Aura onoshlogoo
Аура буюу биоэнерги оношлогоо засал
УТАС:94196359
08/12/2024
27/11/2024
Тоо судлал ба таны гар утасны дугаар
Утасны дугаар хүртэл бидэнд далд утгыг илэрхийлж эзэндээ энерги дуудаж байдаг байна. Сонин юм шүү. Утасныхаа дугаарын тоог гаргахдаа улсын кодгүйгээр зөвхөн эхний 3тоо болон сүүлийн 4тоог ашигладаг юм байна. Миний дугаарыг бодож үзье. 9+4+1+6+3+5+9=37=3+7=1 гарлаа. Би энэ дугаарыг бараг 12,13 жил барьж байна. Анх энергийн төвөө байгуулж байхдаа авч билээ. Шинэ эхэлсэн ажил маань маш урагштай явж байна.
1. Хувийн санаачлага гаргах, идэвхитэй, бусдаас үл хамаарах үйлдэл хийх, аливаа шинэ зүйлийг эхлэхэд таатай тоо.
2. Аливаа хамтын ажиллагаа, бусадтай хамтрахад сайн бөгөөд бүх зүйл зохицолтой байна.
3. Худалдаа арилжаа, аялал жуулчлал болон шоу бизнес эрхлэхтэй холбоотой үйл ажиллагаанд таатай. Мөн зар сурталчилгааны салбарт ажиллагсад, сэтгүүлч, жүжигчид, зураачдад хамгийн сайн таарсан тоо.
4. Бүтээн байгуулалт, их хөдөлмөр, нухацтай байдалд чиглэсэн холбоо харилцаанд таатай нөлөө үзүүлнэ.
5. Хайр сэтгэлийн болон бусад аливаа харьцаа холбоог зохицуулах, өөрчлөлт хийхэд тааламжтай тоо.
6. Бусдын зөвөлгөө, сэтгэлийн дэм авах, гэр бүл ойр дотны хүнтэй холбоотой болон ер нь л аливаа эмзэг нарийн асуудал шийдэхэд тохирсон тоо.
7. Бизнес, санхүүгийн сэдвээр уулзалт, урт хугацааны гэрээ хэлэлцээр хийх худалдаа эрхлэхэд тааламжгүй ба гүн ухаан, далд нууцын ухаан, судалгаа шинжилгээний ажилтай холбоотой холбоо харилцаа тогтооход тааламжтай.
8. Бизнес, санхүүгийн сэдвээр уулзалт, урт хугацааны гэрээ хэлэлцээр хийх худалдаа эрхлэхэд нэн тааламжтайгаас гадна материаллаг байдлаа дээшлүүлэх, амжилтанд хүрэх, зохион байгуулалтаа сайжруулах, нэр хүндээ өсгөхөд тохирно.
9. Ямар нэг зүйлийг дуусгахад чиглэсэн холбоо харилцаанд сайн ба аливааг гүнзгий нэвт ойлгож мэдрэх, сэтгэлээрээ ойлголцох их мэдлэг олж авах, төгс байдалд хүрэхэд тааламжтай тоо.
Гэхдээ бараг бүх тоог оруулсан дугаар хамгийн сонирхолтой дугаар байдаг. Тухайлбал 98731240. Ийм дугаарын эзэн амжилт түүнийг дагж, ажил төрөл нь цэцэглэх нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь ийм дугаартай тсаар ажил төрлөө амжуулахдаа эдгээр тооны энергээр хамгаалуулж байдаг гэнэ. Энэ бол маш сайн зохицол бүрдсэн дугаар. Энэ дугаарт 9-ийн тооны төгс, оюунлаг байдал, 8-ын тооны материаллаг хангалуун байдал, 7-ийн тооны гүн ухаан, мэдлэг, 2-ын тооны хамтын ажиллагаа, нөхөрсөг байдал, 3-ын тооны ирээдүйдээ итгэлтэй, хөдөлгөөнтэй байдал, 4-ийн тооны найдвартай, тогтвортой байдал, 1-ийн тооны эрч хүчтэй, бусдын манлайд явах энэ бүгд нэгдэн зохицсон байдаг.
