AZURE NAIL BAR

AZURE NAIL BAR

Share

Гар бол Эмэгтэй таны нэрийн хуудас билээ. �

25/04/2019

Хумс шигдэж ургахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хумс шигдэлт хүндэрсэн тохиолдолд өвдөлт нь аймшигтай, шүдний өвчнөөс ч зовиуртай. Хэрвээ сахарын өвчтэй бол хэрхэвч шигдсэн хумсаа өөрөө авч болохгүй, эмчид хандаж тусгай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Хэрвээ таны хүүхэд өвдсөн тохиолдолд яаралтай арга хэмжээ аваарай, хүүхдүүд эмчээс айгаад байна гээд хэдэн жилээр ч идээлж үрэвсүүлж явах нь бий. Үүний улмаас хуруунаасаа салсан тохиолдол ч гардаг байна.

1. Хумсныхаа хоёр талыг нь ухаж, буруу лав бөөрөнхийлж авснаас, өсвөр насны хүүхдүүдийн хумс шигдэх тохиолдол их гардаг.

2. Эмэгтэйчүүд бариу гутал өмсөх, жин ихтэй эрчүүдийн хөл нь өргөн учир гутландаа байнга хавчигдах зэргээс хумс шигддэг.

3. Хумсаа урт ургуулаx тусам дотогшоогоо хавчигдаж, шигддэг.

4. Төрөлхийн жижиг хумсны толиотой бол хумс ургахдаа махандаа тулж шигддэг.

5. Хэт хавтгай эсвэл хэт нимгэн хумсны толиотой хүмүүсийн хумс нь арьсаа зүсэх маягаар шигдэлт үүсдэг.

6. Зарим спортын тамирчид ачааллаас болж хумс нь шигдсэн байдаг.

7. Төрөлхийн хумс ургалтын гажигтай хүмүүс ч байдаг.

8. Мөөгөнцөртсөн хумс зузаардаг учир маханд очих ачаалал нэмэгдэж шигддэг.

Энд хумс шигдэх цөөн хэдэн шалтгааныг дурдлаа. Ариун цэвэр муу сахих, хөлний хөлс их гарах зэрэг өөр шалтгаан ч бий.

Хэрхэн эмчлэх вэ?

Хэрвээ шигдэлт тань хүнд хэлбэрт шилжээд, идээ бээрэндээ баригдсаны улмаас хуруу хавдаж томорсон бол та заавал эмнэлэг яв. Өөртөө найдлага төрүүлж ахиж хумсаа авах гэж оролдох гэсний хэррэггүй! Ер нь шигдэлт нь угтаа, мөн цус гарч идээлсэн бол эмнэлэг яваарай. Хүнд биш гээд гоо сайхны салонд авахуулж болох ч найдвартай арга биш. Халдвар авах ч аюултай.

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон дүүргүүдий нэгдсэн эмнэлэгт очиж болно. Хумсаа бүтнээр нь авахуулах уу, талыг нь авахуулах уу гэдэг таны сонголт. Хэрвээ найдвартай нь дээр үзэж байгаа бол бүтнээр авахуул. Шигдсэн хэсгээ л авахуулчихвал амар ч дахих аюултай байдаг юм. Эмч тариа хийж хумсыг чинь авсны дараагаар тухайн өдөртөө янгинаж өвдөх нь бий.

Харин таны гол сахих дүрэм бол хумсаа ургуулах юм. Хумсаа ургаж байхад нь битгий оролдоорой, хумсан доор байдаг зөөлөн эд нь хатуураад хумс шиг хатуу болчихдог. Уг зөөлөн эдийг оролдолгүй ургуулах хэрэгтэй. Хэрэв тэр хэсгийг оролдвол хумс гажигтай ургах магадлал өндөр байдаг юм. Зарим хүн хумсаа ингэж авхуулсны дараа шигдэж дахин авхуулах хэрэг гардаг. Энэ нь өнөөх зөөлөн эдийг оролдоод гажиг үүсгэсэн хүмүүст түлхүү илэрдэг.

