Italwax Mongolia
Мэргэжлийн ваксны үйлчилгээг Italwax-c...
Маргааш өдөрлөгт ирээд бүх бүтээгдэхүүнийхээ хэрэглээ болон ваксны өмнөх дараах арчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
06/06/2026
Энэ зуны сүүлийн өдөрлөгтөө бүртгүүлж амжсан уу? Маргааш бүртгэлийн сүүлийн өдөр шүү хөөрхөнүүдээ.
04/06/2026
✨ Бүтээгдэхүүний өдөрлөгт таныг урьж байна ✨
ItalWax"-ийн зүгээс таныг манай Бүтээгдэхүүний өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ өдөр зөвхөн танд зориулсан ямар гоё зүйлс хүлээж байгаа гээч? 👇
✨ Өдөрлөгийн үеэр танд дараах боломжууд нээгдэнэ:
• 🌟 Вакс зөвлөгөө: Өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрхэн зөв сонгох талаар үнэ төлбөргүй зөвлөгөө авах
• 📚 Бүтээгдэхүүний мэдлэг: ItalWax-ийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн давуу тал, нууцыг танин мэдэх
• 💬 Мастер багштай туршлага хуваалцах: Мэргэжлийн мастер багшаас зааварчилгаа авч, сонирхсон асуултдаа хариулт олох
✨ Зөвхөн өдөрлөгт ирсэн зочдод зориулсан урамшуулал:
• 🛍 БҮХ БАРАА -10% ХЯМДРАЛ! (Өдөрлөгт ирсэн зочдод зориулсан онцгой хөнгөлөлт)
• 💳 Байнгын худалдан авалтын 5%-ийн бонус карт бэлэглэнэ.
📅 Хэзээ: 6-р сарын 08-ны өдөр | 11:00 цагаас
📍 Хаана: Сансар, Баянзүрх дүүрэг, ITALWAX MONGOLIA ACADEMY
Маргааш манай Сансар Баянцээл салбарт 11:00-17:00 цаг хүртэл тогны хязгаарлалт хийх учраас бусад салбараар тухтай үйлчлүлээрэй.
02/06/2026
✨ ITALWAX MONGOLIA – Бүтээгдэхүүний өдөрлөг ✨
Өдөрлөгтөө хүрэлцэн ирээд:
💡 Ваксны зөвлөгөө, сургалт авч
💄 Гоо сайхны шинэ мэдлэг олж
🛍 Бүтээгдэхүүнээ шууд 10% хямдралтайгаар авах боломжтой!
🎁 Мөн байнгын урамшууллын карт 5%
📍 Хэзээ: 06-р сарын 08-ны 11:00 цагт
📍 Хаана: Сансар, Баянцээл салбар
👉 Хүний тоо хязгаартай тул ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭРЭЙ!
02/06/2026
"Зургаан жил гаруйн хугацаанд тасралтгүй ваксны сургалт оржээ. БНСУ-д очиж, энэ олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх боломж олгосон Олон улсын ICA холбоо Neegii Neegii найздаа маш их баярлалаа. Олон хүний амьдралд маш том боломж, үүд хаалгыг нээж өгч буй чамдаа болон танай хамт олонд нь цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн хамтдаа шүүгчээр явж, энэ олон жилийн турш намайг түшиж тулж байсан хөөрхөн дүү Энэрэлдээ маш их баярлалаа. Чи минь байхгүй байсан бол эгч нь ингэж хол явж чадахгүй байлаа. Чамдаа маш их баярлалаа🤗
01/06/2026
БНСУ-ын Бусан хотноо
2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
"World Beauty Festival" олон улсын тэмцээн дэлхийн 8 орны шилдгүүд оролцон, амжилттай зохион байгуулагдлаа. 🇰🇷✨
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн шивээс, сормуус, вакс болон үс засалтын төрлөөр нийт 13 оролцогч авьяас чадвараа сорьсон юм. 🇲🇳🔥
Энэхүү нэр хүндтэй тайзнаас
“ITALWAX ACADEMY” ийн төгсөгч хоёр хөөрхөн шавь минь багшийгаа оройгүй ихээр баярлуулж, бахархуулж чадлаа. Үүнд:
🏆🥇 О' Буякаа: Ваксны 3 төрөлд хүч үзэж, хамгийн дээд шагнал болох Гранпри болон Алтан цом-ын эзэн боллоо!
🥈🏆 @Б. Жавхланчимэг: Ваксны 2 төрөлд амжилттай оролцож, 2 дугаар байрын цом-ыг эх орондоо авчирлаа!
Та хоёрын минь ажил амьдралын замнал олон улсын энэ том тайзан дээр гялалзаж байсан шигээ ямар ч бартаа саадгүй, үргэлж гэрэлтэж, улам бүр хөгжин дэвжих болтугай. Багш нь шавь нараараа маш их бахархаж байна! ❤️
01/06/2026
Өнөөдөр дэлхийн хамгийн нандин, хамгийн хөөрхөн баяр тохиож байна. 🥰 Манай Italwax Mongolia гэр бүлийн зүгээс үе үеийн үзэсгэлэнтэй, ачлалт ээжүүддээ болон үнэнч үйлчлүүлэгч охид, бүсгүйчүүддээ, мөн тэдний хайртай үр хүүхдүүдэд нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн болон Эх үрсийн баярын халуун мэндийг чин сэтгэлээсээ хүргэе!
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
Салбар-1: Баруун 4-н зам Гранд плаза төвийн урд талын 69-р байр Wax Wax Studio Salon
Ulaanbaatar
97677122040
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
| Sunday | 10:00 - 20:00 |
