөгч бүхий хоол хүнснээс болж асар олон төрлийн өвчин үүсдэг. Иймэрхүү хорт бодисууд талх, гурил, гоймон, будаа, төмс, үйлдвэрийн боловсруулалтанд орсон саахар, чихэр, спиртгүй ундаа, зайрмаг гээд та бидний өдөр тутам байнга хэрэглэдэг бараг бүх хүнсэнд ихээр агуулагддаг.
Кальци бол ихээхэн чухал элемент бөгөөд яс, үс, шүдний эрүүл мэндийг хариуцаж, бодисын солилцоонд оролцдогийг хүн бүхэн мэддэг ч эрүүл мэндэд ашиг тустай байхын тулд тэр идэвхтэй, органик байх ёстойг мэддэггүй. Нарийн цэвэрлэх юмуу дулааны аргаар боловсруулах явцад кальци усанд уусах чадвараа алдаж, тэжээллэг чанаргүй болдог тул эсүүдийг тэжээх тэтгэх чадваргүй болдог. Цельсийн 54 хэмд ферментүүд устдагаас болоод шим тэжээлийн бодисууд нь амьгүй болж хувирдаг.
Ийм хоол хүнс хүнд хөнөөлтэй болж, артрит ( үе мөчинд органик биш кальци ихээр хуримлагдсанаас үений холбоос эдүүд хатуурч өвчин үүсдэг), диабет, зүрх судасны өвчнүүд, венийн судас өргөсөх, шамбарам, бөөр болон цөсний хүүдийн чулуу зэрэг өвчин үүсгэдэг юм. Биологийн идэвхтэй органик натри болон бусад элементүүдийн тусламжтайгаар биед хуримтлагдсан амьгүй, органик биш кальцийг зайлуулж болдог. Натри нь хүний биеийн эсүүд, физиологийн янз бүрийн үйл явцуудад чухал нөлөөтэй.
Жишээлбэл: цусны эргэлтийг хэвийн байлгадаг. Гэвч шинэ ногоо, жимснээс гаргаж авсан органик натри хамгийн үнэ цэнэтэй нь байдаг. Амьд натри биеийн дулааны солилцоог зохицуулж, биеийн ерөнхий байдлыг тогтвортой сайн байлгахад чухал нөлөөтэй. Хэрэв өглөөгүүр нэг хундага шинэ цоохор майлзны шүүс уугаад өдөр нь мөн төдий хэмжээний шүүс уух юм бол хуурай, халуун өдрийг тэсвэрлэх чадвар сайн байдаг.
Натри бол бие махбодоос нүүсхүчлийн хийг зайлуулдаг чухал элементүүдийн нэг билээ. Органик натри хүний биед дутагдсанаас болж амьсгалын замын өвчин тусдаг ба үүнд нь тамхины утаа мэтийн гаднын гарал үүсэлтэй бодисууд дэм болдог. Эрт хөгшрөхийн, ялангуяа эмэгтэй хүн эрт хөгшрөхийн нэг шалтгаан нь органик натрийн хомсдол байдаг.
Цусны эсүүдийг тэжээдэг магни, төмөр зэрэг бодисууд цоохор майлзанд ихээр агуулагддаг. Бие махбодод шингэдэггүй, харин түүнийг бохирдуулдаг давсууд, органик биш эрдэс бодисууд бие махбодод хуримтлагдсанаас болж цусны системийн төрөл бүрийн өвчин тусдаг. Тэгэхлээр хоол хүнсэнд хүхэр, төмөр, кальци дутагдах юмуу эсвэл амьгүй хүнсээр дамжин хангалтгүй хэмжээгээр биед нэвтэрвэл багтраа, үе мөчний өвчин, шамбарам зэрэг өвчин үүсгэдэг.
Хүхэр, фосфорын хэмжээ зохистой биш бол цочромтгой, мэдрэлийн төрөл бүрийн өвчинд амархан өртдөг болно.