Та сүнстэй амьдарч байгаагаа мэдэх 10 арга
1. Ер бусын үнэр
Таны амьдарч байгаа газар сүнстэй болсон эсэхийг мэдэх нэг тэмдэг нь таньд байнга мэдрэгдээд байдаггүй ер бусын үнэр юм. Хаанаас гарч байгааг мэдэж чадахгүй тэр л үе тамхи аль эсвэл сүрчигний цэцэгийн үнэр таньд гэнэт үнэртэнэ. Заримдаа сүнснүүд ямар нэгэн үнэрийг авчирдаг аж. Хэрвээ иймэрхүү зүйл танай гэрт тохиолддог бол таны мэдэхгүй зэргэлдээх ертөнцийн нэгэн оршин суугч таньтай хамт байгааг нотлох нэгэн тэмдэг юм.
2. Танихгүй хүн, мэдэхгүй газрын тухай жигтэй зүүд
Хэрэв сүнс гэрт оршин суугаа бол заримдаа тэд танд өөрийнхөө тухай янз бүрийн зүүдийг зүүдлүүлэх болно. Энэ зүүд нь жирийн эсвэл хар дарсан байж болно. Сүнстэй амьдарч байгаа хүмүүс өмнө нь хэзээ ч байгаагүй газар, уулзаагүй хүмүүсийн тухай зүүдэлдэг аж. Энэ бол зэргэлдээх ертөнцийн оршин суугч таньд өөрийнхөө тухай ямар нэгэн юм хэлэхийг хүсч байгаа бөгөөд тэд таньтай холбоо барихыг хүсч байгаагийн тэмдэг. Та тэднийг ямар нэгэн байдлаар ойлгох хэрэгтэй бөгөөд эдгээр хүмүүс нь ихэнхдээ үнэхээр золгүй байдлаар нас барсан эсвэл алуулсан байх магадлалтай. Золгүй байдлаар үхсэн хүний сүнс чөлөөлөгддөггүй аж. Та тухайн зүүдэнд үзэгдэж байгаа хүний тухай мэдээлэл, түүнд юу тохиолдсон тухай нийтийн архиваас олж мэдэх боломжтой юм.
3. Хэн нэгэн таныг ажиглаад байх шиг
Зарим хүмүүс бусдыгаа бодвол хоёрдагч ертөнцийг мэдрэх нь илүү байдаг. Таныг хэн нэгэн хаа нэгтээгээс ажиглаад байх шиг санагддаг уу? Хэрэв хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл ажиглаад байх шиг санагдаж байвал эргэн тойрноо харж ямар нэгэн өөр тэмдэг байгаа эсэхийг ажигла. Энэ бол таньтай параллель ертөнцийн бас нэгэн гишүүн амьдарч байгааг илтгэж болохуйц нэгэн тэмдэг. Зарим хүмүүс шинэ байранд нүүж орохдоо байнга хэн нэгэн түүнийг ажиглаад байхшиг санагддаг. Тэгүүл битгий үүнийг үл тоогоорой өөр ямар нэгэн тэмдэг илэрч болох юм.
4. Агаар хүндрэх мэт мэдрэмж
Зарим хүмүүс сүнсийг эргэн тойрондох өөрчлөлтөөр мэдэрдэг бөгөөд ямар нэгэн зүйл дараад байхшиг, эсвэл амьсгалахад хэцүү болох гэх мэт. Агаар дахь гэнэтийн өөрчлөлт нь сүнсний өөрийгөө илэрхийлэх нэгэн арга аж. Гэнэтийн энэ өөрчлөлтийг энгийн хүмүүс ч мэдэрдэг. Тиймээ түүнтэй хамт амьдарч байгааг илтгэх яахын аргагүй шинж тэмдэг мөнөөс мөн.
