Sara's corner

Sara's corner

Share

sharing my thoughts & useful information.

07/09/2023

Бороо ороод ус их тогтоолжээ зам дээр, гэхдээ бас жолооч нар маань аймаар хурдтай явж ус цацдагаа эрс бууруулсанд бүүр хайр хүрч явлаа❤️🙏явган хүн алхах, явах замууд бас их засагдсан байна🙏🙏 гэхдээ л заавал машины зам руу орох хаа хамаагүй хашааны наагуур цаагуур тойрохгүй бол бас л ус руу явж орчих гээд л хулгана, муур шиг л энд тэнд харайж дэвхцэж цовхчоод л явлаа. Хэзээ нэг сайхан тайван амгалан мөрөөрөө явдаг болох юм бол доо!!!

06/09/2023

Үргэлжийн гал унтраасан байдалтай байх юм даа. Гал нь ч олигтой унтрахгүй.
Үер болохоор хэсэг үер гэж хуйлраад, түгжрээ эхлэхээр түгжрээ гэж хашгираад, өвөл утаа гээд л юу ч хийхгүй. Ямар ч бодлого, тууштай арга хэмжээ авахгүй.
Сэтгэл л байхгүй байна л даа.

29/08/2023

Өчигдөр бараг л явган хүний гарцаар гарч явахдаа дайруулчих дөхлөө.
Гадуур явахдаа өөрийнхөө аюулгүй байдлыг 1000% хангаад хичээж, хүнд гай болохгүй явсан ч их аюултай байх юм😡Дугуй, скүүтэр унасан аймаар хурдтай хажуугаар яваа хүмүүс явган хүнийг дайрч унагах дөхөөд салхи татуулан өнгөрөх юм, заримдаа ч бараг шүргээд гарна, унагалаа гэхэд уучлаарай гээд л яваад өгнө, бэртсэн, гэмтсэн хүн хохироод үлдэнэ.
Аль болох явж болох бүх газарт алхаж очиж байна бараг алхаад явсан ч гэмтэж бэртчих гээд хэцүү юм аа, хүмүүс минь, хүүхдүүд минь хажуугаар явж байгаа хүнээ хүндлээчээ, сигнал байдаг бол дуугараг, хүнд дөхөж ирвэл зөөлрөөд хурдаа сааруулаач, гадуур ганцаараа зорчиж байгаа мэт бүдүүлэг байхаа болимоор байна. Чиний хажуугаар зүрх муутай, бие нь сул, ямар нэгэн асуудалтай, эсвэл ямар нэгэн хиймэл үе эрхтэнтэй хүн ч явж байгаа, юм ч сонсохгүй сонсгол муу хүн ч явж байж болно. Битгий ийм муухай хүнлэг биш бай л даа. Ээж, аавууд хүүхдүүддээ хэлмээр байна. Тэр юугаа унах нь тэдний эрх гэхдээ бүдүүлэг, хүнлэг биш баймаар байна. Жаахан сэтгэлтэй баймаар байна‼️
Явган хүн нь аль болох явган хүнийхээ замаар, дугуй скүүтэр нь зориулалтын замаараа яваад сурцгаая🙏🙏🙏

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar
00976