Манай уншигч бүсгүйчүүд шигдсэн хумсаа хэрхэн арчлахаа мэдэхгүй байгаа хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна.
Хумс нь шигдээд зовиуртай байдгийн улмаас өөрөө ухаад авчихдаг хүмүүс байдаг. Шигдэлт нь арьсаа зүсэж махандаа ороогүй ч хумс ургах болгонд ухна гэдэг хэцүү, бүр хүндрүүлчихэж ч болно. Энэ зовлонгоос салах арга бол зөвхөн махаа давуулж хумсаа ургуулах явдал юм шүү. Энд олон арга зам бий.

1. Хөвөн жийргэлэх арга: Хумсныхаа шигдээд байгаа хэсэгт нь бага зэрэг хөвөн хавчуулаад ургуулаарай. Энэ нь хумсаа өвдөлтгүйгээр махыг нь давуулж ургуулахад тус болно.

2. Педикурт орох: Хумсан дээрээ акрил буюу шилэн хумсны материалаар шигдээд байгаа зах хэсгээ зузаатгаж тавиулах хэрэгтэй. Энэ нь хумсыг зузаан болгож арьс руу шигдэж орохоос хамгаална, өвдөлт ч арилна. Нимгэн хумстай, шигдэлт нь ил харагдаж байгаа хумсанд тохиромжтой.

3. Гуурс тавиулах: Гуурс, төмөр чиг тавиулж зөв чиглэлд ургуулах, судал татуулахыг хичээгээрэй.

4. Хумсаа сайтар цэвэрлэх: Зарим бүсгүйчүүдийн хумс нь шигдээгүй ч зовиур үүсдэг нь хумсаа дутуу цэвэрлэсэнтэй холбоотой. Гарын хумсанд ч байдаг хажуугийн хальс нь хумсны бөөгнөрөөд хатуурсан байх нь бий. Усанд орсныхоо дараа сайн цэвэрлэхэд хангалттай.

эх сурвалж:http://www.view.mn/news/12097

23/04/2019

Бидний хумс юуг илэрхийлдэг вэ?

Бид л анзаардаггүй болохоос хүний бие бол өвчнөө өөрөө “илэрхийлэгч” толь юм. Та бод л доо, ходоод өвдөхөөр нүүрэн дээр харшил гардаг, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж элэг үрэвсэхээр хамар улайн, батгашдаг. Түүнтэй мөн адил хүний биеийн өвчний онош бүр хумсан дээр илэрдэг байна. Энэ тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

1. Хумс нүхжих, толботох
Хумсны толион дээр жижиг жижиг нүхнүүд, цагаан цэгнүүд үүсэх нь зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, мэдрэлийн ядаргаа туссанаас үүдэлтэй. Энэ тохиолдолд яаралтай эмчид хандсан нь дээр.

2. Хумс хэврэгшин, хуулрах
Хумс амархан хугарч, салаалах, түүнчлэн үзүүрээсээ эхлэн хууларч унадаг бол ходоодны үйл ажиллагаа алдагдсан, төмөр, кали болон витамин дутагдсаны шинж. Мөн хуурайших, чийг дутагдсанаас салаалж, амархан хугарамтгай болдог байна

3. Хумс зузаарах
Ихэнхдээ үе мөчний өвчний үед хумс зузааран шарлах шинж тэмдгүүд илэрдэг. Мөн хайрст үлд гэх мэт арьсны өвчний үед ингэх нь бий.

4. Хумс нимгэрч эргэх
Хумсны үзүүр цайран нимгэрч, эргэсэн бол цус багадсан, төмрийн илүүдлээс болж элэг үрэвссэн тохиолдолд ийм шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн зүрх судасны өвчлөлийн үед хумс мэдэгдэхүйц нимгэрч, үзүүр нь эргэх нь бий.

