PUJE Hair Salon
PUJE Hair Salon даваа-ням гаригт 10:00-20:00 цаг хүртэл ажиллана. 📢Нарны хороолол 19-р байр,☎️ 76062727,88872087
2024 онд дэлхийн аварга Баярмагнай-аас Down Perm сургалт авлаа. ✂️✨
Мэргэжилдээ дуртай байх нь амжилтын эхлэл гэдгийг улам бүр мэдэрч байна. 💫
Өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа тасралтгүй сайжруулж явах нь миний зорилго. fans
Солонгос улсад үсчин мэргэжлээрээ тасралтгүй суралцаж,
мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлэн, өөрийгөө хөгжүүлж,
үйлчлүүлэгч бүртээ сэтгэл хангалуун, чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэг. 💇♀️🇰🇷
Ажилдаа орсон тул та бүхэн урьдчилан цаг авч үйлчлүүлээрэй 🤍
20/03/2026
Мэргэжлээ улам сайжруулж, үйлчлүүлэгчиддээ илүү зөв оношилж, илүү чанартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө хичээж явна 🤍
13/03/2026
OMC Hair World Cup Asia-д эмэгтэй багийн 2 төрөлд оролцож, нийлбэр дүнгээр 4-р байр эзэлсэндээ үнэхээр их баяртай байна. 🇲🇳🇰🇷🏆
Анх удаа Азийн аваргын тэмцээнд оролцож, байр эзэлнэ гэдэг миний хувьд маш том туршлага байлаа. Энэ хугацаанд маш их зүйл сурч, өөрийгөө хөгжүүлж чадсан нь надад хамгийн том амжилт байв.
Цагтаа бүтээлээ хийж дуусгах тэр мэдрэмж, өөрийгөө ялж байгаа мэт санагдсан мөчүүд үнэхээр үнэ цэнтэй байлаа.
Дараагийн алхамдаа илүү ихийг сурч, өөрийгөө улам сайжруулан урагшилсаар байх болно. ✨
Мөн энэ тэмцээний ард үнэтэй зөвлөгөө, техникийн дэмжлэг үзүүлсэн дасгалжуулагч багш, PUJE Hair Salon ны захирал Puujee Purevdorjтанд болон үргэлж дэмжиж байдаг гэр бүлдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
28/02/2026
80 жилийн түүхтэй Дэлхийн гоо сайхны олимп OMC Hairworld Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын Эмэгтэй шигшээ багийн дэлхийн шүүгч, МУ дасгалжуулагч, оролцох тамирчдыг та бүхэндээ танилцуулж байна✨
Нэг сэтгэл, нэг мөрөөдлийн дор нэгдэж, Монгол Улсын үс гоо заслын салбарын түүхийг үргэлжлүүлж, Монгол нэрээ дуурсгахад залуус маань бэлэн боллоо🇲🇳🔥
Бид ерөнхийлөгч, шүүгч, дасгалжуулагч, төлөөлөгч, моделоос бүрдсэн 42 хүний бүрэлдэхүүнтэйгээр Солонгос улс, Дэжон хотыг 3 сарын 7-нд зорих гэж байна.
Нийт тамирчдынхаа ар гэр, хамт олон, найз нөхөд, дэмжигч байгуулагуудад талархал илэрхийлэе🙏😍
Баг бүрэлдэхүүндээ дахин амжилт хүсэе!
Монгол Улсын үс гоо заслын салбар мандан бадраг🇲🇳
Хуйхны SPA үйлчилгээний ач тус
✔ Хуйхны гүн цэвэрлэгээ хийж, бохирдлыг бүрэн арилгана
✔ Мөөгөнцөр үүсэх орчныг багасгана
✔ Хаг, хальсралтыг багасгаж цэвэрхэн болгоно
✔ Үсний ургалтыг дэмжиж, илүү эрүүл болгоно
✔ Хуйхны тослогийг тэнцвэржүүлнэ
⸻
⚠️ Хэзээ заавал хийлгэх вэ?
▪ Хуйх байнга загатнадаг бол
▪ Үс их унаж эхэлсэн бол
▪ Үс хурдан тослогтож бохирддог бол
▪ Хаг, хальс их үүсдэг бол
⸻
💆♀️ Эрүүл хуйх = Эрүүл, гоё үс
📩 Цаг захиалах бол DM бичээрэй
22/10/2025
✨ GUOJING IN MONGOLIA – Y2K BALAYAGE MASTER CLASS ✨
Энэ 3 өдрийн сургалт миний хувьд үнэхээр онцгой байлаа.
Шинэ техниктэй танилцаж, ур чадвараа дараагийн түвшинд гаргах боломжийг олгосон гайхалтай сургалт.
Guojing багшийн хичээл зүтгэл, ур чадвар, урам зориг бүгд халдварладаг юм байна.
Суралцах тусам илүү ихийг мэдэх хүсэл улам төрдөг шиг мэдрэмж авлаа. 💫
Тууштай байвал бүх зүйл боломжтой гэдгийг дахин ойлголоо. 🙌
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Bayangol District, Narnii Khoroolol, Apartment 6
Ulaanbaatar
16020
Opening Hours
| Monday | 10:00 - 21:00 |
| Tuesday | 10:00 - 21:00 |
| Wednesday | 10:00 - 21:00 |
| Thursday | 10:00 - 21:00 |
| Friday | 10:00 - 21:00 |
| Saturday | 11:00 - 21:00 |
| Sunday | 11:00 - 21:00 |
