AMG Mongolia
Сибирийн байгалийн хүч чадал амьдралын чанарыг өөрчилнө.
20/11/2022
Тайлбар
Спортын гель нь удаан хугацаанд идэвхитэй дасгал хийхэд таны найдвартай туслагч болно! Идэвхитэй нөхөн сэргээх 4PRO Complex иж бүрдэл нь шууд дөрвөн чиглэлээр үйлчилнэ:
Байгалийн гаралтай үе мөчний хамгаалалт глюкозамин болон метилсульфонилметан нь үе мөчний хөдөлгөөнийг нөхөн сэргээхэд туслаж, түүнийг элэгдлээс хамгаална, холбоос эдийн уян хатан чанарыг дэмжинэ.
Аллантоин болон бензокаины үр дүнтэй хослол нь таагүй мэдрэмжийг бууруулна, биеийн эрчимтэй ачаалалын дараа үүсэх таагүй байдлыг арилгана, хаван болон үрэвсэл үүсч хөгжихөөс сэргийлнэ.
Камфор, гаа болон замбага цэцгийн ханданд магнолол агуулагддаг бөгөөд дулаацуулах, сэрүүцүүлэх үйлчилгээг ээлжлэн үзүүлсэнээр булчинг сулруулна.
Биотехнологийн бүрэлдэхүүн хэсэг Glicacid нь катализаторын үүргийг гүйцэтгэж, идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүдийн үйлчилгээг хурдасгадаг.
Дасгал хийнгээ таашаал аваарай!
Хэрэглээ
Өдөрт 1-2 удаа арьсанд иллэг хийж түрхэнэ. Хэрэглэсний дараа гараа хүйтэвтэр усаар савандаж сайтар угаана.
Үнэ 34.400
20/11/2022
Тайлбар
Хэт даарч эсвэл ханиад хүрсэн үү?
Булчин их ажиллаад өвдөөд байна уу?
Арьс цочирсон эсвэл гэмтсэн байна уу?
Сибирийн байгалийн эмчилгээний хүч чадлыг мэдрээрэй!
Жодоо мод ба сибирийн зэрлэг ургамлын эфирийн тосонд сууриласан олон үйлдэлтэй бальзам нь идэвхитэй дулаацуулж, нөхөн сэргээх үйл явцуудыг хурдасгана, биемахбодийн нөөцийг сэргээж, хүч чадлыг сэлбэнэ.
Бальзам хэрхэн ажилладаг вэ?
– Гавар арьсыг сайтар дулаацуулна.
– Нарсны шүүс, жодоо мод ба эвкалиптын эфирийн тос дулаацуулж, гайхалтай үнэрээр эмчилнэ.
– Чацарганы тос арьсыг шинэчилж, нөхөн сэргээнэ.
– 13 ургамлын хандууд биемахбодийн хүч чадлыг сэлбэж, тав тухыг бэлэглэж, идэвхитэй байхад тусална.
Ямар тохиолдолд хэрэглэх вэ?
– Ханиад хүрсэн бол хөл, гар, цээжээ арчина.
– Бүсэлхий, хүзүүгээр тавгүйтэж өвдсөн үед.
– Биеийн тамираар хичээллэж эсвэл биеийн хэт их ачаалал авсаны дараа хүч тамир барагдаж, хөдөлгөөн багасах үед.
– Гэмтэл, зулгаралт, шалбархайнд.
– Нас ахихад хөдөлгөөн хязгаарлагдахад.
Siberian Wellness-ийн өргөн хүрээний үйлчилгээтэй бальзам: зөвхөн баримтууд
Компанийн бүтээгдэхүүний нэр төрөлд 20 гаруй жил топ борлуулалтыг эзэлсэн.
98,8% байгалийн гаралтай ургамлын бүтээгдэхүүн, амьтан дээр туршаагүй.
Домогт бүтээгдэхүүн, Хэрэглэгчдийн сэтгэгдлээр 10 гаруй хэрэглээний аргатай.
Онцгойд бүтээгдэхүүн: гэр бүл болгонд зориулсан, жилийн ямар ч улиралд, дурын газарт хэрэглэх боломжтой.