5. Хумс өнгөө алдаж, шарлах
Хоол тэжээлийн дутагдал, халдварт өвчин туссан тохиолдолд хумс шарладаг. Түүнээс гадна хэт удаан хугацаанд хумсаа будах үед хумсанд “агаар дутагдаж” хорддог байна. Тиймээс хэрвээ бүсгүй та өдөр өнжихгүй хумсаа будах, хиймэл хумс хийлгүүлж байгаа бол түр завсарлаад, оливийн тос, нимбэгний шүүсээр арчин хамгаалж, хэсэг зуур амраахыг зөвлөе. Харин хумс борлох үед бамбай булчирхайн өвчлөл, хумс хэт цайрсан бол төмрийн дутагдал, цус багадалт, хөхрөх ягаарах үед бие организмд Д витамин, хүчилтөрөгч дутагдсан байх өндөр магадлалтай байдаг.

6. Хумсан дээр зураас гарах
Босоо, хөндлөн гэсэн хоёр төрлийн зураас гарч болно. Босоо зураас үүссэн бол хоол боловсруулах эрхтний өвчлөл, гэдэсний шархлааг илтгэдэг бол хөндлөн зураас нь мэдрэлийн судасны өвчинг илтгэнэ. Мөн шим тэжээл, шингэний дутагдлыг бас илэрхийлж болох талтай.

Хумсан дээр зураас гарах
7Хумс бөөрөнхий болох
Цусны даралт ихсэх үед ингэх нь бий. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх, уушигны өвчлөлийн үед ч гэсэн хумс бөмбийдөг байна.

8. Цагаан зураас гарах
Хумсны толион дээр гардаг жижиг, богино цагаан зураас нь хэт их ажлын ачаалал, стресс ядаргаа, нойргүйдэл болон шингэний дутагдлын үеэр ихэнхдээ дунд, ядам, долоовор хуруун дээр гардаг байна.

9. Хар судлууд үүсэх
Гар хөлний хумс харлах, хар судлууд үүсэж эхэлсэн бол нэн даруй эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхийг зөвлөе. Энэ нь дотор эрхтний хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг байх өндөр магадлалтай

10. Хумсны цаана улаан туяатай судлууд харагдах
Энэхүү шинж тэмдэг нь дээрхүүдээс хамгийн хор багатай нь ч гэлээ удвал хумс хуулрах, цус хурах аюултай. Юм оёх, эсвэл гараа хавчих үед хумс ийм болдог.

Мэдээллийн эх сурвалж : saak.mn

13/04/2019

🙋🌸Маниkюр үнэгүй
🌸Гарын сkраб массаж үнэгүй
🌸Нөхөлт үнэгүй
🌸2 дахь арилгалт үнэгүй😱😱😱
Бид сайн чанарын гель болон будагнуудаар та нартаа үйлчилж байна.
хаяг: Багшийн дээд UBH center 10 давхар 1020 тоот.
утас: 95515399, 99516108.

12/04/2019

Хумсаа янзлуулж будуулах нь эмэгтэй хүний стрессийг 65% бууруулж, 85% аз жаргалтай болгодог гэж эрдэмтэд нотолсон байна шүү 😊😍💅💃

12/04/2019

Өнөөдрийн ажиллаас😍☺
Сул цагууд байгаа шүү!📞📞
утас: 95515399

Photos from AZURE NAIL BAR's post 12/04/2019

🙋 Өвөрмөц бас өнгөлөг ийм будалт харж байсан уу? 😜😮😍
Зун айсуй хөөрхөнүүдээ өнгөлөг гял цал будалтнуудыг үйлчлүүлэгч бүсгүйчүүд маань хийлэгсээр байна😘💃
Та бүхэн манай салоныг зориорой зөвхөн таны гарт тохирсон өнгөөр мөн чамин чимэглэлээр(сkраб, иллэг) гарыг тань гоёх болноо.😇✨

10/04/2019

Нартай өдрийн мэнд😊
Өнөөдрийн сул цагууд байгаа шүү!⌚
Мөн чатаар холбогдоод цагаа авч болно.💃
хаяг: Багшийн дээд UBH center 10 давхарт 1020 тоот
утас: 95519399, 99516108📞😉

