ENARU

ENARU

Share

Enaru – Born from the Mongolian steppe, crafted with care.

Fair-trade skincare made from natural ingredients like horse oil and camel milk.
🌿 Cruelty-free | 🇲🇳 Made in Mongolia | ☀️ Inspired by harmony with nature Цэвэр байгалийн түүхий эдээр хийсэн ахуйн болон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна.

08/12/2025

ИНАРУ “Экспортын Кластерын Өдөр 2025” арга хэмжээ оролцож байна🌎

Монголын экспортын кластерын сүлжээ ТББ 2 дахь удаагаа зохион байгуулж буй Монголын экспортын кластерын өдөр “ЖДҮ ба Инновацийн Кластер” сэвдийн дор 2025.12.12 өдөр өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Уг арга хэмжээнд Монгол бүтээгдэхүүнийг хөгжүүлж буй 150+ экспортын чадамжтай үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний хабууд, бодлого боловсруулагчид, олон улсын байгууллагууд оролцох тул та бүхэнд өндөр хэмжээний нэтворкинг хийх боломж бүрдэнэ.

⭐ Арга хэмжээний онцлох үйл ажиллагаанууд:
• Кластеруудын танилцуулга Pitch
• 10,0 сая төгрөгийн шагналын сантай Cluster Award 2025 – ITDM Project (EU)
• Европ руу экспортын шинэ боломжууд: Брюссель & Фрайбург
• Америк, Хятадын зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргах боломжууд
• Кластераар ЖДҮ нар өөрсдийн өрсөлдөх чадамжийг нэмэх боломж, инновацийн кластер хөгжүүлэх экспертүүдийн хэлэлцүүлэг
• МЭКС-с санал болгож буй экспортын чиглэсэн үйлчилгээний танилцуулгууд
• Cluster Academy – нээлт
• Танилцуулга ширээ: Кластерын бүтээгдэхүүн танилцуулга + SME Offer Zone & Sales
• Нетворкинг + Reception Lunch

Олон нийтэд нээлттэй санал болгож буй тасалбарын тоо 100 ширхэг тул та бүхэн өөрийн бизнесээ олон улсад гаргах төлөвлөгөөтэй байгаа бол энэхүү боломжийг бүү алдаарай!

Тасалбарын үнэ: 100,000 төгрөг
Тасалбар авах: https://ticket.mn/event/2830

Зохион байгуулагчид:
MECN Mongolian Export Cluster Network
ITDM Project (EU)

Дэмжигчид:
МУИС Эдийн засгийн хүрээлэн
MNCCI Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Стартап коммьюнити

27/10/2025

Enaru Horse oil Balm — where ancient wisdom meets modern beauty. 🌎

26/08/2025

🌿 Who is ENARU Horse Oil Balm for?
ENARU Horse Oil Balm is made for people who want:
• Relief from dry, rough, or cracked skin
• Calming care for sensitive or irritated skin (eczema, redness, inflammation)
• Faster recovery from minor scars, burns, or rough patches
• Natural support against early signs of aging (fine lines, dullness, loss of elasticity)
• A sustainable and ethical choice, rooted in Mongolian heritage

✨ With its rich, skin-friendly fatty acids, our balm absorbs quickly, nourishes deeply, and restores your skin’s natural glow — the way nature intended.

25/08/2025

🥳🥳🥳 Out of more than 69,000 enterprises worldwide, ENARU has been selected as a grant recipient! 🔥🔥🔥

🔹The World Trade Organization (WTO) and the International Trade Centre (ITC) jointly implemented project “Women Exporters in the Digital Economy (WEIDE) Fund”, where 48 women entrepreneurs from Mongolia received official certificates ❤️

🙏🌏 We are truly grateful for this opportunity!

🤝👏 Wishing great success to all the amazing women entrepreneurs who were selected. Much love to our cluster ladies ❤️

🥳🥳🥳69000 гаруй аж ахуй нэгжээс ENARU шалгарч олон улсын Грант авчээ🔥🔥🔥

🔹Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн хамтран хэрэгжүүлж буй “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан” (Women Exporters in the Digital Economy – WEIDE) төслийн сонгон шалгаруулалтад Монголоос 48 бизнес эрхлэгч эмэгтэйчүүд "Сертификат"-ыг гардан авлаа❤️

Энэхүү боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа!🙏🌏

🤝👏Төсөлд шалгарсан нийт бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ бизнесийн их амжилт хүсье! Кластерын бүсгүйчүүддээ хайртай шүү ❤️❤️❤️

30/07/2025

🐎✨ Discover the Secret of Mongolian Skincare with ENARU Horse Oil Balm
Deeply nourishing. Naturally powerful. Timelessly Mongolian.

Crafted from ethically sourced horse oil — a treasured byproduct of Mongolia’s nomadic heritage — Enaru Balm restores moisture, heals dryness, and protects your skin with nature’s own wisdom.