Өргөн хүрээний үйлчилгээтэй бальзам vs «Корень»: шинэ зүйл байна уу?
– Найрлагыг тогтворжуулах тогтолцоо: бид феноксиэтанолаас татгалзаж, бензилийн спирт ба глицериллауратыг сонголоо – энэ бол зөөлөн, аюулгүй, үр дүнтэй нөөшлөгчид бөгөөд COSMOS стандартын гэрчилгээтэй.
– Бүтээгдэхүүний идэвхитэй найрлага 100% хэвээрээ үлдсэн – энэ бол олон үйлдэлтэй ургамлын ханд ба тосны баялаг иж бүрдэл билээ.
Байгаль эхийн арчилгааг мэдрээрэй!
Хэрэглээ
Нэг бальзам – олон шийдэл!
ХАНИАД ТОМУУ
• Амьсгалаа хөнгөвчилөхийн тулд хамрынхаа хоёр хажуугаар түрхэнэ.
• Ханиад томууны эхний шинж тэмдэг илэрсэн үед 2 л халуун усанд 20–30 дусал бальзамыг нэмж, 10–15 минутын турш хөлөө дүрнэ. Хөлөө хуурай болтол арчиж, дулаан оймс өмсөнө.
• Халуурсан үед цээжээ, бүсэлхийнээс дээш нуруугаа арчиж, дулаан хөнжлөөр хучна. Өдөрт 2-3 удаа давтана.
• Ханиаж, хоолой өвдөхөд цээжиндээ түрхэж, иллэг хийнэ. Өдөрт 2-3 удаа давтана.
БУЛЧИН БА ҮЕ МӨЧ
• Идэвхитэй дасгал хийсний дараа «булчин хэт ядрах» үр дүнг арилгахын тулд биендээ бальзамыг түрхэнэ.
• Бүсэлхий, хүзүү эсвэл үе мөч өвдөхөд биеийн арьсандаа иллэг хийж бальзамыг түрхэнэ.
ХЭРЭГЛЭЭНИЙ БУСАД АРГУУД
• Арьс цочирсон, зулгарсан, зүсэгдсэн, өнгөц гэмтсэн ба шавьжинд хазуулсан үед өдөрт 5-7 удаа хэрэглэнэ.
• Толгой өвдөх, хэт их ачааллын үед бальзамыг чамархайндаа түрхэж, хөнгөн иллэг хийнэ. Шаардлагатай бол давтана.
• Хэт даарсан үед гарын бугуй ба хөлийн өсгийнд бальзамыг түрхэнэ.
Хэрэглэхээс өмнө гоо сайханы бэлдмэлийг тохойны нугалаасны арьсанд түрхэж үзнэ үү - найрлага дахь иж бүрдлүүдэд хувь хүн харшилж арьсанд тууралт үүсэх магадлалтай.
Үнэ: 21.300₮
20/11/2022
ҮС БА ХУМСЫГ БЭХЖҮҮЛЖ, ХУРДАН УРГУУЛНА
Beauty Vitamins иж бүрдэл
Биотин, фолийн хүчил болон бусад В-ийн бүлгийн аминдэмүүд нь гоо сайхны голлох аминдэмүүд бөгөөд үс, хумсны кератины бүтцийг тэжээж, шинэчлэхэд шаардагддаг.
Фолийн хүчил
В9 аминдэм нь гоёмсог бөгөөд өтгөн үстэй болохыг мөрөөддөг гоо бүсгүйчүүдэд маш чухал юм. В9 эсийг хүчилтөрөгчөөр хангаж, үсний уутанцарын өсөлтийг идэвхижүүлнэ.
Биотин
Үс, арьс ба хумсны гоо үзэсгэлэнг хариуцна. Түүний дутагдал тэдгээрийн гадаад үзэмжинд шууд л нөлөөлнө. Үс ба хумсны өсөлт, шинэчлэлд шаардлагатай ашигтай бодисуудын солилцоонд оролцоно.
Пантотений хүчил
Хэрэв таны үс ба хумс хуурайшиж, хугарсан бол шаардагдана. Усны тэнцвэрийг хадгалж, кератины ширхэнцэрийн бат бэх чанарыг дэмжинэ.
