Enji’s Handmade
Төлөвлөгч болон бужо дэвтэр мөн 100% органик орцтой, чанартай түүхий эдээр бүтээгдэхүүнүүдээ өөрсдийн гараар хийн хүргэж үйлчилж байна.
08/01/2026
16/12/2025
😇Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг танд…
Хүн бүрт л өөр өөрийн гэсэн зовлон байдаг. Биеийн өвчинг бодвол сэтгэлийн өвчин гаднаасаа харагдахгүй ч байж болдог. Гэхдээ хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Дотроо юу ч даван туулж, мэдэрч яваа юм билээ нэгэнт мэдэхгүйгээс хойш нэгнээ хайрлаж, хүндэлж, орон зайг нь олгодог энэрэнгүй нэгэн байгаарай.
Гэхдээ хамгийн гол нь өөрийгөө хайрлаарай.
118 хуудастай, гар аргаар Техаст хийгдсэн, буддаг ч хэсэгтэй дэвтэр
Мэдрэмжээ болон өөрийгөө хайрлахад дагаж мөрдөхөд тус нэмэр болгон хөтлөх боломжтой.
Сэтгэл маш их өвдсөн үед өөрийгөө алдталаа гутарч болохгүй шүү. Тэр үед юу ч хийх хүсэлгүй болж хоолоо ч идэх хүсэлгүй болдгийг мэднээ энэ үед хажуудаа ханьтай найз нөхөр шигээ өөртэйгөө ажиллаарай. Хоолоо идсэн эсэхээ ч тэмдэглээд өөрийгөө ажиглаад үзээрэй. Та ч бас хайрлагдах эрхтэй. Өөрийн энергийг сэргээж сайхан бүхнийг татах боломжтой болно гэдэгт итгээрэй. Таны сэрэх цаг ирж байна. Шинэ ондоо ч шинээр эхэлж болно💪
Чи бол цор ганц бэлэг шүү амжилт.
Захиалах хүсэлтэй бол та чаатаар мэдэгдээрэй (сүүлийн зургуудад хэрэглэгчдийн зураг хавсаргав)
Үнэ 18’800₮
Хүргүүлэх боломжтой
03/09/2025
Алхах төдийд өвчний 90% эдгэрнэ.
Японы Нагао Казүкиро эмч “АЛХАЛТ” гэсэн ном бичсэн бөгөөд уг номынхоо урд хавтсан дээрээ “Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ” гэж бичсэн нь, уншигчдын сонирхол татаад байгаа билээ.
Нагао Казүкиро эмч олон жилийн судалгаан дээрээ тулгуурлан, алхалтын ач тусын талаар 4 цуврал ном бичсэн аж.
Тэрбээр, АЛХАХ ҮЕД:
1.хүний ГЕН ӨӨРЧЛӨГДӨЖ, ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙДАГ учраас, дархлаа сайжирч, өвчин эдгэдэг.
2.ТЕЛОМЕР ЭС УРТАСДАГ учраас, хавдар болон бусад өвчнөөс сэргийлэх боломж бий болдог.
3.ГЭДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРЧ, ашигтай ба ашиггүй бактерийн тэнцвэрийг гэдэс маш сайн зохицуулснаар, биед туссан өвчин эдгэх ба цаашид өвчлөхгүй байх боломж үүснэ.
4. ТЕСТОСТЕРОН хэмээх дааврын ХЭМЖЭЭ НЭМЭГДДЭГ учраас, уургийн нийлэгжилт нэмэгдэн, бодисын солилцоо сайжирч, өөх тосны солилцоог идэвхжүүлдгээс гадна, булчингийн хүч чадал нэмэгдэнэ. \Тестостеронийг хүний биед байгалиас заяасан допинг гэж үздэг бөгөөд, хэт ихдэх ба хэт багасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.\
5.СЕРОТОНИН, ДОПАМИН зэрэг аз жаргалын гормон ялгардаг учраас, урам зориг, эрч хүч биед бий болж, санаа сэтгэлийн хүч бий болсноор, алив өвчнөөс амархан ангижрах боломж бий болдог.
