Monsoon Beautymn
🌱Монголын хамгийн анхны орц найрлага шалгадаг, Cleanbeauty and Vegan shop💚
💯original, Clean&Vegan skincare, best seller make-up бүтээгдэхүүнүүд-г нэг дороос
Манай дэлгүүр нь Солонгос улсын нэртэй брэндийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг орц найрлагыг нь нарийн судлан танд болон таны хүүхдийн арьс арчилгаанд зориулан хүргэж байна.
Манайд ирж буй бүтээгдэхүүнүүд нь таны болон таны хүүхдүүдийн арьсанд аюулгүй cleanbeauty бүтээгдэхүүнүүд юм.
18/04/2026
🎉🎉🎉Шинэ Ачаа буулаа 🤩🤩🤩
Парт2 хүлээж авна уу🤗😉🎉🎉🎉
🚗🚗🚗Энэ удаагийн ачаанд маань дараах дууссан болон дуусах гэж байгаа
бүтээгдэхүүнүүд маань нөхөн ирлээ… 🤗🤗🤗
Мөн шинээр гоё гоё бүтээгдэхүүнүүд ирсэн байна. Үр дүн таалагдвал цаашид байнга авчирнаа. Иймд та хэдийн маань сэтгэгдэл хамгийн чухал шүү😍😍😍
Үүнд:
[SCINIC] THE SIMPLE SET
- DAILY LOTION
- CALMING TONER
- BARRIER CREAM
- CICA TONER PAD
[Cos De BAHA] TN TRANEXAMIC ACID NIACINAMIDE SERUM
[Cos De BAHA] N NIACINAMIDE 10 SERUM
[Cos De BAHA] NN NMN 10 EGF FGF PEPTIDE SERUM
[WELLAGE] REAL HYALURONIC BLUE AMPOULE
[2SOL] TOTAL8 hyaluronic serum
[SIDMOOL] PDRN Centella 99.96% Ampoule 🤩
[SIDMOOL] 100% VITAMIN C POWDER
[SIDMOOL] D-PANTHENOL B5 30% AMPOULE 12ml, 32ml
[SIDMOOL] Dr.TROUB RETINOL SERUM 0.1%
[SIDMOOL] Dr.TROUB RETINOL SERUM 1.1%
[SIDMOOL] M PREMIUM SPARKLE TOOTHPASTE
[SIDMOOL] Dr.TROUB SKIN RETURNING CLEANSING MILK
[A•TRUE] Origin Pure Balancing Cleansing Oil
[beplain] MUNG BEAN pH-BALANCED CLEANSING FOAM
[IOPE] BIO-PDRN 38% CAFFEINE SHOT SKIN REPAIR SKIN LIFTING
[LABO-H] Scalp Strengthening SHAMPOO
[LABO-H] Scalp Strengthening SHAMPOO REFILL
[LABO-H] NEW Hair Strengthening SHAMPOO 🤩
[LABO-H] SCALP CAPSULE TREATMENT
[LABO-H] HAIR LINE AMPOULE
[Dr.G] DOOPILab Cool Salt Scaling Shampoo
🌱VIP ORDER:
- MEGA DOSE 3000 VITAMIN C
…тус тус ирсэн байна. Чанар, баталгааг эрхэмлэдэг нийт үйлчлүүлэгч нартаа баярлалаа 😍😍😍
🚙🚙🚙Баталгаат шуудан Хүргэлттэй
💯💯💯Оригналь бүтээгдэхүүн-г
🛍🛍🛍Албан ёсны дэлгүүрээс нь
🥰🥰🥰 -c
#арьсааарчилъя
17/04/2026
🎉🎉🎉Шинэ Ачаа буулаа 🤩🤩🤩
Парт1 хүлээж авна уу🤗😉🎉🎉🎉
🚗🚗🚗Энэ удаагийн ачаанд маань дараах дууссан болон дуусах гэж байгаа
бүтээгдэхүүнүүд маань нөхөн ирлээ… 🤗🤗🤗
Мөн шинээр гоё гоё бүтээгдэхүүнүүд ирсэн байна. Үр дүн таалагдвал цаашид байнга авчирнаа. Иймд та хэдийн маань сэтгэгдэл хамгийн чухал шүү😍😍😍
Үүнд:
[SCINIC] THE SIMPLE CALMING TONER
[SCINIC] HYALURONIC ACID CREAM
[SCINIC] SUPER MILD SUN ESSENCE
[SCINIC] CENTELLA PDRN CICA END SOOTHING CREAM
[Cos De BAHA] GS AHA BHA FACIAL TONER
[Cos De BAHA] NT NIACINAMIDE FACIAL TONER
[Cos De BAHA] ND NAD 10 EGF Matrixyl 3000 Serum
[WELLAGE] REAL HYALURONIC BLUE TONER PAD 🤩
[reduire] REFRESHING TIME CLEANSING WATER
[beautyrecipe] Little Mermaid This is Princess Cleansing Water
[freemay] Heartleaf Calm Down Moisture Toner 🤩
[Dr.G] GREEN MILD UP SUN+ CREAM
[Dr.G] BRIGHTENING UP MOISTURE SUN CREAM 🤩
[Dr.G] RED BLEMISH SOOTHING UP SUN CREAM 🤩
[Dr.G] RED BLEMISH Clear Soothing Cream
[ETUDE] 10-Panthensoside Cica Balm
[ETUDE] 2x barrier intensive cream
[ETUDE] my lash2 eyelash serum
[ETUDE] Contour Powder сүүдэр
[S.NATURE] AQUA SQUALANE MOISTURIZING CREAM 60ml, 80ml
[SIDMOOL] Dr.TROUB SKIN RETURNING CLEANSING MILK 200ml, 500ml
[SIDMOOL] Real Cica Tissue
[SIDMOOL] Green Tea Pureskin Peeling gel
[SIDMOOL] 100% нүүрний хөвөн, нэмэлт элдэв бодис агуулаагүй
[SIDMOOL] EYE LASH SERUM
[SIDMOOL] JOJOBA Lip Essence
[ABOUT TONE] BLUR POWDER
[CLIO] Kill Cover High Glow Cushion
[ARTCLASS] WATERY BLUR MOISTURE VEGAN PRIMER
[Centellian24] Time Reverse Madeca Cream
🌱VIP ORDER:
- CLIO Glass HIGHLIGHTHER
- MEGA DOSE 3000 VITAMIN C
…тус тус ирсэн байна. Чанар, баталгааг эрхэмлэдэг нийт үйлчлүүлэгч нартаа баярлалаа 😍😍😍
🚙🚙🚙Баталгаат шуудан Хүргэлттэй
💯💯💯Оригналь бүтээгдэхүүн-г
🛍🛍🛍Албан ёсны дэлгүүрээс нь
🥰🥰🥰 -c
#арьсааарчилъя
16/04/2026
Энийгээ дахиад шэйр хийлээ… Олон олон арьсаа ойлгохгүй, учраа олохгүй хүмүүс байсаар л байгаа тул та хэд маань тэр хүмүүст хүртэл нь шэйр хийгээд өгөөрэй…баярлалаа🥰🥰🥰
Ойрд олон2 хүнд зөвлөгөө өгөөд нийтлэг ажиглагдаж байгаа асуудал, хүн бүрт хэлмээр байгаа үгсээ доор сийрүүлэв…Заавал нэг дуустал нь уншаад санал нийлж байвал 👍❤️, коммент үлдээгээрэй🙏
✨ Арьсны асуудал яагаад багасахгүй /дээрдэхгүй байдаг вэ?