✔️ 100% natural ingredients
✔️ Rich in fatty acids & antioxidants
✔️ Cruelty-free & fair trade
✔️ Safe for face, hands, lips & body
✔️ Suitable for all skin types

Let your skin glow with the warmth of the steppe.
Feel the difference. Live the tradition.

🛒 Now available in Europe | 💛 Made with love in Mongolia
📩 DM us for orders or collaboration

19/06/2025

🌞 ENARU брэнд маань экспортод чиглэсэн болж зөвхөн нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр төвлөрч эхэлсэн. Одоогоор Герман, Швейцарьт борлуулагдаж байна. Япон, Солонгос, Хятадын зах зээлд хамтран ажиллах сонирхолтой бол надтай холбогдоорой. Бид адууны цэвэр тос болон тэжээлийн тосыг их хэмжээгээр кластер хэлбэрээр үйлдвэрлэж байна.

– Монгол нутгийн байгалийн бэлэг

Монголын уламжлалт гоо сайхны нууц болсон Enaru адууны тосны балмыг танд хүргэж байна. Гар аргаар хийгдсэн, арьсыг чийгшүүлж, гүнээс нь тэжээл өгнө.

✨ Омега тосны хүчлээр баялаг
✨ Түргэн шингэдэг, наалдамхай биш
✨ Хуурайшсан, хагарсан арьсанд тохиромжтой
✨ Хамгийн шударга найрлагатай — малын махны дайвар бүтээгдэхүүн

Арьсаа хамгаалах уламжлалт ухаанаа өдөр тутмын хэрэглээ болгоорой.

📦 Европт худалдаалагдаж байна | Үнэ: 28 евро
📍 CPNP бүртгэлтэй

www.enaru.mn

18/01/2024
18/01/2024

ENARU- Хариуцлагатай үйлдвэрлэгч🍀

12/01/2024

Одоогоос 8 жилийн өмнө Инару үндэсний брэндийн төсөлөө эхлүүлж байжээ.
Ээж маань гэнэт л үйлдвэрлэл хийх хэрэгтэй, импортоос хамааралгүй болгож улсаа хөгжүүлнэ гээд эхэлж байсан бол одоо экспорт яриад явж байна гэдэг бидний хувьд баяр, бахдал. Анх би ямар салбар луу орж байгаагаа ухаараагүй юм билээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаад тэр нь ямар бага үнэлэгддэгийг 8 жил зарцуулахдаа анзаарсан. Монголд үйлдвэр эрхэлж буй хүн сайн үйлийн аян хийж буйтай өнгө ижил юм билээ, бизнес хийе мөнгө олоё гэвэл хятадаас бараа захиалж зарсан нь илүү ашигтай гэтэл яагаад үйлдвэр гээд зүтгээд байдаг вэ гэвэл зүрхний уганд байгаа эх орноо гэсэн л сэтгэл юмуу, хийж бүтээсэн зүйлээсээ авч буй кайф таашаал юм уу ямартай ч орхиж чаддаггүй тийм л сайхан зүйл. Одоо юм харьцангүй өөр болж бид олон улсад танигдаж, экспорт ярьж эхэлж байна. Гадныханд үндэсний онцлогтой гоё бэлэг нүүр бардам өгөх олон сайхан бүтээгдэхүүнтэй болжээ. Гадныхан ч Монгол брэндүүдээ үнэлж худалдан авдаг болсон.

Харин сүүлийн 5 жил кластерийн хөгжил, хамтын нэгдэлийг судалж явахдаа үүлэн дунд нар гийх мэт сайхан боломжийг олж харж байна. Олон сайхан нэгдэлүүд хамтын ажиллагаа бий болж байгааг харах мөн ч их урамтай. Хариуцлагатай нүүдэлчин нэгдэл тийм нэг сайхан хамт олонд орсондоо баяртай байна. Эрүүл бэлчээрийн эрүүл малын органик,гарал үүсэл тодорхой түүхий эдийг гарган авч хаягдалгүй чанартай эко бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн гаргаж байна. Монголын 100 мянга гаруй малчидын бүтээл бэлэн бүтээгдэхүүн болсоор гарч байгаа юм. Бид Их дэлгүүрийн 7 давхарт сар шинийн үзэсгэлэнд нэгдэн оролцож байна. Өнөөдөр нээлт үнэхээр сайхан боллоо🥰

Photos from ENARU's post 20/12/2023

Инару - Түүхий эдийн гарал үүсэлийн баталгаажуулалттай боллоо! 🤩

Түүхий эдийн мөшгих системд холбогдож хэрэглэгчийн гар дээр очих бүтээгдэхүүний түүхий эдийн гарал үүсэл тодорхой, найдвартай чанарын баталгааг энэхүү системийн тусламжтай баталгаажуулж байгаа юм.🥳

Олон улсын зах зээлд гарахад анхны буюу түүхий эдийн хүчин зүйлээсээ л эхэлдэг. Бид малчидын гар дээрээс эхлэн экспортын чанар ярьж байж амжилттай экспортын суурь тавигдана

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Сөүлийн гудамж
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00
Saturday 11:00 - 20:00