Mongolian Air Hostess Agency

Mongolian Air Hostess Agency

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian Air Hostess Agency, Health/Beauty, Ulaanbaatar.

18/10/2018

ХАМГИЙН УРТ НИСЛЭГҮҮД
1. Сингапур - Нью-Йорк - 16,700км
2. Доха - Окланд - 14,259км
3. Лондон - Перт - 14,496км
4. Дубай - Окланд - 14,200км
5. Лос - Анжелес - Сингапур -14,113км
6. Сидней - Хьюстон - 13,833км
7. Сидней - Даллас - 13,592 км
8. Сан Франциско - Сингапур - 13,592км
9. Атланта - Йоханнесбург - 13581км
10. Абу Даби - Лос Анжелес - 13,502км

08/10/2018

ОНГОЦНЫ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГ ГАДНААС НЬ ОНГОЙЛГОЖ БОЛНО #2.
Онгоцны ариун цэврийн өрөөг гаднаас нь хэрхэн онгойлгодог бол гэж та гайхаж байна уу? Энэ нь маш амархан "тамхи татахыг хориглоно" гэсэн тэмдэгний доор нууц цоож байдаг байна. Энэ нь танд сонин санагдах боловч аюулгүй байдлын үүднээс гадна талд нь нууц цоож байрлуулж өгсөн юм.

08/10/2018

ОНГОЦОН ДАХЬ СОНИРХОЛТОЙ БАРИМТ #1
Хүчил төрөгчийн маск ойролцоогоор 15минут хүрэлцдэг.
Агаарын хөлөгт ямар нэгэн асуудал үүсэхэд таазнаас хүчилтөрөгчийн маск унаж ирнэ.
Уг маскны хүчил төрөгч ойролцоогоор 12-15 минут хүрэлцдэг байна.
Энэ нь агаарын хөлгийг аюулгүй түвшинд аваачих хангалттай хугацаа юм.Тиймээс та санаа зовох хэрэггүй. Хамгийн гол нь та маскийг хурдан хугацаанд авч зүүх хэрэгтэй. Учир нь танд салоны даралт эмзэг түвшинд очиход зөвхөн 30 секунд орчим хугацаа байдаг байна

08/10/2018

Зарим нислэгт яагаад хоосон суудалтай явдаг вэ?

18/09/2018

Business Class Emirates Airlines

17/09/2018

Нярай хүүхэдтэй онгоцоор нисэхэд
- хүүхдийн сагс буюу ор захиалах
- хүүхдийн насанд тохирсон хоол захиалах
- онгоцны хаана суух суудлаа захиалах
маш чухал шүү.

Эдгээрийг нислэгийн тийз авахдаа захиаланд оруулах ч онгоцны буудал дээр түрүүлж бүртгүүлж байж баталгаажуулдагийг анхаарах хэрэгтэй.

Хүүхдийн тэрэг ачааны жинд огт хамаагүй үнэгүй тээвэрлэгдэнэ, мөн онгоцны хоолойн дээр өгөх, авах хэрэгтэй. Тэгэхгүй бол онгоцны буудал дотор хол, удаан явбал хэцүүднэ.

Онгоц хөөрөх, буух үед хөхөө хөхүүлэх, угжих, соскыг нь хөхүүлэх хэрэгтэй.
Жоохон л хамар нь битүү байх эсвэл ханиадтай байвал чихээр нь хатгуулж өвддөг байна.

Хүүхдийн хоолны хувьд УБ аас эхлэлтэй нислэгт нярайн хоол буюу зутан өгдөггүй тул бор хоолонд орсон хүүхэддээ хоол хийгээд авч орж болно. Хүүхдийн хоол, шингэн сүү, ус зэрэг нь шингэн зүйлсийн хязгаарлалтанд багтдаггүй болохоор онгоцонд зүгээр оруулна.

13/09/2018

№4 "Hunnu Air"
Монголын иргэний агаарын тээврийн "Хүннү эйр" отгон авиа компани юм. 2014 оны 4р сард компаны төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу оноосон нэрийг "Хүннү Эйр" болгон өөрчилсөн байдаг. "Хүннү Эйр" авиа компани нь одоогоор "Fokker 50", "АTR 72" маягийн агаарын хөлгүүдээр олон улс болон орон нутгийн агаарын шугамд тогтмол аялал болон захиалгат нислэгийг үйлдэж байна.

13/09/2018

№3 "Eznis Airways"
"Eznis Airways" авиа компани нь "New Com" группын хөрөнгө оруулалттайгаар 2006 оны 12р сарын 6ны өдөр байгуулагдаж Улаанбаатар - Чойбалсангын чиглэлд анхны хувиарт нислэгээ үйлдсэн иргэний агаарын тээврийн компани юм.
"Eznis" гэдэг нэрний утга нь "Eznis" гэдэг нь хялбар нислэг гэсэн утгатай бөгөөд "Ez" амар хялбар гэдгийг илэрхийлэх "easy" гэсэн англи үгний хураангуйлал "nis" гэдэг нь Монголоор нис гэсэн үг юм.

13/09/2018

№2 "Aero Mongolia"
2001 онд үүсгэн байгууллагдаж, анхны дотоодын нислэгээ 2003 оны 5-р сард үйлдсэн байна. Өнөөдрийн байдлаар 140 гаруй ажилтан албан хаагчтай, Фоккер-50 маягийн 50 зорчигчийн суудалтай агаарын хөлгөөр орон нутгийн 8 чиглэл олон улсын 2 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Анхны Фоккер-50 агаарын хөлгөө 2003 онд, Фоккер-100 агаарын хөлгөө 2006 онд тус тус хүлээн авсан ба 2007 онд Моннис группын хөрөнгө оруулалтаар өөрсдийн менежмент болон санхүүгийн байдлыг дээшлүүлэн үйл ажиллагаа болон аюулгүй байдлыг өндрөөр хангах болсон.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar
976