Заримдаа бид арьсаа арчилж байгаа мэт боловч бодит байдал дээр арьсандаа тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэсээр байдаг.
Хүн бүрийн арьс өөр өөр онцлогтой. Тиймээс бусдад маш сайн тохирсон, эсвэл сошиалд их рекламдсан бүтээгдэхүүн болгон танд тохирно гэсэн үг биш юм.
Хэрвээ арьсандаа тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэсээр байвал:
• Арьс эмзэгших
• Улайх, харшлах
• Хуурайшиж таталдах
• Нүхжилт томрох
• Батга нэмэгдэх
Ийм шинжүүд аажмаар нэмэгдэж байдаг.
Ихэнх хүмүүс “түр зуурын урвал байх” гэж бодоод үргэлжлүүлэн хэрэглэсээр байдаг ч үнэндээ энэ нь арьсны хамгаалах давхаргыг сулруулж, асуудлыг улам нэмэгдүүлдэг.
Арьс арчилгаанд хамгийн чухал зүйл бол тренд дагах биш харин:
✔️ Арьсны төрөл
✔️ Арьсны мэдрэгшил
✔️ Одоогийн асуудал
эдгээрийг харгалзсан бүтээгдэхүүн сонгох юм.
Сошиалд рекламдсан болгон танд тохирохгүй!
Танд тохирсон бүтээгдэхүүн л таны арьсыг жинхэнэ утгаар нь сайжруулж, улам гоё болгодог шүү…
Арьсаа зөв ойлгож, зөв арчилгаа сонгоорой💚
Бүтээгдэхүүн хоорондын зай барих талаар мэдэх үү?
→ Тэвчээргүй давхарлавал Найрлагууд идэвхгүй болно
Коммент үлдээгээрэй. Админ нь баримтлах хугацаа явуулах болно…
12/04/2026
Clio Crayon maani shine ungunuud gargasan bn. Ehnii look ees no11, lovely looknees no9 avaad irvel yajin? Commentoor taalagdaj bgaa ungunii nomeroo uldeegeed uguurei🙏
Bayrlalaa🤗🥰
Havar bolood dulaarah geed bn. Uruulaa budaad, hatsaraa unguluud alhana shuu heduulee🤭😜💛
01/04/2026
🎉🎉🎉Шинэ Ачаа буулаа 🤩🤩🤩
✈️✈️✈️🛬🛬🛬Энэ удаагийн агаарын бяцхан ачаанд маань дараах бүтээгдэхүүнүүд маань нөхөн ирлээ… 🤗🤗🤗
Үүнд:
[ma:nyo] Foundation-Free Sun Cream
[d’Alba] UVessence MILD Sun Cream
[SIDMOOL] D-PANTHENOL AMPOULE /дууссан/
[2SOL] TOTAL8 Hyaluronic Serum
[Centellian24] Time Reverse Madeca Cream
…тус тус ирсэн байна. Чанар, баталгааг эрхэмлэдэг нийт үйлчлүүлэгч нартаа баярлалаа 😍😍😍
✔️Яаралтай хэрэгтэй байгаа зүйлсээ админтайгаа холбогдон агаараар авах боломжтой шүү😇
🚙🚙🚙Баталгаат шуудан Хүргэлттэй
💯💯💯Оригналь бүтээгдэхүүн-г
🛍🛍🛍Албан ёсны дэлгүүрээс нь
🥰🥰🥰 -c
#арьсааарчилъя moisturizing skincare ubeveryday vegancleanbeauty clearskin veganandcleanbeautyshop storepay
23/03/2026
‼️Заа нөгөө ярьдаг, өөрийн биеэр туулж мэдэрсэн зүйлсийг маань баримт нотолгоотойгоор маш гоё дэлгэрэнгүй бичсэн байна шүү. Манайхан цаг заваа гаргаад заавал уншаарай🙏
“Та хэддээ зориулаад 80-90% хямдаар үйлдвэрээс нь олоод ирлээ”, “Өөрөө ашиггүйгээр 7-8 мянга болгочихлоо”, “Манайх шиг хямд, чанартай оригнал бараа зардаг газар байхгүй” гэж ирээд л зардаг бүхний ард юу нуугдаж байдаг вэ?
Та өндөр үнэтэй биш ч гэсэн, хүн бүрийн магтаад байдаг Солонгос эсвэл Хятад гоо сайхны бүтээгдэхүүнийг фэйсбүүк лайв болон дэлгүүрээс маш хямдаар аваад хэрэглэж үзсэн үү?
Нарны тос түрхсэн хэрнээ арьс чинь улам улайж түлэгдээд, батганы эсрэг үйлчилгээтэй тос түрхээд улам их батгашиж, цайруулах бүтээгдэхүүн хэрэглээд нүүр чинь сааралтан харлаж, үрчлээний эсрэг тос түрхээд арьс чинь хуурайшиж таталдаж байсан уу?
Хэрэв тийм бол таны арьс тухайн бүтээгдэхүүнд "Тохироогүй" хэрэг огт биш байж магадгүй. Харин та "ЗОМБИ БҮТЭЭГДЭХҮҮН" буюу хадгалах хугацаа нь хэдийнэ дуусч, химийн урвалд орж хортой нэгдэл болон хувирах эрсдэлтэй хуванцар савтай хогийг нүүрэндээ түрхэж байх өндөр магадлалтай.
Сүүлийн жилүүдэд Монголд Солонгос, Хятадын гоо сайхны ком бараа, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд яг л өдөр тутмын талх шиг, маш хямд үнээр зарагдах болсон. Фэйсбүүк лайваар "Хямд, чанартай, оригинал" хэмээн орилох худалдаачдын үгэнд итгэхээсээ өмнө нэг логик асуултыг өөртөө тавиад үзээрэй: "Үйлдвэрлэгч улсдаа (Солонгост) 30,000 воноор зарагддаг бараа, тээврийн зардал, татвар, худалдаачны ашиг нэмэгдээд Монголд яаж 10,000 төгрөгөөр зарагдах боломжтой вэ?"
Энэхүү гаж үзэгдлийн цаана "Оригинал уу, хулхи уу" гэдэг маргаанаас хамаагүй илүү аймшигтай эдийн засгийн луйвар явагдаж байна.
🏭 ЭДИЙН ЗАСГИЙН ДАЛД ҮНЭН: Устгалын зардлаас зугтсан нь ба Ковидын гамшиг
Өмнөд Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хог хаягдлын тухай хууль маш хатуу байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн нь химийн хог хаягдалд ордог тул хугацаа нь дууссан эсвэл зарагдаагүй үлдсэн олон тонн барааг байгальд ээлтэйгээр устгахын тулд үйлдвэрүүд асар их хэмжээний татвар, хураамж төлөх шаардлагатай болдог.
