UP nail

UP nail

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from UP nail, Nail salon, Ulaanbaatar.

22/04/2024

~ 18 төрлийн бодлын алдаа

1. Anchoring effect - Мэдэж байгаа юмныхаа хэмжээг шууд хангалттай гэж боддог. Цааш судлах шаардлагагүй гэж хэт итгэлтэйгээр бодож, буруу үйлдэл хийдэг.

2. Availability heauristic - Үзсэн, харсан багахан зүйлээ хэт үнэлж, "Aaн, мэднэ, мэднэ" гэж юманд буруу ханддаг.

3. Bandwagon effect - Олныг харанхуйгаар дагаж "Бүгд л ингэсэн юм чинь асуудалгүй байх аа" гэж буруу боддог.

4. Belief bias - Cайн судалж үзээгүй хэрнээ "ер нь зөв л сонсогдож байна" гэх маягаар амархан, буруу эцэслэн дүгнэдэг.

5. Groupthink effect - Зөрчилдөөнөөс зайлсхийж “хэл ам хийгээд яах вэ, олноо дагая” гэсэн үзлээр хандаж бурууддаг.

6. Halo effect - Хүний нэгхэн зөв талыг олж харчихаад тэр хүний бүх зүйл нь зөв байх гэж боддог. Мөн нэг сөрөг талыг нь харчихаад, тэр чигт нь үгүйсгэж зүтгэдэг.

7. False consensus - Бодит байдал дээр тийм ч олон хүн биш байхад, чи дотроо маш олон хүн чамтай санал нэг байгаа гэж эндүү боддог. “Бүгд л ингэж боддог шүү дээ” гэж итгэдэг.

8. In-group favoritism - Хүнийг “за цуг сургуульд сурч байсан юм чинь” гэх зэрэг танилархаж, танихгүй нэгнээс шууд үндэслэлгүй илүүд үзэж шийдвэр гаргадаг.

9. Curse of knowledge - Ямар нэг зүйлийг сурч, мэдсэнийхээ дараа бусад хүмүүс ч үүнийг бас мэддэг гээд бодчихдог. Бусдыг өөр шигээ адил санал алддаг.

10. Social proof bias - Олноо даганаа, олонтойгоо явахад болно биз гээд явдаг бодлын алдаа.

11. Confirmation bias - Хүн ер нь юмыг аль хэдийнээ дотроо өнгөц дүгнэчихсэн явдаг. "Би яг мэдээд байсан юм" гэж хэлэх тэр кайфын төлөө л бид нэг талаа барьж мэдээлэлд ханддаг.

12. Primacy Effect bias - Түрүүлж дугарсан нь хождог. Хэдийгээр илүү үнэнд ойр мэдээг дараа нь олж сонссон ч гэлээ бидний тархи түрүүлж сонссон мэдээндээ илүү итгэдэг.

13. Loss Aversion bias - Бидний тархи олсон ашгаасаа илүү алдсандаа илүү хорсдог. 10 доллар алдсан бухимдал, 100 доллар олсон жавшаанаас илүү хүчтэй тусдаг.

14. IKEA effect - Гар биеэрээ оролцсон, үг санаагаа нэмэлцсэн зүйлс өөрт бодит байдлаасаа илүү үнэ цэнтэй санагддаг.

15. Mere exposure effect - Худал үгийг мянга давтвал үнэн болдог. Олон давтамжтай мэдээлэлд бидний тархи автдаг. Тэрийгээ ч бид анзаардаггүй.

16. Availability Cascade - Хүний тархи дахин дахин сонссон зүйлдээ итгэж эхэлдэг байна. Мэдээгээр их гарлаа гээд тэд үнэн юм ярьж байгаа гэсэн үг биш юм шүү.

17. Framing effect - Мэдээллийг хэрхэн танилцуулж байгаагаас хамааран бид ижил мэдээллээс өөр дүгнэлтүүд гаргачихдаг. “90% химийн гаралтай” гэснээс “10% байгалийн гаралтай” гэсэн нь хавьгүй илүү сонсголонтой байгаа биз. Уг нь ижил зүйл.

18. Dunning-Kruger effect - Чадваргүй хүмүүс өөрсдийгөө хэт дөвийлгөж итгүүлдэг. Мөн чадварлаг хүмүүс өөрсдийгөө үнэлүүлж мэдэхгүй байх нь их. Үнэнийг ялгаж, салгахад хэцүү байдаг.

28/09/2023

Өнөөдөр харсан хамгийн хөөрхөн зураг 🥰🥰🥰

06/07/2023

Хумсаа авдаг өдөр ш дээ . Хэдэн цаас нь хаа юм тэ ... 😂😂😂

18/02/2023

Аягүү аягүү😂😂😂

20/01/2023

Гоё бичлэг явуулсанд баярлалаа😍

Яг л өөрийн юм шиг харагдуулдаг шүү😍

Photos from UP nail's post 20/01/2023

Оны өмнө зургийн дарж амьжаагүй зөндөө ажлууд үлджээ😒❤

Want your business to be the top-listed Nail Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00