Meku's page

Meku's page

Share

Гоо сайханы хэрэгтэй, ашигтай зөвлөгөөг энэхүү хуудса?

14/07/2025

Эхнэр - Хүүхдээ жоохон авчих би жоохон унтаадхая
Нөхөр - би өглөө эрт ажилтай шдээ
Эхнэр - заза би зүгээр ээ чи унт

Эхнэр - Энэ ёстой гоё цамц юм аа
Нөхөр - энэ мөнгөөр аль нэгийг нь л авч хүрэх нь
Эхнэр - за би зүгээр ээ. Чи ажил төрөлд явдаг юм чинь авчих

Эхнэр - би ханиад хүрчихжээ.
Нөхөр - би бас ханиад хүрээд үхлээ
Эхнэр - за би зүгээр ээ. Чи эмээ уугаад сайн унтчих

Эхнэрүүд олон зүйлс дээр БИ ЗҮГЭЭР гэж өөртөө итгүүлэх гэж, нөгөө хүнээ тайвшруулах гэж хэлдэг ч яг үнэндээ хэзээ ч зүгээр байдаггүй...
Зүгээр гэдэг үг магадгүй ГОРЬДЛОГО тээсэн халхавч үг байх.
Зүгээр гэдэг үг магадгүй ХҮСЭХГҮЙ БАЙНА гэж дотроо орилсон үг байх
Зүгээр гэдэг үг магадгүй зүгээр л залхсан гэдгээ нуудаг нуувч үг байх

Харин ЗҮГЭЭР гэж зохицуулах гэсэн, аргадах гэсэн, тайвшруулах гэсэн олон олон хариулт нь эцэстээ өөрийг нь ХЭН Ч БИШ, БАЙЖ Л БАЙДАГ нэгэн болдог.
Тиймээс мэдрэмжээ үргэлж илэрхийлж байцгаая❤️

10/12/2024

🎄🎄🎄 Гацуураа засав.
Айл болгон зассан гацуурныхаа зургийг хийгээд бх юм. 🎄🎄🎄

06/12/2024
04/01/2024

Өглөө эрт бослоо гээд амжилтад хүрдэг юм биш. Их унтлаа гээд унхиагүй дорой ч гэсэн үг биш. Хүн ажлын цагтаа тааруулаад л өөрөө хэдэд унтаж сэрэхээ мэдэг. Үнэхээр эв хавгүй бол өглөө бүр таваас боссон ч нэмэргүй. Нөгөө талдаа хийж чадаж л байвал өдөр сэрнэ үү, үүрээр унтана уу хамаагүй. Тэр хүний л шаанс мэдэх асуудал. Нээх тийм хиймэл хандлагууд байна. Үүрээр жимбийтэл хувцаслаад ном уншаад сууж байх ёстой ч юм шиг. Бусдад яаж харагдахдаа биш чи өөрөө юу мэдрэхдээ анхаар. Чамд л догь байвал гоё шд, чиний амьдрал юм чинь. Албатай юм шиг биш. Аяндаа чи өөрөө дурлаад байгаа зүйлээ олвол чи хүссэн хүсээгүй сэрнэ. Арга нь олдоно, чи завгүй болно. Тийм болохоор хүмүүсийг биш өөрийгөө чагна. Амар тайван оршоорой! ❤️‍🔥

22/10/2023

Тэр унтаагүй !

Түүний нүд аниатай байгаа ч яг ч тийм биш.
Түүний гар нь буруу тухгүй байрлалтай байна. Гэхдээ тэр хөдөлж чадахгүй учир нь түүний үр тухтай унтаж байна.
Тэр ядарч байгаа. Түүний нүд аниатай байгаа ч хүүхдээ сонсож амьсгалах чимээг нь чагнаж байгаа.

Тэр шөнө бүр ингэж унтдаг.
Тухгүй, Дутуу нойртой хүүхэд нь сэрэх чимээг сонсох төдийд л тэр аль хэдийн сэрчихсэн байдаг.

Тэр унтаагүй. Ээж болсон эх хүний жаргал зовлонг мэдэрч яваа бүх бүсгүйчүүдэд амжилт хүсье, Бас хайр илгээе. Чи хангалттай сайн байгаа шүү.
copy

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar