Khajaa Yoga
Манай төв нь танхимын болон онлайн, албан байгууллагын иогийн сургалтуудыг хичээллүүлж байна. 🤍
07/06/2026
Өглөө 07:30-ийн анги 200к болж хямдарсан байгаа шүү.
Хичээл 2 дахь өдрөөс эхэлнэ. ☺️🫰
06/06/2026
6 дахь сардаа тууштайгаар өөрийгөө тордож, бие сэтгэлээ хайрлан хичээллэж яваа сайхан охиноороо өнөөдөр жаахан гангаръя ☺️🫰🥰
Хүсэл мөрөөдөл гэдэг тууштай хүний өмнө аажмаар биелдэг.
Алхам бүр жижиг мэт ч хэзээ нэгэн өдөр яг хүссэн өөртөө очих зам болдог юм шүү.
05/06/2026
Амьдрал бүхэлдээ хөдөлгөөн ажээ.
Ус урсахгүй бол өмхийрдөг шиг,
сэтгэл урсахгүй бол бугширч өвддөг.
Бие хөдлөхгүй бол хатингаршиж,
оюун суралцахгүй бол мохож эхэлнэ.
Харин сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахгүй бол
дотор нэг л хүнд, гацсан мэдрэмж үлддэг.
Иог ч бас үүнийг л сануулдаг.
Амьсгал урсаж, бие хөдөлж,
энерги чөлөөтэй гүйж байж
хүн дотроосоо цэвэршиж эхэлдэг.
Асана бүр биеийг нээдэг бол,
амьсгал бүр сэтгэлийг уудалж,
бясалгал бүр доторх булингарыг тунгаадаг.
Тэгээд эцэст нь хүн
уулын цэнгэг хүйтэн булаг шиг
тунгалаг, амьд, тасралтгүй урсаж байхдаа
хамгийн эрүүл, хамгийн гэрэлтэй байдаг юм байна.
Намасте. 🙏
04/06/2026
Энэ зуны сүүлийн элсэлт 6 сарын 9-нд эхлэх хичээлдээ элсэлт авч байна. 🌸
Виняаса повер иогаар хичээллэж бие сэтгэлээрээ гэрэлтье. 🥰🫶
Иогийн урсгал дасгалууд болон олон төрлийн гоё позуудыг суралцан зун хөдөө аялахдаа байгальд иога хийж биеэ эрчим энергиэр тэтгэн мөн дурсамж бүтээгээрэй. 😇
Хичээллэх цагийн хувиар 2,4,6 өдрүүдэд
Өглөө 06:00 ( 1 хүн нэмж авна. ) Төлбөр 250к.
Өглөө 07:30 ( 5 хүн нэмж авна. ) Төлбөр 200к.
Орой 19:00 ( 2 хүн нэмж авна. ) Төлбөр 250к.
Хаяг: Яармаг хүннү моллын замын эсрэг талд Хүннү товер.
99771576.
Хэн хэн оройны анги асууж байлаа суудал гарсан шүү. ☺️ 2 дахь өдрөөс шинэ элсэлт эхэлнэ амжаад суудлаа аваарай.
01/06/2026
Бүх сайхан шавь нартаа Эх үрсийн баярын мэндийг хүргэе. 🥰🫶🌸
Та бүхний амьдрал иогийн амьсгал мэт тайван, уян, тэнцвэртэй байж, үрсийнх нь инээд хөөр гэрийг тань үргэлж гэрэлтүүлж аз жаргалаар дүүрэн байх болтугай. 🤍
Маргаашнаас хичээл хэвийн үргэлжлэх болноо. Хичээлдээ хүрэлцэн ирээрэй. 🫰
Олон хүн хэвлийн вакум дасгал хийх аргыг зааж өгөөрэй гэсэн байсан.
Өглөө бие засаад өлөн дээрээ хийнээ.
Хэвлийн вакуум дасгал (stomach vacuum) нь амьсгалын техникт суурилсан, гүн хэвлийн булчин буюу core-ийг идэвхжүүлдэг маш үр дүнтэй дасгал. Ялангуяа дотоод хэвлийн булчин (transverse abdominis)-ийг чангалахад онцгой сайн.
🧘♀️ Хэрхэн зөв хийх вэ
Анхан шат (хэвтэж):
1. Нуруугаараа хэвтээд өвдгөө нугална.
2. Гүн амьсгаа аваад → аажмаар бүх агаараа гаргана.