Никотинамид
Маш ховор бодисуудын бүлэгт хамаарна, мөн РР эсвэл В3 аминдэм гэж алдаршсан. Цусны эргэлтийг хэвийн болгоно, исэлдэлтийн эсрэг гайхалтай бодис, үсний ургалтыг хурдасгана, үсний уутанцарын тэжээлийг сайжруулна.
В-ийн бүлгийн бусад аминдэмүүд (B1, B2, B6, B12)
Хүний биемахбодийн амин чухал олон үйл явцуудад нөлөөлнө: дааврын ажиллагааг дэмжиж, уургийн ба липидийн солилцоог хэвийн болгоно. B1 кератин үүсэхэд нөлөөлнө, B2 эсийн амьсгалах үйл явцад оролцоно, тэрээр байхгүй бол хуйх тослогдож, үсний үзүүр хуурайшина; B6 биемахбодийн бодисын солилцоог хэвийн болгоно, B12 үс уналтыг багасгаж, гундахаас сэргийлнэ.
А аминдэм
Үнэт бодис, дутагдахад үс хугарч, хуурайшина, шингэрч, хүч чадлаа алдана. Арьс ба үсний гадаад үзэмж, эрүүл байдлыг дэмжихэд шаардлагатай. Үсийг эрүүлээр гэрэлтүүлж, хөвсийлгөж, хуурайшилттай тэмцэнэ.
С аминдэм
Бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлнө, хүний биед хэрэгтэй маш чухал аминдэм юм. Үс ба хумсанд маш тустай. Үсний уутанцарыг зөв тэжээж, хагтай үстэй, хуурайшсан ба хугарамтгай хумстай хүмүүст шаардлагатай.
Е аминдэм
Исэлдэлтийн эсрэг маш хүчирхэг бодис, биеийн ерөнхий байдлыг сайжруулна. Е аминдэм дутагдахад үс унаж, себорея үүсэхэд хүргэнэ. Арьсан доорхи тос ялгаралтыг зохицуулна, үсний уутанцарыг тэжээж, ургалтыг нь идэвхижүүлнэ, хүчилтөрөгчийн амьсгалыг хэвийн болгоно.
К1 аминдэм
Цусны бүлэгнэлтийг зөв зохицуулж, эмэгтэйчүүдийн гоо сайханд эерэгээр нөлөөлөх бүрэлдэхүүн хэсгүүд үүсэхэд нөлөөлөх чухал аминдэм. K1 аминдэм хумсны ялтас ба ясны эдийг бэхжүүлэх остеокальцины нийлэгшилтэнд оролцоно.
ГОО САЙХАН, ГЭРЭЛ ГЭГЭЭ БА ХҮЧ ЧАДАЛ
Beauty Minerals иж бүрдэл
Найман бьюти эрдсүүд – кальци, магни, йод, селен, марганец, зэс, цайр, төмөр. Үс, хумсны гадаад үзэмжийг сайжруулж, тэдгээрийг илүү бат бөх, эрүүл болгоно.
Кальци
Хүний биед насан туршид нь хуримтлагдаж, биеийн ерөнхий жингийн ойролцоогоор 2%-ийг бүрдүүлнэ. Яс, үс, хумсыг бат бэх байлгаж, булчингийн идэвхийг ба нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн ажиллагааг дэмжинэ.
Магни
Эмэгтэйчүүдийн гоо сайхан ба эрүүл мэндийг дэмжих маш чухал элемент. Магни сайн шингэхийн тулд кальцитай хамт биемахбодид орох ёстой. Үс уналтаас сэргийлж, хумсыг бат бэх ба эрүүл байлгахад тусална. Цусны даралтыг ба нүүрс-усны солилцоог хэвийн болгоно.
Йод
Бамбай булчирхайны зөв ажиллагаанд нөлөөлөх гол элемент, биемахбодид ялгарахгүй. Йод дутагдахад үс хугарамтгай болох, хумс үе давхраараа салах, арьс батгаших зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хумсны ялтасыг бэхжүүлж, хумс ургалтыг хурдасгана, хумсны чанарт сайнаар нөлөөлнө. Үсний уутанцарыг бэхжүүлж, үс унахаас сэргийлнэ.
