City image salon
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from City image salon, Nail salon, bgd, Ulaanbaatar.
Үс хурдан ургуулах эмийн ургамлууд
Шампунь үйлдвэрлэгч олон компани синтетик найрлага агуулсан эрдсийн гаралтай тосыг хэрэглэдэг. Эрдсийн гаралтай тосыг нефьтийг нэрж гаргаж авдаг бөгөөд энэ нь хуйхны гадуур гялгар бүрхүүлийг үүсгэж хортой бодисыг ялгаруулах арьсны үйл ажиллагааг удаашруулдаг юм. Харин нөгөө талаас байгалийн гаралтай тосыг арьс болон хуйх хурдан хүлээж авдаг. Тиймээс аль болох эмийн ургамлын тос агуулсан шампунь, ангижруулагч, тэжээлийн тос хэрэглэх нь үсэнд ээлтэй юм. Үсээ хурдан ургуулж, өтгөрүүлэхийг хүсч байгаа бол хэрэглэх бүтээгдэхүүнүүдээсээ эдгээр эмийн ургамлын найрлагыг хайгаарай.
1. Жожобагийн тос (Jojoba oil)
Жожобагийн тосыг Калифорни, Аризона, Мексикийн зарим хэсгүүдээр ургадаг Жожобагийн ургамлаас гаргаж авдаг. Энэ тосыг Америкийн уугуул иргэд болох Индианчууд хэдэн зуун жилийн турш үсийг чийгшүүлэх, ургуулахад ашигласаар ирсэн. Жожоба ургамлын молекул нь хуйхнаас ялгардаг тостой ижил бүтэцтэй байдаг. Зуун настын хандыг ч бас Индианчууд үс ургуулах зорилгоор ашигладаг байсан.
2. Гааны тос (Peppermint oil)
Гааны тосноос хэдэн дуслыг хуйхан дээрээ шууд түрхсэнээр үсний сүвнүүдэд шингэж, ургалтыг түргэсгэдэг. Мөн гааны тосоор хуйхыг сэргээж болдог. Гэхдээ үүний тулд 3 халбага усыг 3 дусалтай хольж саармагжуулж байгаад хуйхандаа иллэг хийх хэрэгтэй.
3. Лавандагийн тос (Lavender)
Лавандагийн ургамал нь газар дундын тэнгисээс гаралтай ч, одоо дэлхийн олон өнцөг буланд ургуулдаг болсон. Хэдэн зууны турш лавандаг үс халзрахаас сэргийлэх болон шинэ үс ургуулах эмийн ургамал хэлбэрээр ашигласаар ирсэн. Лавандад бактерийн эсрэг найрлагууд байдаг бөгөөд тэдгээр нь хуйхны үрэвслээс хамгаалж, тайвшруулдаг. Энэ ургамал нь үсийг хөвсийлгөж, хагийг эмчилдэг.
4. Халгай, ганга өвсний ханд
Монголчууд эртнээс халгай болон гангыг эмчилгээний зориулалтаар болон гоо сайхандаа хэрэглэж ирсэн. Тэр дундаа энэхүү 2 ургамлыг үс арчилгаанд илүү хэрэглэдэг. Халгай болон ганга нь үсний уналтыг зогсоож, үсний ургалтыг түргэсгэдэг үйлчилгээтэй юм. Энэ хоёроос бусад эмийн ургамлууд экспортийн шампуниудад ихэвчлэн агуулагддаг.
5. Даливс өвсний үндэс (Burdock oil)
Даливс өвсний үндэсний ханд нь үсийг нөхөн сэргээх хамгийн чухал найрлагуудын нэг юм. Энэ нь загатнааг арилгаж, хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн хуйханд нэн шаардлагатай өөхлөг тосыг өгч, үсний нарийслыг багасгаж, нөхөн сэргээдэг.
6. Розмари (Rosemary)
Үс бууралтахыг хойшлуулах, ургуулах зорилгоор розмариг мөн л хэдэн зууныг дамжиж хэрэглэж ирсэн. Розмарийн тос нь хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг. Розмариг усанд хийж үл ялиг буцалгасан усаар үсээ өдөр тутам зайлах нь өнгийг сэргээдэг. Ялангуяа хар, бараан үсний өнгийг маш сайн тодруулдаг.
Үсийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй бусад эмийн ургамал:
Олон ургамлын хандыг үсийг эрүүлжүүлэх, гялтгануулах, хагийг арилгах, чийгшүүлэх журмаар ашиглаж болно. Эдгээр эмийн ургамлыг буцалгаж хандлах, хэрэглэдэг шампуньдаа нэмэх зэргээр ашиглаж болно.
• Зуун настын ханд: Шинэ үс ургалтыг нэмэгдүүлдэг, цахилгаанжилтыг багасгаж байгалийн ангижруулагч шиг үйлчилдэг
• Хус модны навч: Хуурай, загатнасан хуйхыг эрүүлжүүлнэ.
• Алтан товч: Байгалийн ангижруулагчийн журмаар ашигладаг. Мөн цайвар үсийг аажмаар улам цайруулна.
• Чихэр өвс: Үс уналтын эсрэг эмийн ургамал.
• Яншуй: Үүнд агуулагддаг төмөр, C амин дэм нь үсийг чанга, эрүүл байхад тусалдаг.
16/05/2015
Манай CITY IMAGE салоны нийт ажилчид
14/05/2015
Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.
– Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.
– Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшлаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.
– Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг, үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ үсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
– Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсний уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Bgd
Ulaanbaatar
11