Ялангуяа 2020-2022 оны Ковид-19-ийн цар тахлын үед дэлхий даяар хөл хорио тогтоож, Солонгосын Мёндон, Дундэмүн зэрэг худалдааны гудамжууд эл хуль болж, олон мянган жижиг үйлдвэрүүд дампуурсан. Энэ үед агуулахуудад хэдэн арван сая ширхэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд борлуулагдахгүй гацаж, хугацаа нь дууссан юм. Тэр их хэмжээний барааг үйлдвэрүүд мөнгө төлж устгасан гэж та бодож байна уу?
Устгалд мөнгө төлж давхар алдагдалд орохын оронд "Бөөний ченжүүд"-д маш хямдаар буюу бараг л үнэгүй шахам өгөх нь тэдэнд илүү ашигтай байсан. Энэ үеэс эхлэн Монгол руу хямд бараа бороо шиг цутгаж эхэлснийг та анзаараагүй гэж үү?
🇰🇷 СОЛОНГОСТ БОЛСОН ХЭРГҮҮД:
"Солонгосоос шууд ирсэн учраас асуудалгүй" гэдэг бол хамгийн гэнэн төөрөгдөл. Яг дээрх Ковидын үеэр Өмнөд Солонгосын Цагдаагийн газар болон Хүнс, Эмийн Аюулгүй Байдлын Яамнаас (MFDS) Кёнги-до, Инчон орчмын агуулахуудад гэнэтийн шалгалт хийж, маш том гэмт хэргийн сүлжээнүүдийг илрүүлсэн тухай гарч байсан.
Тэд яаж байсан гээч? Хугацаа нь хэдийнэ дууссан олон тонн гоо сайхны барааны хуванцар савлагаан дээрх хуучин "Дуусах хугацаа (EXP)"-г үйлдвэрийн хүчтэй ацетон болон химийн уусгагчаар арчиж арилгаад, цоо шинэ лазер хэвлэгч төхөөрөмжөөр он сарыг уртасган хэвлэж зарж байсан нь илэрсэн мэдээллүүд байдаг. Тэдгээр хуурамч он сартай "Зомби" бараануудын хамгийн том худалдан авагчид нь хяналт шалгалт байхгүй, гаалийн тогтолцоо сул Монгол, Вьетнам, Орос зэрэг орны "Каргогоор бараа татдаг ченжүүд" байдаг байна.
Дан ганц гадагш гаргадаг бус Солонгосын алдарт брэнд бүтээгдхүүнүүдийг Хятадад дуурайлган хийж их хэмжээгээр Солонгост импортоор оруулж зарсан тохиолдлууд байнга гардаг байна.
📦 ХАЙРЦАГГҮЙ, ЛАЦГҮЙ, BATCH CODE-ГҮЙ БАРАА: "Энэ бол шууд эрсдэл"
Лайваар бараа зардаг хүмүүс "Тээвэрлэлтийн явцад хайрцаг нь үрчийгээд хаягдсан, норсон, гаалиар оруулах гэж хайрцгийг нь устгасан, гэхдээ оригинал" гэж ярьдаг. Үүнийг сонссон даруйдаа та дараах хууль, стандартын баримтуудыг бодож үзэх хэрэгтэй.
Стандартын хууль: Солонгосын MFDS болон Хятадын NMPA хуулиар ЯМАР Ч ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН анхдагч савлагаа (шил, хуванцар сав) болон хоёрдогч савлагаа (гаднах цаасан хайрцаг) дээрээ Үйлдвэрлэсэн он сар, Дуусах хугацаа, болон BATCH CODE (Багцын дугаар)-ийг ЗААВАЛ ДАВХАР хэвлэх хатуу шаардлагатай байдаг.
Яагаад хайрцаггүй байна вэ? Үүний жинхэнэ шалтгаан нь: Агуулахын луйварчид
хугацаа нь дууссан барааны хуванцар саван дээрх он сарыг лазераар устгаж өөрчилж чаддаг ч, цаасан хайрцаг дээрх гүн даралтаар хэвлэгдсэн он сарыг өөрчлөх маш хэцүү байдаг. Тиймээс хайрцаг нь тэдний гэмт хэргийг барих нотлох баримт болдог учраас тэд хайрцгийг нь зориуд устгаад, зөвхөн доторх савтай нь "Хайрцаггүй хямд бараа" нэрээр Монгол руу ачих өндөр магадлалтай байдаг.
Batch Code (Багцын дугаар): Batch code (жишээ нь: AA123, 10294A г.м) бол гоо сайхны барааны паспортын дугаар буюу ДНХ юм. Үйлдвэрлэлийн явцад тухайн багцад химийн алдаа гарвал дэлхий даяар тараагдсан тухайн кодтой барааг эргүүлэн татах зориулалттай Олон улсын GMP стандартын алтан дүрэм. Batch code байхгүй, эсвэл савлагаан дээрээс хуссан байвал тэр бол үйлдвэрээс гараагүй хулхи бараа, ЭСВЭЛ хэдэн онд үйлдвэрлэгдсэнийг нь (checkfresh.com 화해 апп дээрээс) шалгачихаас айж зориуд устгасан гэж үзэх хангалттай шалтгаан мөн.
Яагаад лацгүй байдаг вэ? Үйлдвэрийн тугалган мөнгөлөг лац (Foil seal) байхгүй байгаагийн шалтгаан нь барааны хугацаа аль хэдийнэ дуусч, дотор нь химийн задрал, ялзралт явагдан хий даралт үүссэнээс болж лац нь өөрөө буудаж салж унасан байх магадлалтай. Эсвэл муудсан үнэрийг нь дарахын тулд үнэр оруулагч нэмж хийхийн тулд лацыг нь хуулсан байж болзошгүй. Ийм барааг "Шинэ" гэж хэрэглэх нь арьсаа зориуд нянгаар халдварлуулж буйтай ижил эрсдэлтэй.
💀 "5-6 ЖИЛ ХАДГАЛАХ ХУГАЦААТАЙ" ХЯТАД БАРАА
Монголд маш хямдаар зарагдаж буй зарим Хятад ком бараануудыг харахад дуусах хугацаа нь 4-өөс 5, бүр 6 жил байх тохиолдол бий. Гоо сайхны ямар ч шилдэг брэнд (Estee Lauder, Lancome г.м) дээд тал нь 3 жилийн хадгалах хугацаатай байхад, яагаад 15 мянган төгрөгний ком бараа 5 жил амьд байдаг вэ?
Хариулт нь: Тэдгээр бүтээгдэхүүнд муутгахгүй байлгахын тулд "Формальдегид ялгаруулагч" (Formaldehyde-releasing preservatives) болон дээд хязгаартаа тулсан "Парабен" (Parabens)-уудыг ашигласан байх магадлалтай.
Формальдегид (Formaldehyde): Энэ бол анагаах ухаанд үхсэн хүний цогцсыг муутгахгүй хадгалахын тулд судсанд нь шахдаг (Моргийн шингэн) маш хүчтэй химийн бодис юм. Хятадын хямд гоо сайхны цехүүд өртгөө бууруулж, хадгалах хугацаагаа хямдаар уртасгахын тулд DMDM hydantoin, Imidazolidinyl urea, Diazolidinyl urea зэрэг химийн хадгалагчдыг өндөр тунгаар хийсэн байх магадлалтай. Эдгээр бодисууд нь саван дотроо аажмаар задарч, яг л тэрхүү цогцос хадгалдаг Формальдегидийн хийг бага хэмжээгээр ялгаруулж эхэлдэг. Үүнийг нүүрэндээ удаан хугацаагаар түрхэх үед арьсны эсүүд хордож, гүн харшил, экзем үүсэхээс гадна, биед хуримтлагдсанаар эсийн гажиг үүсгэж, хорт хавдарт өртөх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг ноцтой аюултай.
