Tulip's Beauty
Арьс арчилгаа болон шивээс үйлчилгээ
07/10/2023
Зүгээр л..
16/04/2023
Ангаахай үр минь🥰👏👏
01/02/2023
30/12/2022
👋
29/01/2022
Арьсийг эрүүл, байгалийн үзэсгэлэнтэй гэрэлтсэн харагдуулж дотроосоо эрүүл байхад туслах хоол хүнс:
1. Авокадо 🥑
Авокадо нь витамин ц болон витамин е гэх мэт олон эрдсээр баялаг. Холестролын түвшин бууруулж зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Авокадод агуулагдах витамин е ө ба тосны хүчлүүд нь арьсыг чийгшүүлж өнгөлөг харагдуулдаг.
2. Жимсгэнэ 🫐
Нэрс, гүзээлзгэнэ, аньс, чацаргана гэх бүх төрлийн жимсгэнүүд Монголд маш их олдоцтой байдаг ба зэрлэг байгаль дээр ургадаг учраас антиоксидантаар баялаг байдаг.
3. Лууван 🥕
Лyyван витамин а-аар баялаг байдгаас гадна хүний харааг сайжруулдаг. Харин лууван зөвхөн хараа төдийгүй арьсанд олон давуу талтай. Жишээлбэл, лууванд агуулагдах витамин ц нь арьсны үрэвслийг эмчлэгдэг бол витамин а нь арьсан дээр гарсан батгыг эмчилдэг.
4. Цитрус жимс 🍊
Лемон жүрж лайм зэрэг нь цитрийн хүчлээр баялаг болон олон төрлийн витамин ислэгийг өөртөө агуулдаг. Калори маш багатай байдаг ч ихийг идэх нь ходоодны хүчлийг ихэсгэн ходоодыг цочроох аюултай тул тохируулан хэрэглэх нь чухал юм.
5. Сармис 🧄
Бактерийн эсрэг хамгийн сайн тэмцдэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн бол сармис юм. Иймээс сармисыг өдөр тутмын хүнсэндээ нэмж хэрэглэснээр нүүрэн дээр гарах батгатай үр дүнтэйгээр тэмцэж батга үүсгэх шалтгаан болдог бактериудыг устгадаг.
6. Оливийн тос 🫒
Оливийн тос нь хуурай арьсны хамгийн сайн чийгшүүлэгч юм.
7. Улаан лооль 🍅
Улаан лооль цус төлжүүлдэг ба витамин ц ихээр агуулдаг учраас арьсыг цэвэрлэдэг. Мөн улаан лоольд байдаг lycopene гэдэг антиоксидант нь арьсны нүх болон хар батгыг багасгадаг.
8. Загас 🐟
Туна салмон гэх мэт Омега 3-аар баялаг загасны мах идэх нь хүний арьсыг эрүүл байлгахаас гадна зүрхний үйл ажиллагааг дэмждэгээрээ маш их давуу талтай.
9. Ногоон цай 🍵
Ногоон цай нь үрэвсэл бактерийн эсрэг байдгаас гадна витамин В6 болон витамин ц ихээр агуулдаг. Ногоон цайнд зохистой хэмжээгээр агуулагддаг кафейн нь нүдний доорх хөхрөлтийг арилгадаг ид шидтэй. Иймээс өдөр тутамдаа ногоон цайг ууж хэрэглэх хэрэгтэй.
23/01/2022
ГЭРИЙН НӨХЦӨЛД АРЬСАА АРЧЛАХ ЗӨВЛӨГӨӨ
1. Нүүрний иллэг хийх.
Нүүрний арьс чангаруулах массаж нь ямар ч төрлийн арьс чангаруулагч маскнаас илүү үр дүн үзүүлдэг. Та хурууныхаа өндгөөр нүд хацараа тойруулах маягаар илж, илэх болгондоо арьсаа 2 тийш нь бага зэрэг татаж, чангалах маягаар иллэг хийж байгаарай. Хурууны өндгөөр массажийг өдөрт нэг удаа 5-10 минут л хийсэн байхад та арьсаа унжихаас айх хэрэггүй.
2. Гүн цэвэрлэгч маск бэлтгэх.
Энэ бол туйлын хялбар бөгөөд үр дүнтэй маск. Таньд ердөө шинэхэн гоньдны навч, хагас аяга сүү, 1 хоолны халбага зуун настын шүүс байхад л хангалттай. Эдгээрийг нийлүүлж өтгөн болтол нь хутгаад нүүрэндээ 2 орчим минут тавиад бүлээн усаар угаана. Энэхүү маск нь арьсыг зөөлрүүлж, дээд зэргээр цэвэрлэнэ.
3. Арьс сэргээгч маск
Арьс тань өнгөө алдаад, хуурайшаад байвал 1 ширхэг өндөгний цагаан, 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн балийг сайтар жижиглэсэн гааны навчтай холиод нүүрэндээ 15 минут тавиад халуун бүлээн усаар угаана. Энэ нь арьсыг өнгөлөг болгохоос гадна гүн чийгшүүлнэ.
4. Арьс залуужуулах маск
Энэ бол хамгийн өртөг багатай үр дүн сайтай маск юм. Зөгийн балийг овъёосны гурилтай хутгаж бага зэрэг усаар шингэлж зуураад нүүрэндээ тавина. Мөн л 10 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ нь таны арьсыг гэрэлтүүлж, залуужуулаад зогсохгүй нүхжилт агшааана.
5. Өндөг
Өндөгний цагаан уурганд хэдэн дусал нимбэгний шүүс нэмж хутгаад маск бэлдэж болно. Ингэхэд таны үхэжсэн арьс унаж сэргэх болно шүү.
17/01/2022
Өглөөний мэндээ 🔆 мэдээлэл оруулаагүй удчихжээ🙏🤓
40-өөс дээш насныханд мэргэжлийн гоо сайханчид ингэж зөвлөж байна! - saaknews.com - Таны туслах Таныг 20, 30 настай байх үед гоо сайхандаа анхаарал хандуулах тийм ч хэцүү байгаагүй байх....
17/01/2022
💆♀️💆Гоо сайханд чухал арьс арчилгааны дараалал.💄
🌺Будгаа арилгах- Сүүн шингэн эсвэл нүүрний будаг арилгагчаар нүүрний будгаа арилгах.
🌸Цэвэрлэх-Арьсныхаа онцлогоос хамааран тосон, гелэн, хөөсөн цэвэрлэгчүүдийн өөрт тохирохыг сонгон арьсаа маш сайн цэвэрлэх.
🌼Гуужуулах- Хамгийн багадаа долоо хоногт нэг удаа гуужуулагч ашиглан үхсэн эсүүдийг арьснаас гуужуулах.
🌻 Тонер ашиглах- Тонер нь арьсны үлдэгдэл бохирдлуудыг цэвэрлэж, арьсан дахь хүчил суурийн балансыг тэнцвэржүүлэх үүрэгтэй.
Тонер ашиглахдаа хөвөнд шингээн арчиж болно эсвэл тонерийг гараараа нүүрэндээ зөөлөн товших маягаар шингээж болно. Тонерийг хөвөнд шингээснээр арьсны бохирдлыг сайн арчин авдаг ч хөвөннь өөрөө ихэнх тонерийг шингээдэг гэдгийг бүү мартаарай.
Харин хуурай арьстай хүмүүс тонерийг шууд арьсандаа түрхсэнээр бүх тонер арьсанд чийгшил болон очих болно. Энэ нь арьсыг дараагийн арчилгааны үе шатанд бэлтгэн өгдөг.
💐Чийгшүүлэх- Чийгшүүлэлт нь арьсны тослогийн тэнцвэрийг хадгалдаг. Дэндүү хуурай болон дэндүү тослог арьс нь хүний арьсан дээр батна гарах нөхцөл бүрдүүлж өгдөг. Харин зөв зохистой чийгшүүлснээр энэ асуудлыг бүрэн шийднэ.
🌷 Хамгаалах- Арьс арчилгааны хамгийн сүүлийн бөгөөд үнэхээр чухал үе шат бол арьсаа нарны хорт хэт ягаан туяанаас хамгаалах. Иймээс чийгшүүлэлтийн дараагаар арьсандаа нарны тос түрхэж хэвших хэрэгтэй.
19/10/2021
Сайнуу🤗
13/10/2021
Өөртөө итгэлтэй бүсгүй та цагаа авч үйлчлүүлээрэй.😁🤗
Холбогдох утас: 89030410
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Их Монгол Плаза
Ulaanbaatar
976
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
| Sunday | 10:00 - 20:00 |