Ийнхүү, хүн өдөр бүр тогтмол 2000 – 10000 алхсанаар, дараах өвчнөөс бүрэн ангижрах боломжтой гэсэн дүгнэлтийг Нагао Казүкиро эмч хийсэн байна. Үүнд: Өдөрт
- 2000 алхвал, өвчлөвч, хэвтэрт орохгүй
- 4000 алхвал, сэтгэл гутралд орохгүй
- 5000 алхвал, зөнөгрөхгүй, зүрх судасны өвчин тусахгүй
- 7000 алхвал, хорт хавдруудаас сэргийлж чадна. Гэдэс, ходоод өвдөхгүй, яс сийрэгжилтээс сэргийлж чадна.
- 8000 алхвал, даралт ихсэхгүй, чихрийн шижин тусахгүй, таргалахгүй, нойргүйдэхгүй, ууц нуруу өвдөхгүй.
- 10000 алхвал, бүх өвчнөөс бүрэн сэргийлж чадах бөгөөд, янз бүрийн өвчтэй байсан бол эдгээр нь 90 хувь илааршина.
Ийм учраас Нагао Казүкиро эмч аливаа өвчнийг эмээр эмчлэхээс илүүтэйгээр АЛХАЛТААР ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙГ судалгаагаараа баталсан ажээ.
Нагао Казүкиро өдөрт ядахнаа, 3 удаа 15 минут алхах, эсвэл, 3 удаа дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Тогтмол алхдаггүй хүн өвчнөө эдгээх гэж, эмэнд хамаг мөнгөө зарцуулдаг бол, өдөр бүр 2000 – 10000 алхдаг хүн өвчлөх нь маш бага тул,тэдэнд эмийн сан руу очих хэрэгцээ шаардлага тун бага гардаг гэнэ.
Тэрбээр өдөрт дунджаар 7000 алхах нь тун сайн гэж үзсэн байна.
Хүн хөдөлгөөн хийж л байвал, өвчин үл тусаж, урт наслах боломжтой гэдгийг, Нагао эмч баталсан.
Харин, архи, тамхи зэрэг хорт зуршил, буруу хооллолт, хэт орой унтах зэрэг нь алхалтын ач тусыг үгүй хийдэг талтайг, анхаарууштай ажээ.
Нэгэн залуу: "Би өдөр бүр машинаараа ажилдаа явна. Ажилдаа очоод, компьютерийн ард суугаад өнжинө. Ажил тараад, гэртээ ирээд, буйдан дээрээ суусаар, нэг л мэдэхэд, унтах цаг болно. Энэ бүхнийг бодохлоор, өдөрт 1000 алхаж байгаа юм уу? Ядаж 2000 алхах сан" гэж ярив.
Нэгэн Япон хүн: "Би ажил руугаа метрогоор явдаг. Ажлын газраасаа 1 юм уу, 2 буудлын наана бууж, алхсаар ажилдаа очдог. Орой метрогоор харихдаа, мөн л гэрээсээ 1 юм уу, 2 буудлын наана буугаад, алхдаг. Ингэхгүй бол, өдрийнхөө алхалтыг хийж амждаггүй" гэж ярьсан байна лээ.
Алхалт хийх боломж гаргая гэвэл, гардаг л юм байна даа.
Алхаж хэвшицгээе.
Copy
03/09/2025
"ҮРИЙГ ХҮМҮНЖҮҮЛЭХ СУДАР"аас
Үнсэх, тэврэхийн учир жанцанг хуваалцая.
- Үрээ 7 нас хүртэл үргэлж тэвэрч бай.
Тэвэрч эрхлүүлж, тэвэрч хайрлаж, тэвэрч энэрэх, тэвэрч тоглох, тэвэрч учирлах, тэвэрч зэмлэх хэрэгтэй.
7 наснаас аажим аажим тэврэлтийн зайг холдуулж том болох, бие даах гэдгийг мэдрүүлж эхлэх нь зөв.
7 наснаас хойш зэмлэхдээ өвдөг дээр сууж үрийнхээ нүдрүү харж нэг хэмд очиж байж учирлан зэмлэх.
7 хүртэл насны хүүхдийг хэзээ ч дээд харцнаас доош зэм өгдөггүй. Доороос дээш зэм өгч учирладаг гэнэ.
Энэ нь тухайн хүүхдийг удирдагч болгоход бэлдэж байгаа арга. Ялангуяа хөвүүн үрс том болоод өрхийг цаашлаад нутаг хошуугаа цаашлаад улсаа удирдана гэж эртнээс амьдралд бэлддэг өвгөдийн минь гүн ухаан байжээ.