Methylisothiazolinone (MIT): Энэ бол маш хүчтэй нян устгагч бөгөөд олон улсын стандартаар зөвхөн угаагаад арилгадаг (Rinse-off) шампунь зэрэгт маш бага тунгаар орохыг зөвшөөрдөг. Гэтэл хямд тоснуудад үүнийг арьсанд шингээх зориулалтаар их хэмжээгээр хийх тохиолдол байдаг бөгөөд энэ нь хүний арьсны хамгаалалтын бүрхүүлийг нэвт "Шатааж" гэмтээдэг. 5 жил хадгалах хугацаатай бараа гэдэг нь арьсанд ноцтой аюул учруулах химийн бодисоор дүүргэсэн байх өндөр эрсдэлтэй гэсэн үг юм.
(Саван доторх "ХИМИЙН ЗЭВСЭГ" буюу Идэвхт орцууд хэрхэн арьс шатаагч болдог вэ?)
Та хугацаа нь дууссан сүүг уухгүй хэрнээ, яагаад хугацаа нь дууссан, он сарыг нь уртасгаж зассан байх магадлалтай тосыг нүүрэндээ түрхдэг вэ? Гоо сайхны бүтээгдэхүүний найрлага дахь химийн молекулууд цаг хугацаа, дулааны өөрчлөлтөд маш мэдрэмтгий байдаг. Хадгалах хугацаа дуусахад бүтээгдэхүүн зүгээр л нэг "үйлчилгээгүй" болчихдоггүй, харин бүтэц нь задарч "ХОРТОЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ" болох эрсдэлтэй байдаг. Үүнийг микро-биологийн түвшинд задалж үзье:
🧪 1. АРЬСЫГ ЦОЧРООГЧИД: Хүчлүүд ба Витаминуудын задрал
AHA / BHA (Гликолийн болон Салицилийн хүчил): Эдгээр нь арьсны үхэжсэн эсийг гуужуулах зориулалттай хүчлүүд. Гэвч бүтээгдэхүүн хуучирч, олон жил хадгалагдах тусам доторх ус, уусгагч бодисууд нь ууршиж алга болдог. Үр дүнд нь юу болох вэ? Хүчлийн концентраци (нягтрал) их хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй. 5%-ийн зөөлөн AHA байсан бол ус нь ширгэснээр хамаагүй өндөр хувьтай, арьсыг түлэх хэмжээний хүчил болж хувирах боломжтой. Үүнийг нүүрэндээ түрхэхэд арьсны Хамгаалалтын давхарга (Lipid barrier) маш хүндээр гэмтдэг. Арьс улайж, түлэгдсэн мэт хорсож, улмаар үрэвслийн дараах нөсөөжилт (PIH) үүсч, нүүр харлаж, нүхжилт улам томорч болзошгүй.
Витамин С (Ascorbic Acid) ба Цайруулах бүтээгдэхүүн: Витамин С бол байгаль дээрх хамгийн тогтворгүй, эмзэг молекул. Хадгалалтын хугацаа дуусах, эсвэл халуун каргонд олон сар явахад хүчилтөрөгчтэй урвалд орж исэлддэг (Oxidation). Исэлдсэн Витамин С нь арьсанд ямар ч ашиггүй бөгөөд Erythrulose гэх бодистой төстэй нэгдэл үүсгэн хувирдаг (Энэ нь хүний арьсыг хиймлээр борлуулдаг Fake Tan-ий орц юм). Цайруулах гэж түрхсэн тос чинь таны нүүрийг улбар шар, хүрэн өнгөтэй болгож мэдэх бөгөөд исэлдсэн молекулууд нь чөлөөт радикал ялгаруулан, арьсны коллагенийг гэмтээж, хөгшрөлтийг хурдасгах хүчин зүйл болдог.
Ниацинамид (Niacinamide / Vitamin B3): Хүн бүрийн дуртай нүхжилт агшаагч, цайруулагч энэ орц маш ноцтой нууцтай. Хугацаа нь дууссан, эсвэл хэт халуунд хадгалагдсан үед Ниацинамид нь задарч Никотиний хүчил болон хувирах өндөр магадлалтай. Никотиний хүчил нь арьсанд хүрэхэд хялгасан судаснуудыг асар хүчтэй тэлж "Niacin Flush" буюу химийн хүчтэй улайлт, халууралт, загатнаа үүсгэдэг. Энэхүү цочрол нь удаан үргэлжилбэл арьсны хялгасан судсыг гэмтээж, Rosacea хэмээх эмчлэгдэхэд маш хэцүү өвчнийг сэдрээх, суурийг нь тавих эрсдэлтэй.
Ретинол (Retinoids): Үрчлээний эсрэг "Хаан" гэгддэг ч муудсан үедээ хамгийн аюултай дайсан болдог. Исэлдэж муудсан ретинол нь эсийн нөхөн төлжилтийг дэмжихийн оронд эсийг хордуулах түвшинд хүрч, эсийн түвшний гүн үрэвсэл (Retinoid Dermatitis) үүсгэх магадлалтай. Арьс загасны хайрс шиг хуурайшиж, холцруутан унаж, өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвараа бүрэн алддаг.
🦠 2. БИОЛОГИЙН ТЭЭВЭРЛЭГЧ: Бактерийн үржүүлгийн талбай (Petri Dish Effect)
Бүтээгдэхүүний хадгалагч бодис (Preservatives)-ийн хүч дуусахад саван дотор жинхэнэ амьдрал буцалж эхэлдэг.
Эмгэн хумсны салст (Snail Mucin) ба Коллаген (Collagen): Эдгээр нь амьтны гаралтай УУРАГ юм. Та хугацаа нь дууссан түүхий мах яаж өмхийрч мууддагийг мэднэ биз дээ? Эмгэн хумсны салст, коллаген муудахаараа яг л тэгж задардаг. Хадгалагч бодис нь устсан саван дотор Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus зэрэг эрүүл мэндэд маш ноцтой аюул учруулах нянгууд хэдэн саяараа үржих таатай нөхцөл бүрддэг. Үүнийг түрхэхэд арьсан доогуур том хэмжээний идээт, уйланхайтай (Cystic) батганууд гарах, гүн халдвар авах өндөр эрсдэлтэй.
Салфеткан маск (Sheet masks): Маскны уут доторх чийглэг, битүү, харанхуй орчин бол Мөөгөнцөр (Aspergillus) болон Мөөгөнцрийн батга үүсгэгч (Malassezia) ургах хамгийн төгс Диваажин юм. Он сарыг нь зассан, хугацаа нь хэтэрсэн 1000 төгрөгний маск нүүрэндээ тавиад 20 минут болох үед, та сая сая мөөгөнцрийн спорыг өөрийнхөө арьсны нүх сүв рүү оруулж байх аюултай. Энэ нь эдгэрдэггүй мөөгөнцөрт батга (Fungal Acne)-г үүсгэх гол шалтгаан болдог.
Веган (Vegan) болон Сүүн (Milk) орцтой бүтээгдэхүүн: Химийн хадгалагч багатай тул хамгийн амархан ялзардаг. Гашилсан сүүний уураг, хөгцөрсөн ургамлын хандыг нүүрэндээ түрхэх нь нянгийн маш хүчтэй халдвар авчрах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлнэ. Та нүүрэндээ ялгадас түрхэж байгаатай л адил зүйл хийж байна.
☀️ 3. ХАМГААЛАЛТЫН ИЛБЭ: Арьсыг нарны туяанд "шарах" нь
Нарны тос (Sunblock Cream & Spray): Нарны тос хэзээ ч "Зүгээр нэг мууддаггүй". Найрлага дахь химийн фильтрүүд (Avobenzone, Oxybenzone) болон тос, усны нэгдэл нь хугацаа дуусмагц салж задардаг. Та өөрийгөө нарнаас хамгаалсан гэж бодоод гадуур алхах үед тэрхүү задарсан химийн бодисууд нарны хэт ягаан туяатай урвалд орж (Photo-allergic reaction), таны арьсыг хамгаалах биш, харин нарны туяанд бүр илүү хүчтэйгээр цочроон түлж болзошгүй. Тийм ч учраас хугацаа нь дууссан хямд нарны тос түрхсэн хүмүүсийн нүүр улайж, харлаж, маш гүн сэвхтдэг юм.
Гиалуроны хүчил (Hyaluronic Acid): Өөртөө усыг 1000 дахин татдаг энэ орц задрах үедээ бага молекул жинтэй хэлтэрхийнүүд (Low-molecular-weight HA fragments) болон бутардаг. Шинжлэх ухаанд батлагдсанаар, эдгээр бутархай хэлтэрхийнүүд нь арьсны дархлааны эсүүдэд дохио өгч, арьсыг тайвшруулах биш харин ч маш хүчтэй үрэвслийн (Pro-inflammatory) процесс үүсгэдэг болохыг тогтоосон байдаг. Үр дүнд нь арьс аймшигтайгаар хуурайшиж, таталдана.
Цэвэрлэгч хөөс (Cleansing Foam): Хугацаа нь хэтэрсэн саван, хөөсний гадаргуугийн идэвхт бодисууд (Surfactants) хүчилтөрөгчийн нөлөөгөөр өөрчлөгдөж маш шүлтлэг химийн нэгдэл болон хувирах эрсдэлтэй. Энэ нь нүүрний бохирдлыг биш, арьсны тань эрүүл эсүүдийн байгалийн тослогийг хайлуулж, арьсыг эмзэгшүүлж угаана гэсэн үг.
Товчхондоо, та тэрхүү 15,000 төгрөгийн "Хямд, оригинал, лайвын бараа"-г авахдаа арьсаа арчлах гэж биш, харин арьсандаа Химийн түлэгдэлт, Биологийн нянгийн халдвар хоёрыг зэрэг худалдаж авч байх өндөр магадлалтайг ойлгох хэрэгтэй. Харамч хүн хоёр төлдөг гэдэг зүгээр ч нэг үг биш юм. Та хортой хогыг худалдан авч өөрийн хамгийн үнэтэй хэсэгт хэрэглэж байна.
(Хуванцар савны задрал буюу Цусанд нэвчих хорт бодисууд)
Та өөрийгөө гоо сайхны тос түрхэж байна гэж бодож байж магадгүй. Гэвч бодит байдал дээр та олон жил хадгалагдсан, халуун хүйтэнд гажсан хуванцар савны "Хайлсан хорт шөл"-ийг өөрийнхөө хамгийн эмзэг арьсан дээрээ нялж байх маш ноцтой эрсдэл бий.
Хүний арьс бол нэвтэршгүй хуяг биш. Энэ бол биеийн хамгийн том эрхтэн бөгөөд арьсанд түрхсэн зүйлсийн тодорхой хувь нь цусанд шингэж, элэг рүү очдог болохыг судлаачид анхааруулдаг. Тэгвэл тэр хугацаа нь дууссан Хятад, Солонгос барааны саван дотор ямар химийн урвал явагдаж, таны цус руу юу шахагдаж байж болзошгүйг задалъя.
☠️ 1. БИСФЕНОЛ-А (BPA) БА ДААВРЫН ГАЖИГ
Гоо сайхны хямд бүтээгдэхүүнүүд зардлаа хэмнэхийн тулд хамгийн хямд, чанар муутай PET эсвэл PVC хуванцраар савлагдсан байх нь элбэг. Эдгээр хуванцарт бүтцийг нь барьж байхын тулд BPA (Бисфенол-А) болон бусад хуванцаржуулагч бодисыг ашигладаг. Хэвийн нөхцөлд, шинэхэн бүтээгдэхүүнд энэ бодис саван дотроо түгжигдмэл байдаг.
Гэвч хадгалах хугацаа дуусч (3-аас дээш жил болох), бүтээгдэхүүн доторх хүчил (AHA/BHA) болон эфирийн тоснууд задрах үедээ хуванцар савныхаа дотор ханатай урвалд орж эхэлдэг. Үүний үр дүнд BPA нь хуванцар савнаасаа салж, таны түрхэх гэж буй тос, серум руу уусч нэвчдэг болохыг олон улсын химийн судалгаанууд харуулдаг.
Үр дагавар: BPA-г нүүрэндээ түрхэхэд тэрээр арьсаар дамжин цусанд орж, хүний биеийн Эстроген (эмэгтэй даавар)-тэй төстэйгөөр ажиллаж эхэлдэг даавар задлагч (Endocrine disruptor) юм. Бие махбодь үүнийг жинхэнэ даавар гэж андуурч хүлээж авснаар Дааврын тэнцвэргүй байдал, Өндгөвчний олон уйланхайт хамшинж (PCOS), Үргүйдэл, цаашлаад Хөхний болон Умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг маш өндөр түвшинд хүргэж нэмэгдүүлдэг ноцтой аюултай. Хямд тос түрхсэний дараа эрүү, шанаагаар маш их хөндүүртэй, идээт батга (Дааврын батга) гардаг нь таны бие рүү хуванцрын даавар нэвтэрч, дааврын систем доголдож буйн эхний дохио байхыг үгүйсгэхгүй.
🧪 2. ФТАЛАТ (Phthalates): "Шахдаг сав"-ны аймшигт үнэн
Нүүр угаагч (Cleansing foam), нарны тос зэрэг нь ихэвчлэн зөөлөн, шахдаг (Tube) хуванцар савтай байдаг. Ийм уян хатан байдлыг бий болгохын тулд Фталатууд (Phthalates) хэмээх химийн уусгагчийг ашигладаг. Фталат нь хуванцартай химийн холбоогоор бүрэн нягт холбогддоггүй тул цаг хугацаа өнгөрөх, дулааны хэм нэмэгдэх тусам тос, шингэн рүү маш амархан нэвчдэг.
Үр дагавар: Энэ бол шинжлэх ухаанд батлагдсан "Нөхөн үржихүйн хор" (Reproductive toxin) юм. Жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд хугацаа нь хэтэрсэн, фталат ихээр ялгарсан гоо сайхны бараа хэрэглэх нь урагт ноцтой нөлөөлж, ургийн гажиг үүсгэх, хөвгүүдийн бэлэг эрхтний хөгжлийг саатуулах аюулын магадлалыг эрс нэмэгдүүлдэг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) болон олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байна.