5. Чимээ
Та ямар нэгэн тайлбарлах боломжгүй чимээ шуугиан бүр шүгэлдэх чимээ сонсч байна уу? Чимээ бүхэнд учир шалтгаан бий. Сүнс өөрийгөө оршин буйг мэдүүлэхийг хүсч байна. Мэдээж гэрийн тавилга янз бүрийн зүйлээс дуу чимээ гарч болох юм гэвч заримдаа хаанаас гараад байгааг тайлбарлах аргагүй байдагшүүдээ. Ихэнх сүнснүүд хүний чихээр сонсох боломжгүй дуу чимээ гаргадаг бөгөөд үүнийг тусгай багажаар хураан авдаг. Гэвч тэдгээр сүнснээс ялгаатай Полтергэйст буюу шуугиантай сүнснүүд хэмээн нэрлэгдсэн сүнснүүд нь хүнд сонсогдохоор аймшигт дуу чимээг гарган элдэв зүйлсийг шөнөөр авч шидэлдэг ажээ.
6. Агаарын температурын өөрчлөлт
Агаарын температурын гэнэтийн өөрчлөлт. Энэ бол өөр нэгэн сүнс таны ойр байгааг мэдэх тэмдэг юм. Хэрвээ та өрөөнүүдийнхөө дундуур явах юм бол зарим өрөө чинь бусдаасаа хамаагүй хүйтэн байх болно, эсвэл яг л нэг газраар явах тоолонд таны эргэн тойронд хүйтэн оргих шиг таньд мэдрэмж төрнө. Тэгвэл энэхүү хүйтэн оргих явдал нь таны Эйр Кондишн–оос болсон хэрэг огт биш. Заримдаа сүнснүүд таны эргэн тойронд ирэх үед агаар хүйтэн болдог. Сүнснүүд эргэн тойрон дахь энергийг сорж агаарийг хүйтрүүлдэг аж. Заримдаа гэрийнхээ хаа нэгтээ алхахад гэнэт хүйт оргидог гэвч бусад газраа хэвийн байдаг бол энэ бас нэгэн сүнс байгаагийн тэмдэг болох аж.
7. Эд зүйл өөрөө хөдлөх
Таниас хол байх зүйлүүд хэн нэгний туслалцаагүйгээр хөдлөх. Хэрэв ийм зүйл болсон бол та даруй ойндоо тогтоож авах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлээ баттай хаа тавьснаа мэдэж байгаа боловч энэ зүйл амьд биет хүрээгүй байхад өөр газарт байвал энэ яахын аргагүй жигтэй зүйл таньд тохиолдоод байгааг гэрчилнэ. Заримдаа та өөр өрөөнд байхад хаалга онгойх, хаах, эсвэл ширээн дээрээс эд зүйлс унах энэ бол яахын аргагүй тэд оршин буйн тэмдэг. Та ямар төрлийн сүнс энэ зүйлийг хийдэг талаар олж мэдэх хэрэгтэй болов уу. Зарим нь хортой уршигтай сүнс байж болох юм.
8. Таньд хүрэх шиг
Хажууд чинь хэн ч байхгүй үед хэн нэгэн таньд хүрээд байх шиг санагдах эсвэл арьсан дээр чинь хаанаас яаж үүссэн нь үл мэдэгдэх ямар нэгэн тэмдэг үлдчихсэн байхыг та анзаарч байсан уу? Хэрэв тийм бол энэ бас өөр нэгэн хоёрдагч ертөнцийн этгээд таньтай хамт амьдарч байгааг илтгэх тэмдэг юм. Заримдаа ямар нэгэн үстэй зүйлээр шүргээд авах шиг, танруу үлээх шиг эсвэл таньд хэн нэгэн хүрэх шиг болвол та болгоомжтой байх ёстой. Гэвч яаран дүгнэлт хийх гэсний хэрэггүй таньд юу хүрээд байгааг мэдэх хэрэгтэй таны өөрийн үс байж болох юм. Таны бие дээр санаандгүй ямар нэгэн тэмдэг үлдэх, зүгээр байж байхад хөхрөх, бүр юунд ч хүрээгүй байхад таны гар бие чинь зүсэгддэг бол энэ маш аюултай буг чөтгөр таньтай хамт байна гэсэн үг. Хэрэв байдал хурцдвал та муу сүнснээс хэрхэн өөрийгөө аврах талаар эртхэн бодох хэрэгтэй. Энэ сүнс ганцаараа байхад маш аюултай.
