MASA Hair Beauty Salon
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MASA Hair Beauty Salon, Beauty Salon, 3, 4 Horoolol, Ulaanbaatar.
08/05/2020
🤗Hi guys манайx
~dreadlock 😍
~afro😁
~boxbraid😘
хийж байгаа шүү
залгах үс асуугаад байдаг хүмүүс дэлгүүрээс аваарай 👏
06/05/2020
Үс уналт таныг зовоож байна уу? 😞
Үс уналт олон шалтгаантай байдаг. Ихэвчлэн амьдралын буруу хэвшлээс болж үүсдэг бѳгѳѳд доорх хүчин зүйлс бас нѳлѳѳлнѳ. Үүнд:
-стрэсс 😠
-нойргүйдэл😴
-хоол тэжээлийн дутагдал🍲
-хэт их малгай ѳмсѳх 👲
-химийн эмчилгээ💉
-гормоны ѳѳрчлѳлт✂
-кальци, витамин, эрдэс дутагдах 💊
-буруу арчилгаа ❌
-цаг агаарын ѳѳрчлѳлт орно.💨💦☔☀
Үс уналтыг багасгахын тулд гадна дотроосоо зэрэг эмчилгээ хийлгэх нь хамгийн зѳв арга юм.
04/05/2020
🌞Халуухан ѳдрүүд айсуй. 💇Үснийхээ нэгэн хэвийн ѳнгѳнѳѳс уйдаж байна уу? Шинэ дүр тѳрх бүтээцгээе Маса салон 👍
13/04/2020
🌟 Шинэ долоо хоногийн мэнд 😘 хонгоруудаа.
05/04/2020
😍😍 Энэ хаврын охидын сонголт Ягаан ѳнгѳ 🌺 Ombre бүр солиотой 💕
05/04/2020
HI✨ охид залуусаа 💇💁үснийхээ ѳнгийг ѳѳрчилж ѳѳртѳѳ шинэ стиль 🌟 бүрдүүлээрээ
21/03/2019
Хавар цаг ирлээ бүсгүйчүүдээ үснийхээ 👩🏼💇🏼♀️ style-г өөрчлөхийг хүсвэл манай салоныг зориорой 🌹
💖💖Сайхан бүсгүйчүүд минь 👩🏻🦱👩🏻🦱Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе 3️⃣сар8️⃣❣️❣️❣️
30/01/2019
Эмэгтэй Ombré 💇🏼♀️будалт болон битүү сор
30/01/2019
Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье! /Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна шүү/
“Аяга тавгаа өрж хонуулвал өрөнд орно!” гэж биднийг бага байхад ээж аав минь сургадаг байсан билээ. Ухаант ардын минь эртнээс мөрдөж уламжилж ирсэн энэ мэт хорио цээр нь зүгээр ч нэг мухар сүсэг төдий байсангүй.
Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье
Харин хүүхдэд багаас нь “болох”, “болохгүй”-г мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харьцахад сургах санаа зорилгыг чамгүй агуулсан байдаг ажээ. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэхдээ мөрддөг байсан ёс заншлаас энд заримыг дурдлаа.
1. Зан төлөв, харилцаа
• Худал хэлдэггүй
• Хүмүүсийн хооронд хов зөөдөггүй
• Ахмад хүний дээд талд суудаггүй
• Аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй
• Хүний өмнүүр орж ярьдаггүй
• Зочны өмнүүр гүйдэггүй
• Хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй
• Хүний толгой, малгайд хүрдэггүй
• Хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй
• Ахмад настны мөрөн дээр гараа тавьддаггүй
2. Эмх цэгц
• Аяга, тавгаа өрж хонуулдаггүй (өрөнд орно)
• Цүнхний амыг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Ороо засалгүй орхидоггүй (ажил бүтэхгүй)
• Авдрын тагийг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Халбагаа аягандаа хийж тавьдаггүй (ажил үйл үл бүтнэ)
3. Хооллолт
• Цайгаа дутуу ууж үлдээдэггүй (амны хишгээ үлдээнэ)
• Зогсоогоор цай уудаггүй (ажил бүтдэггүй)
• Хэвтэж хоол иддэггүй (өвчин тусна)
• Буруу харж сууж хоол иддэггүй
• Цагаан будаа асгадаггүй (өрөнд орно)
4. Эрүүл ахуй
• Хуруугаа хөхдөггүй (ээж нь үхнэ)
• Самандаа сэвээ үлдээдэггүй (ажил бүтэхгүй)
• Зуухны үүдэнд хогтой хонодоггүй v • Үснийхээ үзүүрийг амандаа хийдэггүй (эмэгтэй хүн зовно)
• Орой усанд явдаггүй
• Эмэгтэй хүн завилж суудаггүй
• Хөлийнхөө улыг нийлүүлдэггүй (муудалцана)