Photos from AZURE NAIL BAR's post 08/04/2019

live.н будалт ийм болсон💎🎀
даруухан бас чамин+эрхэмсэг👸
таалагдаж байвал ❤ дараарай!
хаяг: UBH center 10 давхарт 1020 тоот.
утас: 95515399, 99516108.📞
⌚10:00-20:00

08/04/2019

🙋азтан маанi ирж хумас аа будуулсаан😍💅 йим хөөрхөн будалт хийлэгсэн шүү!✨💖

08/04/2019

Гэрийн нөхцөлд хумсаа хэрхэн бэхжүүлэх вэ?

Химийн бодисын эрин үед амьдарч байгаа бидний хувьд хумс хамгийн түрүүнд золиос болдог байна. Эмзэг хэврэг болж хугарч эхэлнэ. Хумсаа хамгаалахын тулд (эрүүл байлгах) та бүхэнд дараах зөвлөгөөг өгөхөөр бэлдлээ.

1. Хумс бэхжүүлэх сармисны лак 1-2 хумс шинэ сармис Өнгөгүй хумсны будаг Жижиглэн хэрчсэн сармисаа хумсны будгандаа хийж 7-10 хонуулна. Дараа нь хумсаа буддагаараа будна. Ингэснээр таны хумс өмнөхөөсөө илүү бат бөх болно.

2. Хумс цайрах, бэхжүүлэхэд нимбэгийн шүүс. Нимбэгээ хэрчээд хумсан дээрээ 10 минут орчим тавина. Хэрэглэсэн нимбэгээ фольга цаасанд ороогоод хөргөгчиндөө хадгалж болно, дахиад бүтэн долоо хоногийн турш өдөр болгон хэрэглэх бүрэн боломжтой. Нимбэгтэй усанд нэг өдөр өнжөөд хурууны өндгийг дүрж болно.

3. Хумс салаалахыг таслан зогсоож, бэхжүүлэхэд йод тусална. Унтахаасаа өмнө хумсны толь дээр бийрээр йод түрхэнэ. Хумс эхлээд шаргал өнгөтэй болно, гэхдээ өглөө гэхэд йод хумсанд шингэх тул өөрийн өнгөнд эргэн орсон байна.

4. Хэврэг хумсанд желатин Желатин нь хумсанд шим тэжээл өгч бэхжүүлнэ. Нэг стакан буцалсан усанд хагас хоолны халбага желатин хийгээд ус хөртөл нь хүлээнэ. Хөрсний дараа хуруугаа усанд хийж 10-15 минут байлгана. Энэхүү хумсны ванныг долоо хоногтоо 2-3 удаа хийнэ.

5. Хумсны ургалтыг хурдасгах, бэхжүүлэх улаан перц. Хагас цайны халбага нунтаг улаан перц дээр 10 дусал буцалсан ус, 1 ц.х гарын тослог өндөртэй тос хийж хутгана. Зуурмагийг халуун усны ууранд 10 минут байлгаад хөргөнө. Хумсаа зуурмагаар будаад 15-20 минут орхино. Сардаа нэг л удаа энэ арчилгааг хийхийг анхаарна уу

Мэдээллийн эх сурвалж : www.emegteichuud.mn

Photos from AZURE NAIL BAR's post 06/04/2019

😇💃заа оройн мэнд лаявын азтангууд тодорсоон🔍✨💫
🎀1, 2 дугаар азтангууд сургалтанд 20% хямдралтай суралцах азтан боллоо.😱
🎀3 дугаар азтан хүссэн будалтаа үнэгүй хийлгэх азтан боллоо.😱💅
азтан болсон бүсгүйчүүдээ чатаар холбогдоорой👌😍

Photos from AZURE NAIL BAR's post 04/04/2019

Манай салон 4 сарыг дуустал 20% хөнгөлөлттэй үйлчилж байгаа шүү🥰😍
Хаяг: Багшийн дээд UBH center 10 давхарт 1020 тоот
📞95515399; 88441599

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


3, 4р хороолол Анар салон
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00