MNDU
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MNDU, Health/Beauty, Enkhtaiwanii ugrun chuluu, Ulaanbaatar.
13/11/2025
13/11/2025
Бизнест доорх таван шинж бүхий хүмүүсээс зайлсхий
Японы нэгэн алдартай бизнесмений сануулж хэлсэн үг! Та болж өгвөл доорх 5 онцлог бүхий хүнээс зай барьсан дээр гэнэ шүү! Үүнд:
1. Хэлж ярьж байгаа болон хийж буй үйлдэл нь өөр
Янз бүрийн төсөл хөтөлбөр, мөнгө олох боломжийн талаар аман дээрээ сайхан ярьдаг ч өөрөө ажил хэрэг болгосон зүйл бараг байдаггүй. Маш сайхан зүйлийг ярьж, хэн нэгнийг хууран мэхэлж, цаг хугацаа хөрөнгө мөнгөөр хохироох магадлалтай. Тиймээс ийм хүнээс зай барих нь зүйтэй болов уу! Монголд сүлжээний бизнес гэдэг зүйл маш их болж, зарим нэг хүмүүс сайн судалж мэдэхгүй орж хохирсон тохиолдол нэлээд гардаг.
2. Ямар албан тушаалтай бас, юу хийж буй нь ойлгомжгүй нууц
Энэ хэсэгт нь өөрийн хийж буй ажлаа нийтлэг маягаар “хувийн бизнес” гэсэн нэрийн доор нууж, яг юу хийдэг нь тодорхой бус хүмүүсийг авч үзсэн байна. Ажлын цагт баригдахгүй чөлөөтэй ажилладаг гэх боловч хийж буй ажил нь маш нууц. Иймэрхүү хүмүүстэй ойр дотно найзалж эхэлбэл амархан мөнгөтэй болох арга зааж эхлэх магадлалтай. Ингэснээр та тэр хүнд хууран мэхлэгдэх магадлал өндөр гэсэн үг! Иймэрхүү хүмүүс гол төлөв сошиалаар гадаад улсад аялсан аяллын гоё зургууд, үнэтэй брэндийн хувцас цүнхээ гайхуулсан байдлыг харуулдаг нь нийтлэг тул анхаар!
3. Баяжих, мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй
Таныг сайн танихгүй ч дөнгөж уулзаж танилцаад л амархан мөнгө олох аргыг танилцуулж эхэлж буй хүмүүс аюултай. Ийм хүмүүс та болон таны эргэн тойронд байгаа хүмүүсийг залилж мөнгө олох зорилготой гэдгийг анхаараарай!
4. Бүх юмыг бусад хүмүүстэй харьцуулан ярьдаг
Өрөөл бусдыг өөртэйгөө харьцуулан ярьж, бусдын аз жаргалтай байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй хүмүүсээс зай барих нь зүйтэй. Амжилттай явж буй хүнийг харж өөрөөс нь мэдлэг чадвараар муу гэх мэтээр муу хэлдэг хүмүүс энэ бүлэгт багтдаг.
5. Бусдын талаар муу ярьж, өөрийгөө дөвийлгөж ярьдаг
Өөрийн ажиллаж буй компани болон эргэн тойрны найз нөхдөө хэн нэгэнд муулан ярьдаг хүмүүс их бий. Тухайн хүн ямар нэгэн компанид ажиллаж цалин хөлс авч амьдралаа залгуулдаг гэдгээ тоохгүй муу ярих нь ёс зүйд нийцэхгүй юм. Ийм төрлийн хүмүүс бусдын талаар муу үг ярьснаар өөрийнхөө нэр хүндээ унагаж буйгаа мэддэггүй! Ийм хүмүүс хэзээ ч хөгждөггүй бөгөөд улам доош унасаар байдаг! Бусдын талаар хов жив муу үг ярьдаг ч, толины тусгал мэт буцаад өөрийгөө муу хүн гэсэн мессеж бусдад өгдөг байна. Тиймээс иймэрхүү таван төрлийн хүмүүсээс зай барьж болгоомжлох хэрэгтэй юм!
13/11/2025
🔥Орчин үеийн удирдагчийг тодорхойлдог #8 чадвар байдаг гэдгийг -ийн судалгаанууд онцолдог.
📈Судалгаагаар эдгээр ур чадварыг эзэмшвэл ажлын бүтээмж 30–40%-иар өсдөг гэжээ.
