Sara's Nail Spa
Glamorous Nails, Happy Souls! ✨💅 Амралтын хөтөлбөр
14/09/2025
Хөл,хумсны эрүүл мэнд маш чухал шүү ☺️
Удахгүй манай педикюрын дэлгэрэнгүй танилцуулга явагднаа 👌
Эрүүл, урт наслая гэвэл хөлөө арчил
Хөл зүрхний нэг адил асар их ачаалал үүрдэг бөгөөд хүний хоёр дахь зүрх гэсэн үг юм. Өдрийн турш хөлөнд хуримтлагдсан бохирыг орой бүр цэвэрлэж ариутгаж байх нь зүрх, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байна.
Эмийн ургамалын хандтай цельсийн 40-42 градусаас хэтрэхгүй бүлээн усанд хөлөө 20-30 минут дүрэх нь өдрийн ажлын ачаалалыг арилгаж улмаар биеийн алжаалыг сайн тайлж, цусны эргэлтийг сайжруулдаг ач тустай аж.
Хөлөнд 72 мянган мэдрэлийн төгсгөл байдаг бөгөөд цэг бүр нь биеийн өөр өөр хэсгүүдэд хамааралтай байдаг.
Хөлөө өдөр бүр 20-30 минут бүлээн усанд дүрэх нь цэгэн иллэгтэй ижил зарчмаар биеийн болон сэтгэл санаа, оюун ухааны ерөнхий эрүүл мэндийг дэмжиж төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
1. Биеэс хорыг гадагшлуулдаг
Ус нь хөлний хөлсний булчирхайнуудаар дамжуулан биеэс өдрийн турш хуримтлагдсан хорт бодисын тодорхой хувийг гадагшлуулдаг.
2. Нойргүйдэлд сайн
Нойргүйдэл нь мэдрэлийн ядаргааны анхан шат гэдгийг хүн болгон мэднэ. Орон дотроо орчихоод эргэж хөрвөөсөөр хэдэн цагийг бардаг бол унтахаасаа 1 цагийн өмнө бүлээн усанд хөлөө дүрвэл бүх булчингууд суларч амархан нойрмоглон, тайван унтана.
3. Оюун санааг цэвэрлэнэ
Хааяа бид хэт их зүйл бодсоор тархиа ачааллуулж орхисон байдаг. Харин хөлөө бүлээн усанд дүрж сууснаар бодол цэвэрлэгдэж, цэгцэрч, уур бухимдал багасаж бясалгалын төлөвт шилждэг.
4. Ядарсан хөлийг амраана
Энэ бол хамгийн наад захын ашиг тус нь. Хөл ядрахад биеийн бүх хэсэг дагаж ядардаг. Харин их ажлын дараа хөлөө амрахад бие бүхэлдээ амарна.
5. Үе мөчний шархирааг багасгана
Үе мөчөөр нь янгинаж өвддөг хүмүүс хөлөө бүлээн усанд дүрж сууснаар өвдөлтөө багасгах ач тустай.
6. Цусны эргэлтийг сайжруулна
Цус багадалттай, үргэлж даардаг хүмүүс хөлөө орой бүр бүлээн усанд дүрж сууж хэвшвэл цусны эргэлт сайжрах болно.
Copy
02/06/2025
Улам илүү хичээх болноо 🤗
Өнөөдрийг хүртэл даруухан,мөрөөрөө хичээж аль болох шинийг сурч цаг тутамд өөрийгөө цэнэглэж явахыг хичээдэг шүү. 16 жилийн өмнөхөөс өнөөдрийг хүртэл үнэнчээр үйлчлүүлж ирсэн хүндтэй үйлчлүүлэгч нартаа баярлалаа. Одоо аль болох суурин байж энэ салбартаа хүрч болох оргил юу байдаг юм тэр хүртэл хичээгээд үзнээ 🫶🏻🫶🏻🫶🏻
Монголын гоо сайханчид олон улсын тэмцээнд амжилт гаргалаа Дэлхийн гоо сайхны стандартыг тогтоодог Өмнөд Солонгос улсын Бусан хотноо 16 дахь удаагаа зохион байгуулагдсан “World Beauty Festival Intern…
02/06/2025
МУ-ын гоо сайханчид олон улсын тэмцээнд амжилт гаргалаа Дэлхийн гоо сайхны стандартыг тогтоодог Өмнөд Солонгос улсын Бусан хотноо 16 дахь удаагаа зохион байгуулагдсан “World Beauty Festival International Beauty Competition” тэмцээнд манай улс...
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Marshal Deluxe Village, Ikh Mongol Uls Street, 11th Khoroo, Улаанбаатар
Ulaanbaatar
17012
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
| Sunday | 10:00 - 20:00 |

27/06/2025