Селен
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш чухал эрдэс. Селен оролцохгүй бол өөх тосны, нүүрс-усны ба уургийн солилцоо, бодисын солилцоо зөв явагдахгүй. Е аминдэм ба йодын үйлчилгээг нэмэгдүүлэх исэлдэлтийн эсрэг хүчирхэг бодис. Хумсны ялтасыг онцгойд бэхжүүлж, үсний хугаралтыг багасгаж, арьсыг эрүүлээр гэрэлтүүлнэ.
Марганец
Марганцийн дутагдлаас үс эрт бууралтдаг. Марганцийн ачаар С, Е ба В-ийн бүлгийн аминдэмүүдийн солилцоо хэвийн явагдана. Эрдэс нь шинэ эс үүсч хөгжих үйл явцуудад нөлөөлж, эдийг эдгээж, бодисын солилцоог зөв явуулна. Энэ эрдэс байхгүй бол арьсны бүрэн бүтэн байдал алдагдана.
Зэс
Хүний биед агуулагдах хэмжээгээрээ гуравт ордог бичил эрдэс. Зэс нь төмрийн солилцоонд оролцож, холбогч эдийн хөгжилд шаардагдана. Гоо сайханы чухал бүрэлдэхүүн хэсэг: арьсны залуу нас ба арьс таталт, үсний гялалзах өнгийг хариуцах коллаген болон эластиний нийлэгшилтэнд чухал үүрэгтэй.
Цайр
Бодисын солилцооны олон тооны үйл явцуудыг хангах 200 гаруй энзимуудын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Цайр дутагдахад хумсан дээр цагаан толбо үүснэ. Үсний уутанцар, үсний голч ба хумсны ялтасны протеины бүтцийг дэмжинэ. Цайр нь коллагений ширхэнцэрүүдийн хэвийн байдлыг хадгалж, арьсыг уян хатан болгож, үрчлээ үүсэхээс сэргийлнэ.
Төмөр
Төмрийн түвшин багасахад эдийн ба булчингийн хүчилтөрөгчийн хангамж хямарна. Төмөр дутагдахад үс ба арьсанд хүчилтөрөгч нь хоёр дахь түвшиний зарчмаар ирдэг (хамгийн чухал бус эд, эрхтэнүүд гэж хүлээн авдаг). Ингэснээр үс ба арьс хатаж, гэмтэнэ, үс унана. Биемахбодид энэхүү элемент зохимжтой хэмжээгээр байхад гемоглобины нийлэгшилт сайн явагдаж, үс ба хумсны байдал сайжирна. Төмөр нь цус төлжилт, эсийн амьдралын үйл ажиллагаанд оролцож, хэт ядрах, нойрмоглохоос хамгаална, стресст тогтвортой болгоно.
ИДЭВХИТЭЙ БАЙЖ, ӨӨРТӨӨ ИТГЭХ БАЙДАЛ
Anti-age томъёо
D3 аминдэм ба изофлавонуудын эх үүсвэр болох шар буурцагны нахианы ханд нь эмэгтэйчүүдийн биемахбодь дахь маш олон шинэчлэлийн үйл явцуудыг дэмжих байгалийн гаралтай биокатализаторын үүргийг гүйцэтгэдэг. Аnti-age үр дүнг мэдэгдэхүйц хурдасгаж, нэмэгдүүлнэ.
D3 аминдэм
Нарлаг аминдэм, дутагдахад хумс хугарамтгай болж, үс унана. Кальци, магни ба фосфорын шингээлтийг зохицуулж, арьсыг фото хөгширөлтөөс хамгаална, ясны эдийг бэхжүүлж, үс ба хумсыг хүчтэй, бат бэх болгоно.
Шар буурцаг ба нугын шивлээ өвсний ханд
Изофлавонуудын, тэр дундаа эмэгтэйчүүдийн гоо сайханы гол үүрэгтэй фитоэстрогений эх үүсвэр. Коллаген ба эластиний ялгаралтын ачаар генистеин нь арьсны эс шинэчлэгдэх үйл явцыг эхлүүлнэ, исэлдэлтийн эсрэг найдвартай хамгаалалтыг хангаж, эрт хөгширөлтөөс сэргийлнэ, үс ба хумсыг эрүүл байлгаж, гоо сайханыг дэмжинэ. Шивлээ өвсний ханд үсний бүтцийг нөхөн сэргээж, бэхжүүлнэ.
3D HAIR & NAILS CUBE-ИЙН ДЭМЖЛЭГ ТАНД ХЭЗЭЭ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Хоолны дэглэм барих эсвэл тэнцвэржүүлээгүй хооллолт
Амьдралын идэвхитэй хэв маяг
Стресс, биеийн ба сэтгэл санааны хэт их ачаалал.
Хэрэглээ
Өдөрт 1 уутыг хоолны үед ууна.
43.500₮
18/09/2022
Байгалийн гаралтай цай
11,100₮
18/09/2022
ТРИГЕЛЬМ
Шимэгч устгах гурван үе шаттай программ
Тайлбар
«Тригельм» бол цөс дамжуулах эрхтэн системийг өвчлүүлдэг гэдэсний үндсэн шимэгчдийг гурван үе шатаар устгадаг хамгийн шинэ төрлийн заслын бүтээгдэхүүн юм.
«ТРИГЕЛЬМ» ПРОГРАММЫН ДАВУУ ЧАНАР:
• Гурван үе шаттай үйлчилгээгээр шимэгчдийг бүрмөсөн устгах чадалтай.
• Ямар ч сөрөг нөлөөгүй, байгалийн гаралтай цогц үйлчилгээтэй бүтээгдэхүүн.
ФОРМУЛА 1: ИСТОКИ ЧИСТОТЫ
ГЭДЭС, ЦӨС ДАМЖУУЛАХ СУВГИЙГ ЦЭВЭРЛЭХ ШАТ
Формула 1-ийн найрлаганд орсон биологийн идэвхит бодисууд нь гэдэс, цөс дамжуулах сувгийг эрчимтэй цэвэрлэж, шимэгч устгах дараагийн шатны үйлдэлд урьдчилан бэлтгэнэ. Гэдсэнд шимэгч олдсон үед өтгөн хатах, цөсний суваг агших зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр саадуудыг урьдчилан арилгаагүй тохиолдолд шимэгч устгах бодисууд нь шимэгчдийн шигдэж «нуугдсан» хэсэгт хүрч чадалгүй замдаа саатдаг.
ФОРМУЛА 2: ФИТОПАР. ШИМЭГЧИЙГ БҮРЭН УСТГАХ ШАТ
Формула 2-ын найрлаганд орсон биологийн идэвхит бодисууд нь шимэгчдийн «армид» богино хугацаанд хүчтэй цохилт өгнө. «ФИТОПАР»-ын найрлаганд ургамлын гаралтай, хүчтэй үйлчилгээ бүхий олон төрлийн биологийн идэвхит бодисууд орсон бөгөөд тэдгээр нь эхний шатанд цэвэрлэгдсэн гэдэс, цөсний суваг руу нэвтрэн ормогц шимэгчдийг ямар ч саадгүй амархан үхүүлдэг.
ФОРМУЛА 3: ЭНТЕРОВИТ. СЭРГЭЭН БЭХЖҮҮЛЭХ ШАТ
Шимэгч устгах гуравдахь шатны Энтеровит бүтээгдэхүүн нь эхний хоёр шатанд цэвэрлэгдсэн гэдэсний бичил орчны хэвийн үйл ажиллагааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Энтеровит нь өмнөх 2 шатанд хэрэглэсэн бүтээгдэхүүний шимэгч устгах хүчтэй үйлдлийг аажмаар сулруулан үргэлжлүүлэх ба үлдэгдэл шимэгчээс ялгарсан хор организмд шингэхээс хамгаалж, цөсний сувгийн далд хэсэгт шигдэн үлдсэн шимэгчдийг гүйцэд устгадаг.
АНХААР!
1. Найрлаганд агуулагдах бүрэлдэхүүн хэсгүүдэд хувь хүн харшлах магадлалтай гэдгийг байнга санаарай!
2. «Тригельмийг» хэрэглэх үед цэвэрлэгээний үйл явцыг сайжруулахын тулд хангалттай хэмжээний шингэн (цэвэр ус, ногоон цай, фито цай) уух ёстой, хоногт 1,5–2 литрийг ууна.
3. «Тригельм» иж бүрдлийг хэрэглэхээс өмнө биемахбодио бэлдээрэй. Цэвэрлэгээ хийх арга хэмжээг авна: «Тригельм» иж бүрдлийг хэрэглэхээс 10-14 хоногийн өмнө Зэрлэг ургамлын фито цай № 1 (Цэвэрлэгээ ба шингэн гадагшлуулах) эсвэл Зэрлэг ургамлын фито цай № 6 (элэгний хамгаалалт), мөн «Сибирийн прополис» цувралын «Анартай бальзам» (цайны ханданд 1 цайны халбагыг уусгана) зэргийг ууна.
Хэрэглээ
Үе шат I Бэлтгэл (1 ба 2 өдөр): Томъёо 1 Паралакс – өдөрт 1 капсулаар 3 удаа хоолны үед ууна.
Үе шат II Шимэгчдийн эсрэг цохилт өгнө (3–6-р өдөр): Томъёо 1 Паралакс – өдөрт 1 капсулаар 2 удаа хоолны үед ууна, Фитопар – өглөө 3 капсулыг ба орой 2 капсулыг хоолны үед ууна.
Үе шат III Шимэгчдийн эсрэг цохилт (7–14 өдөр): Томъёо 1 Паралакс – өдөрт 1 капсулаар 2 удаа хоолны үед ууна, Фитопар – өглөө 3 капсулыг ба орой 2 капсулыг хоолны үед ууна, Энтеровит – өдөрт 1 цайны халбагаар (5 г) 4 удаа усанд эсвэл фито цайнд найруулж ууна (Зэрлэг ургамлын фито цай № 5 «Тав тухтай хоол боловсруулалт» ба Зэрлэг ургамлын фито цай № 6 «Элэгний хамгаалалт» зэрэг Baikal Tea Collection цувралын фито цайг хэрэглэж болно). Хэрэглэхээс өмнө холино уу!
Үе шат IV Нөхөн сэргээлт (15-р ба 16-р өдөр): Энтеровит – өдөрт 1 цайны халбагаар (5 г) 4 удаа усанд эсвэл фито цайнд найруулж ууна (Зэрлэг ургамлын фито цай № 5 «Тав тухтай хоол боловсруулалт» ба Зэрлэг ургамлын фито цай № 6 «Элэгний хамгаалалт» зэрэг Baikal Tea Collection цувралын фито цайг хэрэглэж болно). Хэрэглэхээс өмнө холино уу!
07/09/2022
Хойд туйлын омега-3 - Essential Fatty Acids
Өдөр тутмын хоолны дэглэмд зориулсан орлуулашгүй тосны хүчлүүдийн (омега-3) эх үүсвэр
28,300₮
Тайлбар
ЯАГААД БИЕМАХБОДИД ПХТХ (ПОЛИХАНААГҮЙ ТОСНЫ ХҮЧЛҮҮД) ХЭРЭГТЭЙ ВЭ?
• Зүрх болон тархины ажиллагааг сайжруулна;
• Хараа ба үе мөчний ажиллагааг дэмжинэ;
• «Хортой» холестериний түвшинг бууруулна;
• Чөлөөт радикалуудтай тэмцэхэд туслана;
• Бодисын солилцоог хурдасгаж, илүүдэл жинг бууруулна;
• Эрч хүчээр цэнэглэнэ;
• Дааврыг тэнцвэржүүлж, нөхөн үржихүйн тогтолцоог эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
ОМЕГА-3 ТОСНЫ ДУТАГДАЛ ЮУНД ХҮРГЭДЭГ ВЭ?
Ханасан тосыг хэт ихээр хэрэглэхэд, мөн омега-3 тосны дутагдал илрэхэд таргалалт, чихрийн шижин үүсдэг, холестериний түвшин нэмэгдэж, судас бөглөрдөг.
Essential Fatty Acids цувралын «Хойд туйлын омега-3» бол өдөр тутмын хоолны цэсэнд зориулагдсан орлуулашгүй омега-3 тосны хүчлүүдийн эх үүсвэр юм (ЭПХ ба ДГХ). Залуу нас, идэвхитэй амьдрал, гоо сайханг хадгалж, бодисын солилцоог зөв явуулж, зүрх-судасны тогтолцоог хамгаална, оюуны үйл ажиллагааг идэвхижүүлнэ.
Хэрэглээ
Насанд хүрэгчид өдөрт 1 капсулыг хоолны үед ууна
16/09/2021
13/09/2021
📣📣 👇👇👇
😩Сарын өмнө таарч байсан өмд бариад, товч нь хэзээ хэзээгүй задарчих гээд байна уу❓❓
🌞Зун болж байхад эсрэгээрээ таргалаад байна хэмээн толгойгоо гашилган суугаа бол танд доорх мэдээллийг хүргэж байна.
👯♀️Зааврын дагуу тууштай хэрэгжүүлж, амьдралдаа мөрдөж эхэлбэл маш түргэн хугацаанд хэвлий хэсгийн өөхөө арилгаж, хүссэндээ хүрэх болно шүү!
💦1.Илүү их ус уу
Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Тиймээс ч турахыг хүсэж байгаа бол илүү их ус уух хэрэгтэй. Усанд элдэв цай, ундаа, шүүс орохгүй болно. Нэг дор их ус залгилвал биед шингэх биш, шууд л шээс болоод гарчихдаг тул ойр ойрхон, бага хэмжээгээр шимж уугаарай.
🥦2.Беонсегийн дэглэм
Хүнсний ногоо жимсийг сонгохдоо аль болох ногоон өнгөтэйг сонгох нь чухал. Энэ нь гэхдээ боловсроогүй, түүхий жимс гэсэн үг биш билээ. Жишээ нь цэцэгт байцаа, вандуй, ногоон чинжүү, сонгино гэх мэт ногоон өнгөтэй жимс ногоог хэлж байгаа юм шүү. Эдгээр ногоонд агуулагдах эрдэс бодис, шим тэжээл нь гэдэс цэвэрлэх, өтгөн хатахаас сэргийлэх өндөр ач тустай юм. Дуучин Беойнсе охиноо төрүүлснийхээ дараа хөргөгчөөрөө дүүрэн ногоон өнгөтэй хүнс ногоо дүүргэж, тэдгээрийгээ зөв хуваарьтайгаар идэж хэрэглэснээр хэвийн жиндээ эргэн хүрсэн гэдэг.
🍌3.Тодорхой дэглэм баримтлах
Хэрвээ та түргэн хугацаанд жин хасахыг хүсвэл, ямар нэгэн дэглэмийг тусгайлан барих хэрэгтэй. Өөрт тохирсон, илүүтэй таашаадаг дэглэмээр турах нь тухайн хүнд илүү аятайхан, сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Жишээ нь та гадил жимсэнд дуртай бол, гадил, сүүний дэглэм барьж болох юм. Сүү цагаан идээнд дуртай бол тарагны дэглэм ч барьж болно. Энэ мэтчилэн өөрийн биеийн онцлог болон сэтгэл санаанд нийцсэн турах дэглэмүүдийг олоорой.
❌4.Амтат гоймон, гурилтай хоолонд баяртай гэж хэлээрэй
Дэглэм барьж байгаа болон турахыг хүсэгчдэд гоймон, элдэв төрлийн шарж хуурсан, өег, илчлэг ихтэй хүнснүүд хориотой гэхэд болно. Ялангуяа түргэн хугацаанд турахыг хүсвэл эдгээр хоолонд баяртай гэж хэлээрэй. Харин зарим тохиолдолд, 4 цагаас өмнө хорхойгоо дарах үүднээс багахан идэхэд гэмгүй юм.