Үнсэх нь бас л агуу учиртай. Нэг талаараа хайрлаж байгаа боловч нөгөө талаараа эрүүл мэндийг нь тандаж байдаг ардын ухаан.
Хүүхдийг хэзээ ч хошуу амны ойр сорж шүлсдэж үнсэхийг цээрлэнэ.
Монголчууд үрсээ ихэвчлэн үнэрлэнэ
Зулайнаас үнэрлэнэ. Ингэхдээ зулайг хэвийн байгаа эсэхийг шалгаж байх. Халуун бамбалзсан эсэх .
Гар буюу алгыг үнэрлэнэ. Хэрэв үнэр нь иссэн эхүүн маягтай байвал гэдэс ходоод эвгүйрхсэн гэнэ.
Хөлийн ул үнэрлэнэ.
Мөн л үнэр эхүүн хөлс чийг ихтэй байвал үе мөч бөөр өвдсөн байх магадлалтай.
Хүүхэд бүр өөрийн үнэртэй. Хэрэв үнэр гарахгүй бол ядарсан сулдьсан эсвэл тархи толгой доргисны шинж гэж.
Бидний өвөг дээдэс мөн агуу ажигч гярхай шинжлэх ухаанч амьдралын боловсролтой хүмүүс байжээ.
Хайрлана гэж шүлсдэж үнсэх төдийн нэр биш аж. Ажиглаж, үнэрлэж, тэвэрч, тэтгэж, хамт байж хамт оршихын нэр ажээ ...
01/09/2025
Эмч болоод дэмий ч байсан юм уу даа😔
гэж хааяа бодох юм. Тэгэж бодох шалтгаан нь:
-Үеийнхээ залууг Элэгний хатуурлын сүүлийн шат хүртлээ юу ч мэдэлгүй яваад хүндрээд шарлаад орж ирэхийг хараад би байсан бол, найз минь ах нар минь байсан бол яанаа.
-70 гарчихаад Хорт хавдартайгаа ч мэдээгүй яваа өвөөд мэдэгдэлгүй ар гэрт нь тайлбарлахдаа ээж минь байсан бол яанаа
- 8,9,10 тай хүүхдүүд Чихрийн шижинтэй болж байгааг хараад охин минь байсан бол яанаа хэдэн насандаа хүндрэл өгөх бол насаараа яаж дэглэмээр амьдрах болоо
- Өсвөр насныхан Ходоодны шарх,Цөсний чулуу, Бөөрний чулуу гэх мэтээр зүгээр л байх л ёстой юм шиг байнга шахам оношлогдож байгааг хараад яанаа дүү минь яаж байгаа бол гэх мэтчилэн
Би байсан бол яанаа гэж ӨӨРТӨӨ ТУСГАЖ АВЧ стресстдэг болохоор.Тэр стрессэндээ элдэв юм бичиж хүнд хараалгадаг болохоор ЭМЧ БОЛООД хэрэггүй ч байсан юм шиг гэж хааяа бодох юм.
Хамгийн гол харлаж гомдмоор нь Эцэг эх нь мэддэггүй,тоодоггүйгээс болоод ХҮҮХЭД НЬ ХОХИРЧ БАЙГААД,
эдгээр өвчлөлүүд бүгд УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ мөртлөө Мэдэхгүйгээсээ болоод ,мэдэхгүй байгаа нь зөв юм шиг авирлаж байгаа болохоор Бүр харамсмаар.
Тэр стрессээ тайлахын тулд элдэв бичвэр,бичлэг хийж оруулах юм.1 нь ч болов анхаарч анзаарч аваасай гэж л хүсэх юм.Гэтэл хүмүүс муухай юм.😡😡Мэдэхгүй нэгэн нь мэдэг гэхээр мэддэг юм шиг нэгэн нь гоочилж өөлж шоолж зөв буруу гэж шүүнэ, доромжилно. Яг мэддэг юм уу гэхээр мэдэхгүй. Яах ч ёстой юм Стресстэхгүй ажлаа хийж үзэх юмсан.
Эх сурвалж: Б.Бямбабаяр эмч
31/08/2025
ИДЭХГҮЙН ГАЙХАМШИГ
Хүн, идэхгүй бол амьдарч чадахгүй.
