Pasion Water

Pasion Water

Share

PASION эрдэсжүүлж, ионжуулсан шүлтлэг ус instagram: Pasion water

Эрүүл, зөв амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүн бүрт зориулж 70 гаруй ашигт эрдэс агуулсан шүлтлэг болон эрдэсжүүлж, ионжуулсан шүлтлэг усны PASION брэндийг худалдаанд гаргаж байгаа билээ.
� PASION BLACK ус нь хүний биед ашигтай олон төрлийн эрдсийг агуулсан тул амин, дэм, нүүрс ус, уураг, өөх тосны солилцоог эрчимжүүлж, архи тамхи, хоолны хордлогын улмаас үүссэн бодисын солилцооны хэрэгцээгүй бүт

10/06/2023

ЭНЕРГИ ХАЛДВАРЛАДАГ. 😍🙏💯❤️

Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг
болж амжилттай амьдардаг.
Эерэг хүмүүсийн 5 шинж:

1. Эерэг хүмүүс шуналгүй. Тэд байгаадаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд арвич хямгач байдаг.

2. Эерэг хүмүүс маш хөдөлмөрч байдаг. Мөн амрахдаа ч адал явдалтай хөгжилтэй сайхан амарч чаддаг.

3. Эерэг хүмүүс хуурамч биш. Тэд маш үнэнч хүмүүс байдаг учраас тэд үнэхээр сайн найз байж чаддаг.

4. Эерэг хүмүүс шинэ зүйлээс айдаггүй. Тэд Үргэлж шинийг эрэлхийлж аливааг судалж мөрөөдөж өргөн сэтгэдэг.Тэд үргэлж урд алхдаг.

5. Эерэг хүмүүс бусдыг хэзээ ч доош нь
хийдэггүй. Тэд үргэлж бусдыг хүндэлж
харилцдаг. Хэрэв тэднийг гутаавал тэд зугээр л өөрийнхөө замаар мөрөөрөө яваад өгнө.

Тэднийг бүү гомдоогоорой!
Та ийм хүмүүсийн дунд амьдарч ажиллаж
байвал амжилттай амьдрах болно.

15/05/2023

Та л гэр бүлийнхээ төлөө байхгүй бол хэн ч хэзээ ч яг тань шиг таны гэр бүлийн төлөө байхгүй. Тиймээс эрүүл саруул байж олон сайхан он жилийг хайртай хүмүүсийнхээ хамт өнгөрүүлээрэй

Дэлхийн Гэр Бүлийн өдрийн мэнд хүргэе!

13/05/2023

Аз жаргал бол урьдаас бэлэн байдаг зүйл биш,
Бидний үйлдлээс урган гарч ирдэг зүйл юм. ☀️

09/05/2023

Хагарсан цонхны онол гэж байдгийг та бүхэн мэддэг үү? Энэ нь тухайн байшингийн нэг цонх хагарсан байхад яваандаа бүх цонх хагардаг. Энэхүү онол нь бусад зүйл дээр ч адил зарчмаар явагддаг. Хүний сэтгэл бохирдохоор орчин бохирддог биш заваан орчинд байхаар хүний сэтгэл бохирддог болохыг сэтгэлзүйн ШУ баталсан.

Осол гаргасан машины 80 хувь нь замбараагүй хог новшиндоо дарагдсан байдаг. Мөн хэрэг төвөг гарсан айлын балконыг хараад л шууд таах боломжтой гэлцдэг. Учир нь бүгд бохир хөглөрсөн зай муутай байдаг.

Заваан гэрт байдаг хүний биед байнгын стресс даавар кортизол маш ихээр ялгардаг тул хэрүүл уруул зодоон цохион болно. Гэмгүй хүүхдүүдийнх нь нүд гунигтай аз жаргалгүй болдог. Эмх цэгцгүй айл бараг 100 хувь ядуу байдаг шүү дээ. Яриад байвал дуусашгүй тул ингэсгээд зогсоё.

