The Skin Gym

The Skin Gym

Share

Beauty Salon

02/06/2026
25/05/2026

Энэ долоо хоногт “Алдарт эх”-н 1 болон 2-р одонгоо авч буй бүх үзэсгэлэнт, сайхан ээжүүддээ баярын мэнд хүргэе!

24/04/2026

🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸

23/04/2026

Photos from The Skin Gym's post 15/04/2026

☘️ The Skingym blog №4☘️
🫧 Тунгалгийн эрхтэн систем (эсвэл лимфоид систем) нь🩸цусны эргэлтийн тогтолцооны нэг хэсэг бөгөөд дархлааны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж, эс хоорондын илүүдэл шингэнийг зайлуулахад оролцдог.
Тунгалгийн эрхтэн системийн бүрэлдэхүүнд:
• Тунгалгийн шингэн
• тунгалгийн судас
• тунгалгийн булчирхай,
• тунгалгийн эсүүд
• лимфоид эрхтнүүд орно.
🫧Тунгалгийн сувгуудын бүтэц, хэлбэр нь ерөнхийдөө захын судасны системтэй төстэй байдаг. Тунгалгийн систем нь тунгалгийн шингэнийг судасны сүлжээгээр дамжуулан тээвэрлэж, тунгалгийн булчирхайгаар шүүн, дараа нь цусны урсгалд буцаан нийлүүлж, улмаар илүүдэл шингэнийг биеэс гадагшлуулдаг.
🧘🏻‍♀️Биеийн бараг бүх эрхтэн, хэсгүүдэд тунгалгийн сувгууд байдаг бөгөөд тэдгээр нь гадагшлуулах шаардлагатай хаягдал бодисуудыг цуглуулдаг. Элэг болон гэдэсний тунгалгийн систем нь нийт тунгалгийн эзлэхүүний ойролцоогоор 80%-ийг бүрдүүлдэг.
Тунгалгийн судасгүй хэсгүүдэд ясны чөмөг, арьсны өнгөн давхарга (эпидермис), мөн цусны судасгүй бусад эдүүд орно.
💧Тунгалгийн хялгасан судас нь маш нарийн, нимгэн ханатай бөгөөд эдүүдийн эс хоорондын зайд төгсгөл нь хаалттай байдлаар оршино. Эдгээр нь диаметрийн хувьд цусны хялгасан судаснаас илүү өргөн байх бөгөөд тэдгээрийн хооронд байрлана. Эдгээр хялгасан судас нь эс хоорондын илүүдэл шингэнийг зайлуулахад маш чухал үүрэгтэй. Шингэн нь хялгасан судсанд орж чаддаг боловч буцаж гарах боломжгүй байдаг нь тэдний онцгой бүтэцтэй холбоотой. Тунгалгийн хялгасан судасны төгсгөл нь суурийн мембрангүй, нимгэн эндотелийн эсүүдээс бүрддэг. Эдгээр эсүүд нь хоорондоо давхарлан байрладаг бөгөөд эс хоорондын шингэний даралт ихсэх үед нээгдэж, шингэнийг дотогш нэвтрүүлдэг. Үүний үр дүнд дархлааны эсүүд, эс хоорондын шингэн, бактери, эсийн үлдэгдэл, плазмын уураг болон бусад эсүүд тунгалгийн судсанд орно.
Нарийн гэдсэнд байдаг тусгай тунгалгийн хялгасан судас болох lacteal нь хоолны өөх тосыг шимэгдүүлэхэд оролцдог бол элгэнд байрлах тунгалгийн судсууд нь элэгний уургуудыг цусанд тээвэрлэх онцгой үүрэгтэй. Биеийн тунгалгийн хялгасан судаснууд нийлж, тунгалгийн сүлжээ (plexus) үүсгэнэ. Эдгээр сүлжээ нь цаашдаа нэгдэж, илүү том тунгалгийн судаснуудыг бүрдүүлдэг.
Орох (afferent)- Тунгалгийн судаснууд нь шүүгдээгүй тунгалгийн шингэнийг биеийн эдээс лимфийн булчирхай руу хүргэдэг. (Тунгалгийн булчирхайгаар дамжин өнгөрөхдөө бактер, вирус зэрэг гадны биетүүдийг шүүдэг.)
Гарах (efferent)- Тунгалгийн судаснууд нь лимфийн булчирхайд шүүгдсэн лимфийг дараагийн булчирхай руу эсвэл венийн систем рүү дамжуулдаг.
Биеийн бүх гарах лимфийн судаснууд эцэстээ нийлж, хоёр гол лимфийн суваг үүсгэнэ. Үүнд:
• баруун тунгалгийн суваг (right lymphatic duct)
• цээжний тунгалгийн суваг (thoracic duct)
Баруун лимфийн суваг нь биеийн баруун дээд хэсгийн ихэнхийг шүүдэг. Үүнд:
• баруун дээд их бие
• баруун гар
• толгой болон хүзүүний баруун хэсэг орно
Цээжний тунгалгийн суваг мөн зүүн лимфийн суваг гэж нэрлэгддэг. Хүний биеийн хамгийн том тунгалгийн суваг юм.
Хүний нийтдээ 800 орчим тунгалгийн булчирхай байна. Ихэнх тунгалгийн булчирхайнууд бидний биеийн хүзүү, толгой, гарны доод хэсэг, суга, цээж, хэвлий, савны хэсэгт байрлана.
Та тунгалгийн шингэний урсгалаа сайжруулан, биеэс бохирдлоо гадагшлуулахыг хүсвэл манай салонруу хандаарай.
Манай хаяг: Яармаг, Гарден сити хотхон 1310-р байр "The skingym boutique salon"
Мэдээлэл авах утасны дугаар: 77740090

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Яармаг, Гарден Сити 1310-р байр, 1 давхар
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00