Гэтэл бас идэхгүйн учир амьд яваа ч хүн гэж байна.
Мори Мичиё хэмээх Япон бүсгүй нэгэн хүнд өвчин тусчээ.
- Ойрд яагаад байн байн унаад байнаа???...
Их сургуулиа дүүргээд Осака хотод сувьлагч багш дөнгөж болоод байсан Мори, толгой нь үе үе хүчтэй манарч эргэдэг болсоноосоо хойш хэдхэн алхаад л унаад байх юм гэнэ. Тэр нь явсаар эцэстээ алхаж ч чадахгүйд хүрчээ.
- Ямар өвчин тусчхав аа?
Осакагийн нэр алдартай эмнэлэгүүдийг дамжаад дамжаад өвчнийхөө нэрийг ч атугай мэдэж чадсангүй. Гэсэн ч дахиад хэд хэдэн эмнэлэг бараадаж, олон шинжилгээ өгсөний хүчинд арай гэж ямар өвчин туссан болохоо мэдэж авав.
Нугас, бага тархины өөрчлөлт (SCD). Энэ нь бага тархи уусан үхэждэг гэх аймаар өвчин бөгөөд өдийг хүртэл бүрэн эдгэсэн тохиолдол нэг ч гараагүй найдваргүй өвчин юм гэнэ.
100,000 хүн тутамд 5 – 10 удаагийн тохиолдол бүртгэгддэг энэхүү өвчин нь одоо ч тодорхой эмчлэх арга олдоогүй, Японы нэн хүнд өвчиний жагсаалтанд орсон өвчин юм. Ийм өвчтөнүүдийн амьд явах хугацаа нь 5 – 10 жил. Тухайн үед Мори 21 настай байлаа.
Нэгэнт цөхрөлийн буланд хашигдсан Мори гэнэт нэгэн хүнийг санав.
- Нээрэн тийм, нөгөө эмч дээр очъё.
Нөгөө эмч гэдэг нь өмнө нь ач тус болж байсан Кода Мицүо хэмээх эмч. “Хоол сойлт, хоол хасалтаар хүнд өвчнийг анагаадаг” гэдгээрээ алдартай нэгэн.
Кода эмчид үзүүлтэл Мори гуайн гэдсийг л чагнаад байх юм гэнэ. “Уул нь миний гэдэс биш, тархи л өвдсөн юм сан” хэмээн гайхширч байтал, эмч “Хоол сойлт, хоол хасалтаар сайжрах юм байна” гээд итгэлтэй нь аргагүй ам гарах нь тэр.
Төдийг хүртэл (европ анагаахын) эмч нараас “Найдваргүй” гэхээс өөр үг сонсож байсангүй. Гэтэл Кода эмч л ганцаараа “Сайжирна” гэх юм.
- За ашгүй, энэ эмчийг л дагаад байдаг хэрэг.
Өөдрөг эмчээс урам авч, Мори гуайн сэтгэлд найдвар аслаа. “SCD өвчинөөс салсан дэлхийн хамгийн анхны хүн болохын төлөө!!!”
Кода эмчийн эмчилгээ нь “түүхий ногоон хоол”. Түүхий хоол гэдэг нь халааж чанаагүй түүхий ногоо, жимс, хөц будаа зэргээр голлосон хоол.
Эмчилгээ анх эхлэх үед Мори гуайн өдөрт хоолноос авдаг илчлэг 900ккал хэртэй байж. Өнөөгийн анагаахын стандартаар суурь бодисын солилцоонд зарцуулах энерги 1200 – 1400ккал гээд бодохоор Мори гуайн түүхий ногоон хоол хамаагүй бага илчлэгтэй гэсэн үг.
Тэгтэл гайхалтай нь тэгээд ч Мори гуайн жин ихсээд байх юм гэнэ. Орчин үеийн анагаахаар яагаад ч тайлбарлах боломжгүй жигтэй үзэгдэлүүд бага багаар өрнөх болов.
Хоолоо багасгах тусам биеийн байдал дээшилж, алхаж ч чадахуйц болоод ирнэ. Харин их идэнгүүт буцаад муудчихна. Нэг иймэрхүү “муур хулгана болж тоглосон өдрүүд” хэсэг үргэлжилж, улам бүр хоолоо хассаар, үе үе хоол сойлт ч хийж үзнэ.