3. Амьсгалаа гаргасны дараа
гэдсээ нуруу руугаа “сорж татна”.
4. Ингэж татсан чигээрээ 10–20 секунд барина
5. Суллаад хэвийн амьсгална.
Эхний ээлжинд 1-5 минут хийж тогтмол 5-аас 10 минут хийнэ.
Хэвтээгээр хийж сурсны дараа зогсоогоор эсвэл сандал дээр сууж байгаад хийнэ дээрхтэй адил аргаар гэдсээ татаж барина.
Ач тус:
Хэвлийг дотроос нь чангална (six-pack биш, “flat belly” эффект).
Нурууны тогтвортой байдал сайжирна.
Бэлхүүс нарийсахад тусална.
Төрсний дараах гэдэс чангалах (зөв хийвэл). Өөрөөрөө төрсөн бол 14 хоногоос сарын дараа шууд хийж болно.
Хийсвэр бол 6 сарын дараа оёо бүрэн эдгэрсний дараа хийнэ.
Амьсгалын хяналт сайжруулна.
Нуруу, бүсэлхийн өвдөлтөөс сэргийлэхэд тустай.
Анхаарах зүйлс:
Хоол идсэний дараа шууд хийхгүй.(хоосон үед илүү үр дүнтэй)
Жирэмсэн үед хийхгүй.
Хэт хүчээр амьсгалаа удаан барихгүй
Толгой эргэвэл шууд зогсооно.
Анхлан хийхэд учраа олохгүй тохиолдол их шантралгүй өдөр бүр хийснээр улам сайн хийдэг болно.
Өөртөө зорилго тавиад өглөө бүр өлөн дээрээ хийгээрэй.
Хүсвэл өөрийнхөө харьцуулсан зургийг авч болно. Сарын дараа гэхэд мэдрэгдэхүйц үр дүн гарна. Үр дүнд хүрээд орхичхож болохгүй. Тогтмол хийгээрэй. Амжилт. ☺️💪
03/05/2026
Техникээ зөв сурч сууриа зөв тавих гэдэг хамгийн чухал. ☺️
Анхнаасаа буруу сурчихвал тэр нь дадал болчих эрсдэлтэй. Засах гээд засаж чадахгүй тохиолдол их. 😬
Тиймээс иогийг анхлан сурч байгаа хүмүүс эхлээд мэргэжлийн багшийн удирдлагад суралцах хэрэгтэй. Зөв зааварчилгаанд суралцсан та эргээд гэртээ гудсаа дэлгээд иога хийхдээ буруу хийж байгаа болов уу гэсэн айдасгүй өөрөө биеэ даагаад зөв хийчихдэг болдог. 🧘♀️ 🧘♂️
Над дээр өмнө хичээллэж байсан охидууд жилийн дараа 2 жилийн дараа эргээд ирэхдээ яг л зөв техникээр эргээд хийж эхэлдэг. Амьсгал ч маш зөв хэвээр байдаг. Анхан шатнаас нь дахиж заах шаардлагагүй надад ч амар байдаг юм кк. Зөв суурь тавих ийм чухал байхнээ. 🥰
03/05/2026
Стресс бухимдал ажлын ачаалал, хэт их бодол, биеийн ядаргааг зүгээр хэвтэж өнгөрөөх биш зөв хөдөлгөөн хийж байж биеэс тайлагддаг.
Иога, сунгалтын дасгал нь зөвхөн булчин ажиллуулаад зогсохгүй амьсгал, анхаарал төвлөрөл биеийн мэдрэмжийг зэрэг ажиллуулдаг бөгөөд тархийг тайвшруулж, сэтгэл түгшилт, стрессийг бууруулан бие сэтгэлийн алжаалыг тайлж өгдөг. Мөн өөрийгөө илүү мэдрэх, ойлгох, өөрийнхөө учрыг олоход тусалдаг.
Хөдөлгөөн хийх үед тархинд серотонин, допамин, эндорпин хэмээх аз жаргалын гормонууд илүү ялгарч, хүнийг илүү тайван, тааламжтай, эрч хүчтэй болгодог. 😊
Тэгэхээр стресс ядаргааг дусал тариагаар бөмбөгдөж зүгээр хэвтэж биш идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хөдөлж, тэнцвэртэй хооллож мөн нэмэлт эрдэс витаминаа ууж тайлахнээ. 😇
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
