Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Style Code, peace avanue, Ulaanbaatar.
Имиджмакер Д.Отгонтуяа нь Fashion Stylist, гоо сайханч, Make up Artist, Image Maker, Hair stylest мэргэжилтэй.
Герман Улсын Stuttgart хотын Хатагтай Бригетэгийн нэрэмжит загварын Brigitte Kehrer сургуулийг Fashion Stylist 2004 онд дүүргэсэн.
2005- 2006 онд Германы нэрт дизайнер Blut geschwister компани болон Abseitz botique-д стилистээр ажиллаж байсан.
2006- 2015 онд хувь хүний имидж бүрдүүлэлтий
н нарийн мэргэшилүүд болох хувь хүний өнгө тодорхойлох, гоо сайхан, үсний стилист, нүүр будалтын чиглэлүүдээр мэргэшин суралцаж, ажиллаж туршлага хуримтлуулсан.
2015 оноос Герман Улсын Munchen хотод хувь хүний имидж бүрдүүлэлтийн Style Code агентлагаа Woman Styling Lounge-тай хамтран ажиллуулж бизнесмэн, багш, урлаг соёлын 60 гаруй хүний хувийн зөвлөхөөр ажиллаж байсан.
2017 оноос Монгол Улсдаа ирж Style Code Fashion Lounge нээн ажиллуулж байна.
ҮЙЛЧИЛГЭЭ
Та хувь хүний имиж бүрдүүлэлтийн зөвлөгөөг авснаар өөрийн дахин давтагдашгүй дүр төрхийг тодорхойлуулж, өөртөө зохицсон царай төрх, үсний өнгө засалт, хувцаслалтыг бүрдүүлж, өөртөө сэтгэл хангалуун өөдрөг амьдралыг бий болгож чадна. Та олон нийттэй харилцдаг салбарт ажилладаг удирдагч, бизнес эрхлэгч, улс төрч, урлаг соёлын салбарт ажилладаг бол өөрийн имиж бүрдүүлэх нь маш чухал нөлөөтэй юм. Бид танд үйлчилэхдээ хувь хүний нууц хадгалах ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллах болно.
ХУВЬ ХҮНИЙ ӨНГӨ ТОДОРХОЙЛОЛТ: Хувь хүн бүр өөрийн дахин давтагдашгүй өнгөтэй байдаг. Өөрийн өнгийг тодорхойлсноор өөрт тохирсон хувцасаа өмсөх, өөрийнхөө сайхан талыг тодотгох боломжтой болно. Өөрийнхөө давуу талыг ойлгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өөртөө сэтгэл хангалуун амьдрах болно.
ГОО САЙХАН: Хувь хүнд өөрийн бие, нүүрний онцлогт тохирсон үсний өнгө, үсний засалт, нүүр будалтыг тодорхойлуулж гоё сайхан талаа илүү тодруулж гаргахад туслана. Гоо сайхны зөвлөгөө, нүүр, арьс арчилгааг тодорхойлж, дотроосооо болон гаднаасаа гоо сайхныг бий болгох зөвлөгөө өгнө.
ЗӨВ ХУВЦАСЛАЛТ: Өөрийн биед тохирсон хувцасны бүрдлийг тодорхойлох, давуу талаа тодруулж, сул талаа багасгах боломж бүрдэнэ.