Ингээд Кода эмчийг дагасан 5 дахь жил дээрээ жинхэнэ утгаар нь хоолоо сойхоор болов. Бүхэл бүтэн 24 өдрийн турш үргэлжлэх хоол сойлтын эхлэл. Сул биетэй Мори гуайн хувьд урт хугацааны хоол сойлт гэдэг тун аюултай. Тийм ч учраас түүний бэлтгэл болгож 5 жилийг зарцуулсан хэрэг.
Хоолоо сойсон 20-дахь өдрийн шөнө, тэрээр нэгэн сонин зүүд зүүдэлжээ. Яг л бурханд дуудагдсан юм уу гэмээр, бие нь хөөрөн нисээд байх юм гэнэ.
- Лавтай тэр өдөр л миний эд эсүүд бүгд дахин төрсөн байх.
Мори гуай тийн хүүрнэнэ. Түүнээс хойш SCD өвчнийх нь зовууриуд ирмэсэн мэт л алга болсон байв. Энэ бол төгс эдгэсний шинж байлаа.
Тасралтгүй хоолоо хасч ирсэн Мори гуай эцэстээ өдрийн хоол ердөө ганц аяга ногооны жүүс (аожирү 60ккал) болж ирэв.
Гэсэн ч тэрээр амьдарсаар л. Үгүй ээ, харин ч тэгсэнийхээ хүчинд амьд явна.
Өвдсөнөөсөө хойш 28 жил, ганц аяга ногооны жүүснээс хойш 17 жил. Эмнэлэгийн ямар ч үзлэгт орсон “Хэвийн”.
- Жингийн илүүдэлдээ санаа зовох нь холгүй л явна.
Үзлэг хариуцсан эмчийн үгээр бол Мори гуайн ходоодны бактериуд нь “өвсөн тэжээлт амьтантай төстэй болсон” байна гэнэ. Клостридий гэх ходоодны бактери хүнд 0.1% л байх ёстой атал Мори гуайнх түүнээс даруй 100 дахин их буюу 9.8% тай гарчээ.
Клостридий бол ургамлын эслэгийг боловсруулж, түүгээр уураг хийдэг. Хүний ходоод ургамлын эслэг боловсруулж чаддаггүй нь энэ бактери цөөхөн байдагтай холбоотой бөгөөд, өвсөн тэжээлт амьтад клостридий ихтэй болохоороо боловсруулж чаддаг. Сонирхуулахад, хүний ходоод ургамлын эслэг боловсруулж чаддаггүй тул эслэг ихтэй ногоо ахиу идэж турах арга ч бас байдаг.
Мөн клостридий шиг уураг бүтээдэг бактериуд нь гэдсэн дэх аммиакнаас амин хүчлийг (уурагны материал) ч гаргаж чаддаг. Аммиак гэхээр шээс болоод гадагшилдаг хүнд хэрэггүй бас хортой эд (хог) боловч клостридий нь тийм юмыг ч ашиглаж чаддаг гэсэн үг юм. Учир нь тэд аммиакнаас азот гарган авч чаддаг (шээс уух эмчилгээ ч үүнтэй холбоотой).
Удаан жилийн ногооны жүүсний амьдралын үр дүнд Мори гуайн ходоод аанай л “үхэр” шиг болж, ургамлаас уураг нийлэгжүүлэхүйц болтолоо хувьссан нь тэр байв.
Энэ бол ёстой нөгөө Папуа-Нью Гвинейн өндөрлөгт амьдрах хүмүүс булцуут ногооноос өөр юм идэхгүй хэрнээ бадриун булиа болдогтой ижил жишээ юм.
Дээр нь нэмээд Louis Pasteur анагаахын судалгааны төв Мори гуайн биеийн эсэргүүцэлд уулга алдав.
Биеийн дархлааны илтгэцүүр болох “интерферон α” нь ердийн хүнийхээс 4 дахин өндөр байна гэнэ. Энэхүү дархлааны бодис нь вирус болон хорт хавдар зэргийг дарлах нөлөө нь хүчтэй гэдгээрээ танигдсан бөгөөд хорт хавдар зэрэг элдэв хүнд өвчнүүд эдгэдэг нь ч бас түүний “үг дуугардаг”-аас болдог юм гэнэ.