Мөнгөний асуудалгүй аз жаргалтай амар тайван амьдрах хүсэлтэй хэн бүхэнд муу энерги сордог хэрэггүй эд хогшил, сөрөг хүн хоорондын харилцаа, буруу бодол хоосон шуналаасаа эхлээд салахыг зөвлөе.

Хүний амьдрах цаг хугацаа хязгаартай тул зөвхөн чухал хэрэгтэй мэдээ мэдээлэл, яг хэрэглэх цөөхөн чанартай эд хэрэглэл, эерэг зөв чамайг нандигнаж хайрладаг хүмүүстээ алтан хором мөчүүдээ зориулж байгаарай.

copy Осакагийн Гэрэлээ

27/04/2023

Эр хүн ажиллахгүй, залхуураад, зүгээр суугаад л байвал 3-н төрлийн эмгэгт өртдөг.

1. Сэтгэл гутрал
Өөрийгөө үнэлэх үнэлэмж өдөр ирэх тусам муудаж, улам л дотогшоо, зориггүй, зорилгогүй, гутранги, итгэлгүй болдог.

2. Донтолт
Ямар нэгэн зүйлд (архи, тамхи, телевиз, интернэт, тоглоом, порно) маш хурдан донтож, бас л жил ирэх тусам гүнзгий эмгэгрүү унадаг.

3. Түргэн уур уцаар ба тогтворгүй байдал
Маш ууртай, сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байдалд хүрдэг ба энэ нь даамжираад бусдад хүч хэрэглэх аюулд ч хүргэж мэднэ.

Дээрхи 3 бүгд нэг дор бүрэлдвэл сүйрэл шүү дээ. Тэгэхээр яах вэ?

Эрчүүдээ ажлыг битгий гол хичээл зүтгэл гарган ажилла! Бүү залхуу бай! Зүгээр битгий суу!
Хичээ
Хөдөлмөрлө
Ажилла
Өдөр бүр үнэлэмжээ нэмэгдүүл ажилаасаа үргэлж баяр хөөр ав!

Монголынхоо бүхий л эрчүүддээ амжилт.

Эх сурвалж : Ganbaatar

26/04/2023

ЭЕРЭГ ХҮН

Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг болж өөрчлөгддөг.

Сөрөг хүмүүстэй байх тусам амьдрал сөрөг болон хувирдаг.

Хэнтэй нөхөрлөнө амьдрал тийм л болдог.

Эерэг хүмүүсийн үндсэн 5 шинж:

- Эерэг хүмүүс шуналгүй, байгаадаа сэтгэл хангалуун, арвич хямгач байдаг.

- Эерэг хүмүүс маш хөдөлмөрч, амрахдаа ч адал явдалтай хөгжилтэй сайхан амарч чаддаг.

- Эерэг хүмүүс хуурамч биш, үнэнч хүмүүс учраас, үнэхээр сайн найз байдаг.

- Эерэг хүмүүс шинэ зүйлээс айдаггүй, үргэлж шинийг эрэлхийлж аливааг судалж мөрөөдөж өргөн сэтгэж, үргэлж урд алхдаг.

- Эерэг хүмүүс бусдыг хэзээ ч доош нь хийдэггүй, үргэлж бусдыг хүндэлж харилцдаг.

Хэрэв тэднийг гутаавал тэд зүгээр л өөрийнхөө замаар мөрөөрөө яваад өгнө.

Тэднийг бүү гомдоогоорой.

Та ийм хүмүүсийн дунд амьдарч ажиллаж байвал та амжилттай амьдарна.

Эцэст нь хэлэхэд Та өөрөө ч эерэг байхыг хичээгээрэй.

ЭЕРЭГ ХАНДЛАГА...

