Luck Life & E-Shop
Эрүүл мэндийн бүтээгдхүүн
19/10/2025
60shirhegtei 133k
05/10/2025
Зүрх судасны доктор
05/10/2025
Хэтэрхий 1 талыг барьж сүмийнхээ удирдагчийг бурхан гэж хардаг харалган,
эцэг эхээ хүн чинээ тоодоггүй хүмүүст зориулав
"Христийнхэн Бурхан гэж байхаар эцэг эхийгээ олигтойхон хүндэлж хайрлаж яв!"
"Бурхан танд хайртай" гэсэн пост дор нэг хүн ингэж бичжээ. Үүнд хариу болгож зөв үнэн талаас нь тайлбар бичье.
Бурханд итгэнэ гэдэг нь эцэг эхээ хүндлэхгүй байна гэсэн үг огтхон ч биш. Харин ч Библийн сургаальд эцэг эхээ хүндлэх нь Бурханы тушаалын нэг хэсэг нь байдаг.
'Эцэг эхээ хүндэл' гэж Эхлэл номоос эхлээд Шинэ Гэрээнд хүртэл байнга давтагддаг.
Нэгэн хэсгийг нь энд дурьдах юм бол Шинэ Гэрээний Ефес 6: 2-3 дээр “Эцэг эхээ хүндэл.” Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаад "Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ.
Христэд итгэдэг хүн бол зөвхөн Бурханд биш, өөрийн гэр бүл, ахан дүүс, эцэг эхдээ ч хайр, хүндлэлтэй ханддаг байх ёстой гэдгийг мэддэг. Бурхан биднийг хайрлаж, уучилж, энэрч байдаг шиг бид ч бас бусдад тэгж хандах учиртай юм.
Христитгэл бол зөвхөн тэнгэр өөд харж залбирах төдий зүйл биш. Энэ бол газар дээрх амьдралдаа хайр, уучлал, хүндлэл, энэрлийг бодитоор хэрэгжүүлэх зам.
Бурханд итгэх нь эцэг эхээ мартахын нэр биш ээ! Харин ч тэднийгээ илүү гүн хайрлаж, үнэ цэнийг нь таньж, сэтгэлээсээ хүндлэх арга ухааныг БУРХАНД ИТГЭХ ТЭР Л ИТГЭЛ бидэнд өгдөг.....сору
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
976