Төгсгөлд нь Мори гуай ийм нэгэн яриа дэлгэв.
- Диваажинд хүмүүс бүгдээр том тогоо тойрч суугаад, уртаа халбагаар бие биесээ хооллож байдаг юм. Харин тамд бол “би, би” гэсэн хүмүүс тэр урт халбагаараа өөрийнхөө аманд хоол зөөх гэж зүдэрдэг тул эцэстээ асгаж цутгаад, үмх ч хоол идэж чадалгүй өлсөж зовж байдаг юм.
- Би л цадаад авъя гэдэг нь “там”. Бүгд цадаасай гэдэг нь “диваажин”. Там, диваажингийн ялгаа ердөө л энэ юм шүү дээ.
- Бүгд идэхээ багахаан тэвчээд, бусадтайгаа хуваалцахад л хангалттай юм.
Хүн төрөлхтөнтэй нүүр тулах хүнсний хомсдол, бас эрчим хүчний асуудлууд. Кода эмч “Эцсийн эцэст бага идэлт л биднийг аварна” гэдэгт итгэж ирсэн гэх.
Их бага гэлтгүй хоолоо хасах, үгүй ядаж тохируулж идэхийг хичээгээд байхад л тэр нь бусадтайгаа хуваалцаж буй явдал болох төдийгүй, хий дэмий хоол хийж, илүү эрчим хүч зарцуулалтыг ч хэмнэх тустай.
Ноорхойдуу хувцас өмсөөд, ердөө 300 иенээр л гадуур үзлэг хийн явдаг байсан гэх Кода эмч.
- Эмч маань хэзээ ч өөрийгөө дөвийлгөлгүй, цаг ямагт бусдын эрүүл мэндэд анхаарч, хоол сойлт, хоол хасалтыг түгээж ирсэн дээ.
Кода эмчийн ачийг түмэнтээ хүртсэн Мори гуай хүндэтгэлтэйгээр тийн өгүүлнэ.
“Дэлхийг аврах ганц тус”. Үнэндээ туйлын гарын доорх зүйл байх вий...
31/08/2025
Хүүхдүүдийг очих дургүй газар руу нь бүү авч оч. (Тэр газарт ямар нэгэн таагүй зүйл болдог гэсэн үг.)
Хүүхдийг хамт байх дургүй хүнтэй нь бүү үлдээ. (Тэр хүн ямар нэг таагүй үйлдэл гаргадаг гэсэн үг)
Хүүхдүүд оюун санаа, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй хүнтэй (ээж нь байсан ч) хэзээ ч ганцаараа үлдэж болохгүй.
Хүүхдүүд гэртээ ганцаараа үлдэж болохгүй.
Хүүхдүүд өсвөр үеийнхний хараа хяналтанд үлдэж болохгүй.
Хүүхдүүд таны найз залуу, найз бүсгүйн хараа хяналтанд үлдэж болохгүй. (Та ч өөрөө тэднийг бүрэн таньж мэдээгүй байгаа.)
Хүүхдүүд ямар ч хамаагүй хүмүүстэй хамт байж сурах ёсгүй.
Хүүхдүүд гадаа хараа хяналтгүй тоглож болохгүй.
Том ах, том эгч бага дүү нараа харж үлдэх ёсгүй.
Хүүхдүүд архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг орчинд хэзээ ч байж болохгүй.
Хүүхдүүд аль нэг айл руу хоногоор явж болохгүй.
Хүүхдүүд аав ээжийн бүх найзуудтай цаг өнгөрөөх шаардлагагүй. Таны найз байлаа гээд сайн хүн гэсэн үг биш.
•Тэдний гарт шийдвэр байдаггүй.
•Тэд тулгарч болох аюулын талаар мэдэхгүй.
•Тэд муу хүмүүсийн талаар мэдэхгүй.
•Тэд үзэн ядалтын талаар ойлголтгүй.
*Хүүхэд бүр гэм зэмгүй, цайлган, итгэмтгий байдаг. Тэднийг хамгаалах нь бидний үүрэг. ТАНЫ ХҮҮХЭД БИШ Ч БАЙ. Хүүхэд бол хүүхэд - та бидний хамгаалалт хэрэгтэй.
Copy
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
16092