‼️5.Халуун ногоогоо хязгаарлах
Хэрвээ та халуун ногоонд нугасгүй дуртай бол, эдгээр хүнсээс татгалзах, эсвэл багасгах хэрэгтэй. Мөн будаа, гурил зэргийг хорих нь турахад тань маш тустай гэдгийг сануулмаар байна. Халуун ногоо, будаа, гурил нь хүнийг хөөлгөх, гэдэс дүүргэх талтай. Түүнчлэн ходоодонд хурдан шингэж, хоолны дуршлыг нэмэгдүүлнэ.
🥗6.Ширхэг ихтэй хүнс идэх
Турах явцдаа та аль болох ширхэг ихтэй хүнс, овъёос, хивэг, гурвалжин будаа, бор будаа зэргийг хэрэглээрэй. Энэ нь өег илчлэг багатайгаас гадна, өөхийг задлах, гэдэс цэвэрлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулахад өндөр тустай байдаг.
🏃♀️7.Хоолоо маш удаан, тайван зажилж идээрэй
Турахыг хүсэгчдэд хамгийн чухал зүйл бол хоолоо сайтар зажилж, удаанаар идэх явдал юм. Энэ нь хоол биед түргэн шингэж гадагшлахад өндөр ач холбогдолтой. Заавал хоол гэлтгүй, амаар орж байгаа бүхий л хоол хүнсийг сайтар зажилж, удаанаар идэж байгаарай.
🙅8.Хүнд хоолноос татгалз
Турахыг хүсэгчид оройн 5 цагаас хойш хүнд хоол идэх болон хэт их идэх нь зохимжгүй юм. Таны идсэн бүхэн өөх болон хуримтлагдана гээд бодчих. Тиймээс хооллох хэв маягаа өөрчлөөд үзээрэй!
🙅9.Бохь битгий зажил
Бохь их зажлах, эсвэл өлөн үедээ зажлах нь өлсөх мэдрэмжийг төрүүлэн, таныг өөрийн мэдэлгүй хэвийн хэмжээнээс их идүүлэх гээд байдаг. Харин их хэмжээний хоол идсэний дараа бохь зажлах нь хоол хурдан шингэж, ходоод өвдөхөөс сэргийлнэ.
🙅10.Чихэр, амттанаас татгалзах
Ялангуяа түргэн хугацаанд турж, хүссэн жиндээ хүрэхийг хүсвэл чихэр, амттангаас аль болох чадах чинээгээр татгалзах хэрэгтэй. Зөвхөн хэдхэн хоног ч биш цаашдаа ч гэсэн их хэмжээгээр идэлгүй, зөвхөн хорхойгоо дарах үүднээс багаханыг идэж байгаарай.
👍🏻👍🏻Танд амжилт хүсье.👍🏻👍🏻
🚖🚖Хүргэлт үнэгүй
☎️☎️ 88855539
17/08/2021
ЯМАР ҮЕД КАЛЬЦИ УУХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? 🧐
Кальци нь хүний бие дэх хортой нэгдлүүдийг шүүж цэвэрлэх, хоргүйжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Иймд кальциар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүнийг хордлого тайлах журмаар хэрэглэдэг байна. Мөн залуу, эрч хүчтэй байх боломжийг кальци сайн байх тусам удаан хадгалдаг. 🥛🤍
💠Танд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид үзүүлж, тохирсон кальцийн бэлдмэлээ ууж хэрэглээрэй.
• Ойр ойрхон хөл, гарын шөрмөс татах
• Шөнө нойргүйдэх, хангалттай сайн нойроо авахгүй байх
• Амархан бэртэх, шүд цуурах
• Арьс хуурайшиж, хумс нимгэрэх
• Цусны даралт ихсэх
• Үс унах, цайх
• Үе мөч янгинаж өвдөх
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 08:00 - 19:00 |
| Tuesday | 08:00 - 19:00 |
| Wednesday | 08:00 - 19:00 |
| Thursday | 08:00 - 19:00 |
| Friday | 08:00 - 19:00 |
| Saturday | 08:00 - 19:00 |
| Sunday | 08:00 - 19:00 |