• Амаараа тургидаггүй (бороо орно)
5. Эд юмстай харьцах
• Босгон дээр гишгэдэггүй (гарз дуудна)
• Хаалга савдаггүй (муу ёр)
• Хаалга алдалдаггүй (олзны үүдийг хаана)
• Тотгоноос зүүгддэггүй
• Хана дөрөөлдөггүй (муу ёр зөгнөнө)
• Багана түшдэггүй (баганы зовлонг үүрнэ)
• Давс асгадаггүй (гай тохиолдоно) • Аягыг хооронд нь харшуулдаггүй (хэрүүл ирнэ) • Ширээн дээр суудаггүй (өрөнд орно)
• Угаасан хувцсаа гадаа хонуулдаггүй (муу юм шүгэлнэ)
• Энгэрээ зуудаггүй (ээж нь үхнэ)
• Малгайгаа буруу харуулж өмсдөггүй (нас барсан хүн дээр ингэж орно)
• Уурган дээгүүр гишгэдэггүй
6. Осол гэмтлээс сэргийлэх
• Хайчны ам ангайлгаж тавьдаггүй (гарз гарна)
• Бороо ороход хаалга голлож суудаггүй (аянганд цохиулна)
• Тулга тойрч гүйж, харайдаггүй
• Харанхуй шөнө, харуй бүрийгээр үс, хумс авдаггүй
• Галаар тоглодоггүй
• Хутга мэсний ирийг дээш нь харуулж тавьдаггүй
• Хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулдаггүй
• Унинаас зүүгддэггүй
• Чихээ төмрөөр ухдаггүй (буян барагдана)
7. Байгальтай харьцах
• Амьтан, хорхой шавж алдаггүй (нүгэл болно)
• Газар шороо хөндөж сүйтгэдэггүй (эзэн савдаг хэлэгнэнэ)
• Усанд өнгөтэй юм /сүү цагаа, цус/ оруулдаггүй (бохирдоно)
• Галд хог, хувцас, хоол, ундны үлдэгдэл хийдэггүй (гал бохирдоно)
• Гал руу сонгины хальс хийдэггүй (малын нүд өвдөнө)
• Булгийн эхэн дээр гэрээ барьдаггүй (лус хэлэгнэнэ)
10/11/2018
Эмэгтэй сор хямдралтай байгаа шүү охидуудаа
20/09/2018
😀Үс уналтаас сэргийлэх үйлчилгээтэй ☘️ногоон цайны 4 шатлалт иж бүрдлийг танилцуулж байна.
1️⃣️️️️-р шат, Ногоон цай агуулсан ампул 5мл
Халуун орны Жожоба модны тос нь хуйханд хуримтлагдсан тослогийг хайлуулж, үсний нүх сүвийг цэвэрлэн, ногоон цайны үр, жүрж, Лавандын тос зэрэг нь хуйхыг зөөлрүүлж, бохирдлыг цэвэрлэнэ.
🌼Удвал цэцгийн үрийн тос нь хуйхыг эрүүлжүүлж, арьсан дахь цочрол болон хуйхны гэмтлийг намжаана.
2️⃣-р шат, Ногоон цай агуулсан шампунь (гоо сайхны бүтээгдэхүүн) 500мл
Байгалийн гаралтай шар буурцаг агуулсан тус шампунь нь үсийг зөөлрүүлж, үс уналтыг зогсоох үйлчилгээтэй дээд зэргийн эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн юм.
AMORE PACIFIC корпорацийн ардын уламжлалт эмчилгээний зориулалттай үсийг бэхжүүлэгч тусгай найрлага бүхий энэхүү шампунь нь хуйханд тэжээл өгч, үсийг бэхжүүлнэ.
☘️Ногоон цайны найрлага нь хуйхны нүх сүвийг агшааж, Sequoia-ийн соёоноос гарган авсан үсэнд өглөөний эрч хүчийг өгч, үсний бодисын солилцоог сайжруулж, гялалзсан өнгөлөг болгоно.
3️⃣-р шат, Ногоон цайны найрлагатай үсний маск (эмчилгээний бүтээгдэхүүн) 250мл
Байгалийн гаралтай полимер агуулсан тус маск нь гэмтэлтэй үсийг эмчилж, үс уналтаас сэргийлж, үсэнд тэжээл өгч, намирсан зөөлөн болгох үйлчилгээтэй эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн юм.
4️⃣-р шат, Ногоон цайны найрлагатай үс бэхжүүлэгч шингэн тоник 100мл
Үсний хуйханд шууд түрхэсний дараа усаар зайлж арилгалгүй үсний нүх сүвэнд сайтар шингээж өгсөнөөр үс уналтаас сэргийлнэ.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
3, 4 Horoolol
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 21:00 |
| Tuesday | 09:00 - 21:00 |
| Wednesday | 09:00 - 21:00 |
| Thursday | 09:00 - 21:00 |
| Friday | 09:00 - 21:00 |
| Saturday | 10:00 - 21:00 |
| Sunday | 10:00 - 21:00 |