9. Гэнэтийн ааш зангийн өөрчлөлт
Хэдийгээр цөөн тохиолдох ч, ямар төрлийн тэмдэг илэрснээс шалтгаалж таньтай маш муу сүнс амьдарч байж болох юм. Гэвч энэ сүнс гэхээсээ илүү чөтгөр аж. Заримдаа муу сүнснүүд байшинд амьдарч байгаа хүмүүст уур хорсол, айдас хүйдэс төрүүлөх, бусад төрлийн ааш зангийн аймшигт өөрчлөлтийг бий болгодог. Хэрвээ байдал биш байгаа бол ад зэтгэрийг зайлуулах үйл хийх шаардлагатай.
10. Чих худалч нүд үнэнч
Таны гэрт сүнс байгааг мэдэх төгс арга бол сүнсийг өөрийн нүдээр харах юм. Сүнснүүд өөрийгөө байгааг танд мэдрүүлэхийг хүсч байдаг. Хэрэв таны хараа хурц бол тэдний сүүмэлзэх дүрсийг харах боломжтой. Чих худалч нүд үнэнч, хэрвээ та тэдний сүүмэлзэх дүрсийг харах мэт санагдсан бол энэ нь таны гэрт сүнс байгааг нотлох тэмдэг юм. Заримдаа сүнс өмнө амьдарч байсан бүтэн биеэрээ үзэгдээд алга болох тохиолдол байдаг. Жирийн нь л нэг хүний дүрс харагдаад өнгөрөх боловч дараагийн удаа аймшигтай цонхийсон, шархадсан, цусаар будагдсан, эсвэл яг тухайн үеийн үхлийн байдлаараа үзэгдэж болно. Энэ нь эдгээр хүмүүс аймшигтайгаар үхсэнийг гэрчлэх баримт юм. Жишээ нь дэлхийн 2-р дайны үеэр амь үрэгдсэн цэргийн ангийн нэгэн хүн одоо үед яг амь үрэгдхийнхээ өмнө дайны талбарлуу яаж явсаныг харж болох юм. Эдгээр дүрс тэр газраа дахин дахин үзэгддэг байна. Яг л видеог дахин дахин үзэж байгаатай адил. Гэнэт үхсэн хүмүүсийн үхэхийн өмнөх үйл явдал орчин тойрны эд зүйлсдээ шингэн үлддэг аж.
01/06/2022
Үрс бүхэн инээд хөөр баяр баясгалантай байг
үртэй бүхэн жаргаж
үндэстэй бүхэн цэцэглэдэг❤💖
01/01/2022
Улиран одож буй 2021 он маань алдаатай, оноотой, адармаатай явдлаар дүүрэн, баяр гуниг, зовлон жаргал хосолсон он байлаа🤗.
Харин айлчлан ирж буй 2022 он маань инээд хөөр😊, баяр баясал😀, бахдам амжилтаар дүүрэн сайхан жил байх болтугай
Нүүр номын найзууддаа шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе🎄🥂🎂🎁☺️. Та бүхэн минь сайхан баярлаарай💗🥰
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Хүмүүнлэгийн ухааны сургуулийн ард, UB GRAND HOTEL 16давхарт
Ulaanbaatar
97694196359