🔬 3. БИЧИЛ ХУВАНЦАР (Microplastics & Nanoplastics)
Хугацаа дууссан, олон жил агуулахад хэвтсэн гоо сайхны бүтээгдэхүүний сав гаднаасаа зүгээр харагдах ч, микроскопоор харвал дотор хана нь аль хэдийнэ бутарч эхэлсэн байдаг. Үүнийг Бичил хуванцар буюу Микропластик гэнэ. Эдгээр нь хүний үсний ширхгээс 100 дахин жижиг нано хэмжээтэй байдаг тул тостойгоо хамт арьсны нүх сүв рүү гүн нэвтэрч орох боломжтой.
Үр дагавар: Бичил хуванцар арьсанд орох үедээ өмнөх хэсэгт дурдсан нян бактери, үхэжсэн уураг, хүчлүүдийг өөртөө нааж, арьсны гүнд тээвэрлэж хүргэдэг "Хорт тээвэрлэгч"-ийн үүргийг гүйцэтгэнэ. Арьсны макрофаг (дархлааны) эсүүд энэхүү гадны биетийг устгах гэж дайрдаг ч хуванцрыг хайлуулж чаддаггүй. Ингэснээр арьсан дор эдгэрдэггүй архаг үрэвсэл, маш гүн сорви үлдээх идээт зангилаанууд үүсэх нөхцөл бүрддэг.
🔍 Гарт буй "зэвсэг"-ийнхээ хуурамч эсэхийг яг одоо шалгах нь
Хэрэв та саяхан интернэтээр, фэйсбүүк лайваар эсвэл хямдралтай худалдаанаас "маш хямд" үнэтэй гоо сайхны ком, салфеткан маск, тос худалдаж авсан бол ЯГ ОДОО уншихаа түр зогсоогоод, тэр бараануудаа урдаа гаргаж ирээд гэрэлд сайтар шалгаад үзээрэй. Хайрцаг, сав, уут, лац зэргийг нь "Хог" гээд хэзээ ч шууд бүү хая! Зургийг нь дарж баримтжуулах хэрэгтэй.
Хэрэв багцын дугаар (Batch code)-гүй, хайрцаг савгүй, лац битүүмжлэлгүй бараа авсан бол тэр чигт нь баримт болгон хадгалж, ямар нэг сэжигтэй зүйл байвал огт хэрэглэхгүйгээр дараах шинж тэмдгүүдийг нэг бүрчлэн шалгаарай. Тэд хуурамч он сарыг үйлдвэрийн түвшинд маш цэвэрхэн дарж чаддаг ч, өмнөх хуучин он сарын ул мөрийг 100% ор мөргүй цэвэр арилгах хэзээ ч боломжгүй байдаг.
1. Салфеткан маскны далд гажиг (Зүсэлт ба Давхардал)
Маскны уутны ард талын хамгийн доод хэсэгт гүн даралтаар хэвлэсэн он сар байдаг. Хуурамч барааны хувьд энэ он сар хазгай, далий, эсвэл бүр уутаа хайлуулж түлснээс болоод тоо нь огт мэдэгдэхгүй гаргацгүй болсон байдаг. Batch code огт байхгүй зөвхөн он сар байвал хамгийн түрүүнд сэжиглэ. Түүнчлэн савлагааны ирмэгийг хэтэрхий гүнзгий хайлуулж, умайлгаж дарсан байвал гар утасныхаа гэрлийг тусгаж байгаад сайтар хар. Хуучин тоо, үсгийн ор мөр шинээр дарсан тооны цаана давхардаж сүүдэртэж харагдах, эсвэл хуучин он сартай хэсгийг нь хайчилж өөрчилснөөс болоод маскны уутны хэмжээ богиносч, хэлбэрээ алдсан байх өндөр магадлалтай.
2. Шахдаг сав (Tube)-ны арзгар ирмэгийн нууц
Нүүр угаагч, нарны тос, гарын тос зэрэг шахдаг савны хамгийн дээд талын хавчуулж наасан "Арзгар" хэсгийг анзаарч хар. Оригинал үйлдвэрээс гарахдаа энэ арзгар хэсэгт Үйлдвэрлэсэн багцын дугаар (Batch code) болон Дуусах он сар нь хоёр талдаа хэзээ ч хэт хайлж умайхгүйгээр, маш цэвэрхэн бөгөөд тод дарагдсан байдаг. Харин он сарыг нь өөрчилсөн бол тэрхүү арзгар хэсэг дээрх өнгөн шулуун будаг нь хайлж өөрчлөгдсөн, арзгар хэсгүүд нь хоорондоо наалдаж хайлсан, маш болхи заваан байдалтай харагдана. Хамгийн ноцтой нь, луйварчид ихэнхдээ Batch code-ийг дахин шинээр хэвлэж чаддаггүй тул зөвхөн хуучин кодыг нь зориуд хусаж, эсвэл хайлуулаад арилгасан байдалтай үлдээдэг.
3. Гадаргуугийн хувирал буюу "Бүрзийлт ба Гялтгар"-ын урвал
Матт бүрзгэр гадаргуутай хуванцар сав, эсвэл бүрэлттэй шилэн бүтээгдэхүүнүүдийн он сар байх ёстой хэсгийн бүрзийлт нь арилж, гөлгөр гялтгар болсон байна уу? Эсвэл эсрэгээрээ маш толигор гялтгар хуванцар, шилний он сартай хэсэг хайлж, маажигдсан мэт бүрзийсэн байвал яах вэ? Энэ бол хуучин он сарыг ацетон, хүчтэй химийн уусгагч эсвэл лазераар устгаж гадаргууг нь шатаасны хамгийн тод баримт юм. Яг тэр хэсэгт хуруугаараа илээд үзэхэд гадаргуу нь өөрчлөгдсөн нь шууд мэдрэгддэг.
4. Наадаг цаасны цаадах аймшиг (Хамгийн ноцтой луйвар)
Хамгийн аюултай зүйл бол хуванцар сав эсвэл шилэн дээр он сар хэвлэсэн жижиг цагаан эсвэл тунгалаг цаас эсвэл бүр бүтээгдэхүүний логотой үйлдвэрийн мэт наалт давхарлаж наасан байх явдал юм. Хэрэв таны авсан бүтээгдэхүүн дээр он сарыг ингэж цаасан дээр хэвлээд наасан байвал яг одоо шууд хуулж дотор талыг нь шалгах хэрэгтэй! Тэд яг л үйлдвэрт хийдэг шиг маш цэвэрхэн наах боломжтой ч, тэрхүү наалтны цаана аль хэдийнэ олон жилийн өмнө хугацаа нь дууссан жинхэнэ он сар эсвэл арилгаж баршгүй үлдсэн хуучин ул мөр нуугдаж байх магадлалтай.
Хэрэв таны авсан бараанаас дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл, та яг одоо өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хорт бодисоос хамгаалж чадлаа гэсэн үг. Энэхүү баримтуудаа гар утсаараа тод зургийг нь дарж заавал баталгаажуулж аваарай.