Шээсний хүчил ихэссэнээс үүдэлтэй гэж өнөө хүртэл тайлбарлаж ирсэн олон өвчин фосфорын хүчил ихтэй ч хүхэр багатай хоол хүнс хэрэглэснээс болж үүсдэг ажээ. “Шар лууван- цоохор майлз”-ны шүүс дээрх органик бодисуудын зохистой харьцааг хангаж, нэр дурьдсан өвчнүүдээс сэргийлэх нөлөө үзүүлдэг.
Ийм шүүс нь мэдрэлийн эдүүдийг эрчимтэйгээр нөхөн сэргээдэг ажээ. Цоохор майлзны шүүс нь ногоо жимсны бусад шүүсүүдтэй нийлээд амин дэм дутагдсан хүнд ихээхэн тустай нөлөө үзүүлдэг, ямар ч насны хүнд сайн таардаг “гайхамшигтай эм” болдог байна.
17/03/2023
Харшил юм шиг байна, одоо яах вэ???
Яарч сандран хэн нэгний зөвлөсөн, хожим илрэх хор хөнөөл нь тодорхойгүй элдэв янзын эм, тариа, тос хэрэглэхээсээ өмнө нэг анхаараарай.
Хамгийн түрүүнд эмнэлэг дээр очиж харшлын сорил тавиулан юунаас харшлаад байгаа мөн ямар өвчин бэ гэдгийг тодорхойлуулаад дараах зүйлсийг мөрдөөрэй
04/03/2023
"ЭРҮҮЛЖҮҮЛЭХ УНДАА"
Нимбэг, цагаан гаа, зөгийн балтай ус нь биеийн эрч хүчийг сэргээх, чийгшүүлэх шидтэй. Өдрийг эрч хүчээр дүүрэн эхлүүлэхэд туслах ба (Цоохор майлзны (Celery) шүүс уухаас 30 минутын өмнө эсвэл дараа нь уугаад үзээрэй), өдрийн турш уухад тохиромжтой ундаа юм. Дөнгөж сэрээд энэхүү эрүүлжүүлэх ундааг уувал таны элгэнд шөнөжин хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, элэг, биеийг тань өдөр эхлэхэд шаардлагатай чийгшил, глюкозоор хангах болно.
Нимбэг, лайм (lime) нь үржил шимгүй бактери, хөгц, мөөгөнцөр зэрэг эмгэг төрүүлэгчдийг задалдаг микро эрдэс давс агуулдаг бөгөөд элэгний дархлааг хамгаалахад тусалдаг. Нимбэг, лайманд агуулагдах кальцийн баялаг түвшин нь түүний доторх витамин С-тэй нийлэн элгэнд орж, элэгний зогсонги, удаан байдлыг сэрээж, өөхний эсийг сулруулж, тараахад дэмжлэг үзүүлдэг.
Цагаан гаа нь хоол боловсруулах, шингээхэд сайнаар нөлөөлдөг бөгөөд ханиад, томуу, дотор муухайрах, толгой эргэх зэргээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг гэж үздэг. Цагаан гаа нь сарын тэмдгийн өвдөлт, дотор муухайрах, цээж хорсох, мигрень, хоолой өвдөх, ядрах, өтгөн хатах зэрэгт, мөн хоолны хордлогыг арилгахад тустай зэрэг маш олон шидтэй ургамал юм.
Нимбэг, цагаан гаа, зөгийн балтай ус
Найрлага:
1-ээс 2 зүсэм шинэ цагаан гаа
2 аяга ус
1/2 нимбэг
2 халбага ориг зөгийн бал
Цагаан гаагаа усандаа жижиглэн зүсэж хийгээд дор хаяж 15 минут, илүү удаан байлгана. Хэрэв та хүсвэл хөргөгчинд шөнө хонуулж болно. Уухад бэлэн болсны дараа цагаан гаагаа уснаас шүүж, нимбэгний шүүс, зөгийн бал нэмнэ.
Зөвлөмж:
Хэрэглэхийн өмнөхөн зөгийн бал, нимбэгний шүүсээ нэмнэ.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
