Centrolab laboratory
Манай лаборатори нь эмнэлзүйн бүх төрлийн шинжилгээг хамгийн хурдан хямд өртөгөөр үйлчлүүлэгчдээ үзүүлж байна.
31/01/2025
🤩Манай лаборатори TORCH-ийн шинжилгээндээ он дуустал 20%ийн хөнгөлөлт үзүүлж байна. Ирж үйлчлүүлээрэй🥰
Он дуустал TORCH-ийн шинжилгээндээ 20%-ийн урамшуулал зарлаж байна.
🤩Оюутны дотуур байрны БҮХ шинжилгээг авч байна!
📍Ионсей эмнэлэг 1-давхарт 118 /лабораторт /
NT-proBNP буюу натри хөөгч пептидийн сорилын шинжилгээг манайх хийж байна!💯🙌
🧐Хийгдэх заалт:
1. Зүрхний архаг дутагдлыг эрт илрүүлэх
2. Оношыг батлах эсвэл үгүйсгэх
3. Амьсгаадалтын шалтгааныг ялган оношлох
4. Зүрхний архаг дутагдлын эмийн эмчилгээний үр дүнг үнэлэх, явцыг хянах, тавиланг таамаглах зорилгоор хийнэ.
🫀Биохимийн шинжилгээ гэж юу вэ?
Цусны биохимийн шинжилгээ нь элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг олон дотор эрхтэний үйл ажиллагааг дүгнэх боломжийг олгодог шижилгээний арга юм. Мөн биохимийн шинжилгээгээр хүний бие дэх эрдэс бодисыг шинжилдэг.🥽📚
Биохимийн шинжилгээ нь эрхтэний бүтэц өөрчлөгдөөгүй, өвчин эмгэг нь бүтэц үйл ажиллагааны түвшинд байгаа үед ч цусан дахь өөрчлөлтийг харуулна.📈
Биохимийн шижилгээгээр цусны дараах үзүүлтүүдийг судлан шинжилнэ.😀
~Үүнд:
• Уургууд (албумин, нийт уураг, С-уураг, HbA1c)
• Ферментүүд (АЛАТ, АСАТ, ГГТ, ЛДГ, амилаз, липаза,шүлтлэг фосфотаз)
• Липидүүд (холестерин, триглицерид, HDL, LDL)
• Нүүрс ус (цусны сахар, шээсний сахар)
• Пигментүүд (нийт билирубин, шууд билирубин)
• Бага молекулт азотлог бодисууд (креатинин, мочевин, шээсний хүчил)
• Бичил элементүүд (Na,K,Cl, Ca, Fe,P;Mg)
Яагаад бид цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх хэрэгтэй вэ? 🤔
Бидний дунд түгээмэл хийгддэг шинжилгээний нэг бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ билээ.
🔎ЦДШ хийснээр бид таны цусанд цус багадалт, цусны өтгөрөлт, үрэвсэл болон цусны зарим өвчлөл болон хавдарыг оношлох боломжтой.
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ гэж юу вэ?🧐
🩸ЦДШ-г хураагуур судаснаас цус авч дараах үзүүлэлтүүдийг шинжилдэг.
Үүнд:
•Цусны улаан эс, цагаан эс болон ялтас эсийн тоог тоолох.
•Цусны улаан эсийн хэмжээ болон дундаж хэмжээг тооцоолох.
•Цусны улаан эсээс бүрдсэн цусны эзлэх хувийг тооцоолох.
•Цусны улаан эсэд агуулагдах гемоглобины хэмжээг хэмжих.
•Цусны улаан эсийн тунах хурд хэмжих.
Манай лаборатори ЦДШ-г хурдан шуурхай, найдвартай авч байна!☺️
🩺TORCH-ийн халдвар гэж юу вэ?
Жирэмсэн үед эхээс урагт олон төрлийн халдвар дамжих магадлалтай байдаг. Эдгээр халдваруудаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн шинжилгээ хийдэг ба үүний нэг нь TORCH-ийн шинжилгээ юм.
TORCH нь жирэмсэн эхэд өвчин, урагт ургийн гажиг үүсгэдэг бүлэг халдваруудын нэрний товчлол юм.
🩸TORCH-ийн халдваруудад:
T – Токсоплазм
O – (others) бусад – тэмбүү, варицелла-зостер вирус, парвовирус Б19, ДОХ
R – Рубелла вирус
C – Цитомегаловирус
H – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид ордог.
Дээрх халдвараар халдварлагдсан ураг нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, дүлийрэл, оюун ухааны хомсдол, зүрхний гажиг, таталт, шарлалт, тромбоцитопени зэрэг эмгэгтэй төрөх эрсдэлтэй.🤕
Энэхүү шинжилгээгээр халдварын эсрэг биеийг илрүүлэхийг зорих бөгөөд эхийн саяхан авсан халдвар, өмнө нь авч байсан халдвар, огт халдварлагдаж байгаагүй зэрэг мэдээллийг авч болох юм.📋
Манай лаборатори TORCH-ийн шинжилгээг хийж байгаа бөгөөд хариу нь тоогоор гарч байна. 🤗
⏱Ажлын цагийн хуваарь:
•Даваа-Баасан ~8.30-17.00
•Бямба~9.00-15.00
Жирэмсний даавар буюу Хүний Хорионы Гонадотропин (HCG-ХГ)💉🩸
Хүний хорионы гонадотропин (ХГ) даавар гэж юу вэ ?🧐🔎
Жирэмсэн үед хөгжиж буй ихсээс ХГ ялгарч эхэлдэг. Ихэс нь үр тогтсон өндгөн эсийг тэжээлийн бодисоор хангадаг гол эх үүсвэр юм.
Үр тогтсоноос хойш 11 өдрийн дараа цусанд ХГ тодорхойлогддог. ХГ хэмжээ нь цаг тутамд хоёр дахин нэмэгддэг. Хамгийн өндөр цэг нь үр тогтсоноос хойш 8-11 долоо хоногийн дараа тодорхойлогддог. Үүний дараагаар хэвийн хэмжээндээ тогтож эхэлдэг.🗓️🕰️
-Цусан дахь ХГ шинжилгээний ач холбогдол:
•Жирэмслэлт
•Ургийн хэмжээ
•Умайн гадуурх жирэмслэлт
•Зулбалт
•Дауны синдром зэргийг тодорхойлно.
Манай лабораторт ХГ-ийн шинжилгээг хамгийн хурдан найдвартай хийж үйлчилж байна!☺️
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Энхтайваны өргөн чөлөө
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 08:30 - 17:00 |
| Tuesday | 08:30 - 17:00 |
| Wednesday | 08:30 - 17:00 |
| Thursday | 08:30 - 17:00 |
| Friday | 08:30 - 17:00 |
| Saturday | 09:00 - 15:00 |