Photos from Цогтхүүгийн АЛТАНСОР's post 14/04/2023
14/04/2023

Сургамжтай гурван түүх:

1. Nokia Андройдоос татгалзсан
2. Yahoo Google-ээс татгалзсан
3. Kodak дижитал камераас хийхээс татгалзжээ

Сургамж:

1. Эрсдэл хий
2. Өөрчлөлтийг хүлээн зөвшөөр
3. Цаг хугацааны эрхээр өөрчлөгдөхөөс татгалзвал хуучирна

Дахиад хоёр түүх:

1. Facebook WhatsApp болон Instagram-г авав
2. Grab зүүн өмнөд Ази дахь Uber-ийг авав

Сургамж:

1. Өрсөлдөгч чинь чиний холбоотон болохуйц хүчирхэг болоорой
2. Тэргүүн байранд хүрээд өрсөлдөөнийг арилгаарай
3. Үргэлжлүүлэн шинийг санаачлаарай

Өөр хоёр түүх:

1. Хурандаа Сандерс 65 насандаа KFC-г байгуулсан
2. KFC-д ажилд орж чадаагүй Жак Ма Алибаба ю-г байгуулаад 55 насандаа тэтгэвэртээ гарсан

Сургамж:

1. Нас бол тоо
2. Хичээж байгаа хүн л амжилтанд хүрдэг

Хамгийн сүүлд нь хэлэхэд:

Ферраригийн үүсгэн байгуулагч Энзо Феррари тракторын эзэн хэмээн доромжлуулснаас болоод Ламборгини байгуулагдсан

Сургамж:

Хэзээ ч хэнийг ч бүү дутуу үнэл!

✔️Зүгээр л хөдөлмөрлөөд бай

✔️Цагаа ухаалгаар зарцуул

✔️ Бүтэлгүйтэхээс бүү ай.

Хуулбар.

04/04/2023

Бүх зүйлийг сайхан сэтгэлээр хий.
Хариуд нь юу ч бүү хүлээ, бүү нэх.
Тэгвэл та хэзээ ч сэтгэлээр унахгүй,
хэнд ч гомдохгүй 🕊

29/03/2023

Тэврэлт 🤗

Тэврэлт бол эрүүл мэнд юм. Дархлааг сайжруулж, стресс тайлж, нойр сайжруулж, хүч чадал өгч, залуужуулж, ямар ч гаж нөлөөгүй. Тэврэлт бол зүгээр гайхамшигт эмчилгээ юм. Байгалийн гаралтай, органик, амттай, ямар ч химийн бодисгүй, байгальд ээлтэй, 100% эрүүл.

Тэврэлт бол ямар ч үед, ямар ч тохиолдолд өгөх хамгийн тохиромжтой бэлэг бөгөөд чин сэтгэлээсээ, жинхнээсээ, ямар ч үнэ төлбөргүй, ашиг сонирхолгүй, хүн бүрт хэрэгтэй зүйл юм. Тэврэлт элэгддэггүй, батарей зай солихгүй, зээлийн эргэн төлөлт шаардагддаггүй. Тэврэлт инфляцид өртдөггүй, татвар авдаггүй, жин нэмдэггүй.
Тэврэлт бол ид шидийн шавхагдашгүй эх сурвалж юм. Хүмүүст сэтгэлээ нээ, тэврэ, бусдыг бидний үлгэр жишээг дагахыг уриал. Хайртай бүхнээ бод. Магадгүй та тэдэнд ямар нэг зүйл хэлэхээ мартсан уу, хэлээгүй юу, зүгээр л тэврэ. Бусдад тэврүүлэхээ хүлээх хэрэггүй. Эхний алхмыг өөрөө хий!

(нэтээс татаж орчуулав)

03/03/2023

Хүн яагаад хөгширдөг вэ?

Гуравхан шалтгаантай:

1. Хатаж
2. Хөшиж
3. Хямарч

Тиймээс хөгшрөлтийг удаашруулъя гэвэл 3-хан зүйлийг тогтмол хий:

1. Ус их уу- усны дутагдал нь хүний биеийн эд эсийг хурдтайгаар хөгшрүүлж байдаг.

2. Дасгал хий- тогтмол хөдөлгөөн нь биеийн эд эс ,булчин махбодийг сэргээн эрч хүчтэй болгодог.

3. Стрессгүй байх- 30сек уүрлахад 5 цагийн турш биед хадгалагддаг байна. Тархинаас уур бухимдлын дохиог хоромхон зуур холдуулж, тайвширч сурах.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ulaanbaatar