⚖️ БОХИР БИЗНЕСИЙН ИДЭЭ БЭЭРИЙГ ДЭЛГЭХ ЦАГ БОЛЛОО (Уранаас илүү чимээгүй хөнөөл ба Удмын сангийн эрсдэл)
Манай улсад энэхүү "Хугацаа нь дууссан, он сарыг нь зассан, шошгыг нь сольсон" гэх асуудал нь дан ганц гоо сайхны бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй. Өдөр тутмын өргөн хэрэглээний бүх бараа, хоол хүнсэнд хүртэл ийм зүйл маш ихээр ажиглагддаг болсон. Бүр урд хөршөөс гадна хойд хөрш Оросоос ирж буй бараануудад ч хүртэл хугацааны болон шошгын луйврын асуудал хавтгайрсан байдаг гэж хүмүүс байнга ярьж, хохирсоор байна. Энэ бол зүгээр нэг худалдааны залилан биш, нийгмийг хамарсан гамшиг болоод байна.
Яагаад энэ бүхэн хяналтаас гарав?
Өнөөдөр иргэд бид хуурамч бараанд хохирлоо гээд цагдаа, хууль хүчний байгууллагуудад хандахад энэ төрлийн гомдлыг нэг их сүртэй хүлээж авдаггүй, "хоорондоо тохиролц, мөнгөө буцааж ав" гэсэн байдлаар маш хойрго ханддаг нь нууц биш. Түүгээр ч зогсохгүй, Монгол улсад бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг нэгдсэн байдлаар хянаж шалгадаг байсан гол байгууллага болох Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар хяналт шалгалтын маш том цоорхой үүссэн. Энэхүү хяналтгүй, эзэнгүй байдлыг нь луйврын наймаа эрхлэгчид маш овжноор ашиглаж, өнөөдөр бидний эрүүл мэндээр дураараа тоглож байна.
Уранаас илүү удмын санд учруулах хор хөнөөл!!!
Эдгээр залилангийн хүмүүсийн Монгол улсад учруулж буй хор хөнөөл нь магадгүй уранаас ч илүү чимээгүй бөгөөд аймшигтайгаар бидний Удмын санд заналхийлж байна. Хайлсан хуванцар (BPA, Фталат), хүнд металл, химийн задралд орж хорт хавдар үүсгэх эрсдэлтэй болсон хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүнийг Монголын охид эмэгтэйчүүд, ээжүүд, үр хүүхдүүд маань өдөр тутамдаа нүүр, биендээ түрхэж, цусандаа шингээж байна шүү дээ. Энэ нь цаашлаад ургийн гажиг, үргүйдэл, хорт хавдар үүсгэж, Монгол хүний удмын санд маш ноцтой, нөхөж баршгүй хор хөнөөл учруулах эрсдэлийг бодитоор бий болгоод байна.
ТИЙМЭЭС АРД ИРГЭД МИНЬ, ОДОО МЭДЛЭГТЭЙ БОЛЖ, ТЭМЦЭХ ЦАГ НЬ БОЛСОН!
Энэ том бохир салбар, хууль бус бизнесийн идээ бээрийг нийгмээрээ дэлгэж хаях цаг хэдийнэ болжээ. Хэрвээ та хуурамч бараа авсан, эсвэл арьсандаа ямар нэгэн гэмтэл авсан бол доорх алхмуудыг заавал хийж заншаарай:
Баримтаа цуглуулж, хэзээ ч бүү хая: Багцын дугааргүй (Batch code), хайрцаг савгүй, лац битүүмжгүй бараа авсан бол шууд битгий хая! Баримтаа хаялгүйгээр, огт хэрэглэлгүй сайтар судалж, өмнөх хэсэгт заасан аргуудаар шалгаж check хийж үз. Сав баглаа боодлын гажиг, хайрцаг, төлбөр шилжүүлсэн баримт, худалдаж авсан хүний лайв, чатны скриншотыг бүгдийг нь гар утсаараа тод дарж баримтжуулж ав. Арьсанд чинь гэмтэл гарсан бол эмнэлгийн магадлагаа давхар ав.
ШӨХТГ-т гомдол гарга: Цуглуулсан бүх баримттайгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-т албан ёсоор гомдол гарга. Ямар нэг сэжигтэй зүйл байвал, эрүүл мэндээрээ хохирсон бол хуулийн дагуу арга хэмжээ авахуулах эрх нь танд бүрэн бий.
Олон нийтэд шүгэл үлээж, холбогдох газруудад нь хүргэ: Энэ талаарх мэдээллийг зөвхөн өөртөө хадгалалгүй олон нийтэд дэлгэ. Гааль хяналтын байгууллага, Стандарт хэмжил зүйн газар, ШӨХТГ болон бусад холбогдох төрийн байгууллагуудын албан ёсны хуудсууд руу нь хүртэл шэйр хийж, коммент хэсэгт нь tag хийж (меншн хийж) нүдэнд нь харагдтал үзүүлж шаард.
Иргэн бүр ингэж баримт цуглуулж, зоригтойгоор гомдол гаргаж, сошиал орчинд шүгэл үлээж эхэлснээр эдгээр хууль бус "Хогны наймаа"-г таслан зогсоож, өөрийн хохирлыг бүрэн барагдуулах боломжтой юм. Энэ бол зөвхөн таны биш, таны гэр бүл, ирээдүй хойчийн эрүүл мэндийн төлөөх тэмцэл юм шүү!
🛑 ТӨГСГӨЛИЙН ҮГ: "Хямд" бас "Чанартай" гэдэг үлгэр
Эдийн засаг, үйлдвэрлэлийн хуулинд "ХЯМД" болон "ЧАНАРТАЙ" гэдэг хоёр үг хэзээ ч нэг өгүүлбэрт, зэрэгцэн орших боломжгүй эсрэг тэсрэг ойлголтууд байдаг. Хүний эрүүл мэндэд хоргүй, сайн орц найрлагатай, нарийн технологиор бүтсэн, аюулгүй байдлын өндөр стандартыг давсан ямар ч бүтээгдэхүүн хэзээ ч хямд үнээр бүтдэггүй.
Хэрэв танд ямар нэгэн зүйл зах зээлийн үнээсээ хэт хямд, "Үнэгүй шахам" санагдаж байвал, тэрхүү хямд үнийн зөрүүг та төлөхгүй байгаа хэрэг биш. Харин та тэрхүү "Далд үнэ"-ийг өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэнд, гоо сайхан, цаашлаад хорт хавдрын эмнэлэгт төлөх хэдэн арван сая төгрөгөөрөө нөхөж төлөх болно гэдгийг хатуу санаарай.
Таны арьс бол таны биеийн хамгийн том эрхтэн, хамгийн эхний хамгаалалтын бамбай юм. Өнөөдөр хэмнэсэн 10,000 төгрөг маргааш таны сэтгэл санаа, эрүүл мэндийг үүрд сүйтгэж мэднэ. "Хайрцаггүй, лацгүй, хямдхан" гэдэг үгсийн цаана маш том луйвар, үхлийн аюултай химийн хог нуугдаж байгааг та одоо нүд нээж, хатуу боловч үнэнээр нь харлаа.
Өөртөө хүндэтгэлтэй ханд. Өөрийнхөө нүүрийг химийн хогийн сав бүү болго!