Эдгээр 8 чадварыг бүрэн эзэмшвэл:
✨ Шийдвэр гаргалт тань илүү бодитой, алсын хараатай болно
✨ Багийн уур амьсгал дээшилж, хамт олон илүү эрч хүчтэй ажиллана
✨ Өөрчлөлт, шинэ сорилтуудыг хурдан бөгөөд уян хатан даван туулдаг болно
✨ Удирдах түвшинд шат ахих боломж илүү тод, илүү ойрхон харагдана
👜 IQ-гаас VQ хүртэлх ур чадварууд болон тэднийг хөгжүүлэх аргачлалыг нарийн харуулсан тул хадгалаад аваарай! 📌
💁♀️Манай удахгүй эхлэх Manager College хөтөлбөрт хамрагдаж, та ур чадвараа ахиулаарай!
📲 Бүртгүүлэх линк- https://forms.gle/SzqU9FfR5SnNXxkm9
13/11/2025
40 насандаа ухаарсан 10 зүйл:
1. Сайн хань бол амьдралдаа гаргаж болох хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Амьдралын туршлагаас харахад хамдтаа асуудалыг даван туулж, шийдэж бие биенээ ойлгож сурсан хосууд нь илүү амжилттай яваа харагддаг. Салья гэдэг үгийг толгойноосоо авч хая. Бүү дурьд, цээрлэ.
2. Чамд заавал олон найз, том хүрээлэл хэрэггүй. Харин цөөн чанартай найзууд , хайр дүүрэн гэр бүл байхад л хангалттай. Хүрээлэл чинь том байх тусмаа хуурамч байдаг гэж үг байдаг.
3. Эрүүл мэндээ анхаар. Эрүүл мэнд бол хөрөнгө, эрүүл байвал мөнгө олно, аялна, амьдрана. Эрүүл амьдралын хэв маягтай, эрүүл жинтэй хөдөлгөөнтэй бай. Хэрэггүй хог, хорноос татгалз.
4. Мөнгө олдог арга ол. Ямар нэгэн юманд мэрэгш, бусдын хошуурч байгаа юмруу бүү дагаж хошуур. Хүнд хэрэгтэй хүн бол. Мөнгө аяндаа дагана.
5. Уучлах хүмүүсээ уучил, тавьж явуулахыг нь явуул. Заримдаа бид бусдад гомддог, хорсдог, үзэн яддаг. Хэний буруу байх нь хамаагүй, ийм юм сэтгэлдээ тээж явах нь хамгийн хүнд ачаа байдаг. Өөрийгөө сулла, хөнгөн яв. Хөнгөн байж л хол явна. Хүнд ачаа битгий үүр
6. Дахин эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Гэхдээ цаг хугацаа бага болсоныг ойлго. 40 хүртэл амьдрал бидэнд их юм үнэгүй бэлэглэдэг. Эрүүл мэнд, эрч хүч, залуу нас гээд харин 40оос хойш бид ухаан зарж, зөв төлөвлөж байж үнэгүй байсан зүйлсээ олж авдаг.
7. Төлөв түвшин амьдралыг л сонго. Их мөнгө, их эрх мэдэлтэй байлаа гээд амар тайван биш бол тэр ямарч хэрэггүй. Харин өөрийнхөө хэмжээнд өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун амар тайван орчинг бий болго. Урт хугацаандаа энэ л хамгийн чухал.
8. Амьдралынхаа 80 хувийг өөрийгөө хөгжүүлэхэд, хайртай үнэ цэнэтэй хүмүүстээ, санхүүгээ сайжруулахад зарцуул. Үлдсэн 20 хувьд нь хобби болон бусад хэрэгтэй хэрэггүй юманд зарцуул. Тэгвэл балансаа алдахгүй явна.
9. Аз жаргалын үндэс бол бусдаас юу ч битгий хүлээ. Харин өөрийнхөө хийж чадахыг бүх чадлаараа хий.
Харин азгүйтэл, зовлонгийн эхлэл бол бусдаас бүх юмыг хүлээдэг атлаа өөрийн чадах юмаа огт хийдэггүйд л байгаа юм.
Өөрийгөө бүх юмны гол дүр гэж битгий бод. Чи бол амьдралынхаа гол дүр гэхдээ бусдын амьдралын туслах дүр гэдгээ ойлго.
10. Өдөр бүр сайхан байхгүй ч, өдөр бүрт сайхан зүйл бий. Амттай хоол, хэн нэгний инээмсэглэл, хүүхдүүдийн чинь инээдтэй яриа, өглөөний нар, сэвэлзэх салхи, шиврэх бороог мэдэр. Жижиг зүйлсээс аз жаргалыг мэдэрч сур. Аз жаргалыг бусдаас хайх биш өөрөө бүтээдэг бай..
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Enkhtaiwanii Ugrun Chuluu
Ulaanbaatar