[ DEJA VU ]
📚 АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ БА БАТЛАГДСАН БОДИТ ХЭРГҮҮД:
1. БНСУ-д бүртгэгдсэн хуурамч гоо сайхны БОДИТ ХЭРГҮҮД:
Сөүлийн Цагдаагийн газрын илрүүлэлт (2020 оны 7-р сар): Хугацаа нь дууссан 5.1 тэрбум воны үнийн дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг үндсэн үнийнх нь 1%-иар худалдаж аваад, "Дуусах хугацаа (EXP)"-г нь хуурамчаар өөрчилж худалдсан түгээлтийн компанийн захирлыг баривчилсан. (Эх сурвалж: Yonhap News TV)
Бусан хотын Тусгай цагдаагийн тасгийн ажиллагаа (2023 оны 4-р сар): Хэрэглэгчдийг гарал үүсэл, он сарыг хянах боломжгүй болгохын тулд үйлдвэрийн Багцын дугаар, Баркод (비표)-ыг зориуд хусаж устгаад, он сар нь тодорхойгүй бүтээгдэхүүн онлайнаар зарж байсан 12 компанийг илрүүлсэн. (Эх сурвалж: CosinKorea)
БНСУ-ын Оюуны өмчийн газар (KIPO) - 2025 оны албан мэдээ: 87,000 ширхэг (нийт 7.9 тэрбум воны үнэлгээтэй) хуурамч SK-II, Kiehl's, Estee Lauder брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг жинхэнэ мэтээр савлан худалдсан сүлжээг баривчилсан. Эдгээр бүтээгдэхүүний орц найрлага нь хуурамч нөлөөгүй зүгээр энгийн ус шиг болох нь батлагдсан. (Эх сурвалж: Chosunbiz)
БНСУ-ын Гаалийн Ерөнхий Газар (2026 оны 1-р сарын тайлан): 2025 онд хураагдсан нийт хуурамч барааны дотор 41,903 ширхэг гоо сайхны бүтээгдэхүүн (Sulwhasoo, Manyo, SKIN1004 г.м) байсан ба эдгээрийн 97.7% нь Хятад улсаас импортлогдон орж ирсэн байна. (Эх сурвалж: The Korea Times)
2. БНХАУ болон бусад улсад бүртгэгдсэн БОДИТ ХЭРГҮҮД:
Тайжоу (Taizhou) хотын Цагдаагийн илрүүлэлт (2017 он): Хятадын Зэжян мужид хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг далд 7 үйлдвэрийг илрүүлж, 120 сая ам.доллартай тэнцэх хэмжээний асар их хуурамч барааг хураан авч байсан албан ёсны кэйс. (Эх сурвалж: Xinhua News Agency, Reuters)
Шямэн хотын "Нүцгэн гараар найруулагчид" (2017 он): Фүжян мужийн Шямэн хотод ажилчид нь ямар ч эрүүл ахуйн шаардлагагүйгээр химийн бодисуудыг нүцгэн гараараа хольж найруулаад, SK-II, La Mer зэрэг үнэтэй брэндүүдийн нэрээр савлаж байсан 3 сая долларын хуурамч сүлжээг илрүүлсэн. (Эх сурвалж: CGTN News)
Вьетнам руу дамнасан 25 ТОНН хуурамч бараа (2026 он): Хятадад үйлдвэрлэсэн хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг хилийн боомтоор оруулж ирээд цахим платформоор хямд үнээр зардаг бүлэглэлээс 25 тонн хуурамч химийн найрлагатай барааг хураан авсан. (Эх сурвалж: Tuoi Tre News Vietnam)
3. Химийн найрлагын задрал ба Анагаах ухааны баримтууд:
Витамин С-ийн исэлдэлт ба Эритрулоза: Витамин С (L-ascorbic acid) нь хугацаа дуусах эсвэл халуун нөхцөлд исэлдэх үедээ "Эритрулоза" (Erythrulose) хэмээх бодис болон задардаг. Энэ нь арьсыг хиймлээр борлуулдаг (Self-tanner) химийн нэгдэл бөгөөд арьс цайх биш, түлэгдэж борлох шалтгаан болдог. (Эх сурвалж: PubMed / Journal of Cosmetic Dermatology)
Формальдегид ялгаруулагчид (FRPs): Хямд бүтээгдэхүүнд нян үржихээс сэргийлж хийдэг DMDM Hydantoin, Diazolidinyl Urea зэрэг бодисууд нь он сар дуусах, халуунд өртөх үедээ Формальдегид (Formaldehyde) буюу цогцос хадгалдаг хорт хавдар үүсгэгч хийг ялгаруулж арьс, амьсгалын замыг хордуулдаг. (Эх сурвалж: АНУ-ын FDA болон Campaign for Safe Cosmetics)
Гиалуроны хүчлийн задрал ба Үрэвсэл: Гиалуроны хүчил хугацаа хэтэрч молекул нь задрахаараа (Low Molecular Weight HA fragments) арьсанд эсрэгээрээ маш хүчтэй "Үрэвсэл үүсгэх" (Pro-inflammatory) дохио өгч, битүү улаан батга гаргах үндэс болдог. (Эх сурвалж: Journal of Immunology)
4. Хуванцрын хор хөнөөл ба Дааврын гажиг (BPA, Phthalates):
Хуванцар савны задрал: Гоо сайхны хуванцар сав халах, муудах үед ялгардаг BPA болон Фталат (Phthalates) нь бүтээгдэхүүндээ шингэж, хүний биеийн дотоод шүүрлийн системийг дарангуйлдаг (Endocrine Disruptors). Энэ нь эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний уйланхай, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Мөн каргоны халуун хүйтнээс үүдэж Микропластик арьсаар нэвчдэг. (Эх сурвалж: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO), Endocrine Society)
5. Бактери, Мөөгөнцрийн халдвар (Микробиологи):
Хадгалах хугацаа дуусаж, консервантын хүч сулрах үед гоо сайхны бүтээгдэхүүн дотор Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus (Алтлаг стафилококк) зэрэг аюултай нян, мөөгөнцөр үржиж арьсны гүн халдвар (Fungal acne) үүсгэдэг. (Эх сурвалж: International Journal of Cosmetic Science)
6. Хадгалах хугацааны стандарт
NMPA болон Олон улсын стандарт: Усан суурьтай (тос, серум, лосьон) гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа олон улсад 36 сар (3 жил) байдаг. Хэрэв 5 жил хадгалагдана гэсэн байвал, хөгцрүүлэхгүйн тулд Европын холбоонд харшил үүсгэдэг шалтгаанаар хориглогдсон Метилизотиазолинон (MIT) зэрэг хүчтэй химийн хадгалагч бодисыг өндөр тунгаар ашигласан байх магадлалтай. (Эх сурвалж: NMPA Cosmetics Supervision, EU Cosmetics Regulation)
6. Хэрэглэгчийн хяналтын хэрэгслүүд:
Hwahae (화해): БНСУ-ын No.1 гоо сайхны орц найрлага шалгагч аппликэйшн (EWG стандартад суурилсан).
CheckFresh.com / CheckCosmetic.net: Дэлхийн брэндүүдийн Batch Code-ийг уншуулж, үйлдвэрлэгдсэн жинхэнэ он сар, өдрийг шалгадаг датабааз.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Misheel Expo, Gurvan Gal Office
Ulaanbaatar
