S&E beauty

S&E beauty

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from S&E beauty, Сүхбаатар дүүрэг, Ulaanbaatur.

C.Энхбурам: Өвдөгний үений яс ургалтыг төгс эмчлэх боломжтой 17/01/2018

C.Энхбурам: Өвдөгний үений яс ургалтыг төгс эмчлэх боломжтой Монгол хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тохиолддог үе мөчний өвчний нэг нь бидний ярьж заншсанаар өвдөгний үеэнд яс ургах буюу остеоартроз өвчин юм.

06/01/2017

Ивээд салон дээр явагддаг залуужуулах массажны сургалт 2017 оны 1 сарын 9 -с дахин элсэлтээ авч эхэллээ. нэг сарын сургалт ба тренингийн үнэ 50% хямдарч 15000 болж шинэ оны бэлэг барьж байна.

14/12/2016

Шинэ жилийг тохиолдуулан тураах массажиндаа 50 % хямдрал зарлаж байна. Хэсэгчилсэн 10000, бүтэн бие 20000
Утас: 94189591

14/09/2016

"S forming" клубт урьж байна. Танд нүүр өргөх массаж, нүүрний гимнастик, facebuilding, давхар эрүү, хүзүүний дасгалууд зааж өгч хамтран хичээллэнэ. Өдөр бүр өглөө 9:30-11.00 цагийн хооронд хичээллэнэ.
Хаяг- СБД, Ногоон нуурын гудамж буюу 100 айлын шинэ зам дагуу Гандигийн коллеж рүү явах замд " ИВЭЭЛ" үсчин гоо сайхны салон
Утас: 94189591, 91888181

30/08/2016

Хөгшрөлт гэж юу вэ?

Амьдралын дундах олон хүчин зүйлээс шалтгаалан бие сэтгэлийн түвшинд, хөгшрөлтийн процесс “явц” харьцангуй түргэсэхийг эрт хөгшрөх буюу хөгшрөлт түргэсэх гэдэг. Дархлаа сулран, өвчин хууч болон сэтгэл шаналал, ачаалал ихсэх үе илт мэдрэгдэнэ.Анагаах ухаанд хөгшрөл гэдгийг бүхэл цогц, эд эс солилцооны түвшинд адил хэмжээгээр явагдах биологийн зайлшгүй өөрчлөлт гэж үздэг.
Эсийн солилцоо аажмаар хувиралтанд орж зарим амин эсийн солилцоо удааширч, эд эс эвдэгдэх, эсийн хоорондох шаар арвидах, биеийн дархлааны систем доошилсноос болж арьсан дээр үрчлээ атираа гарах, булчин мах сулрах ба авчих, судасны уян хатан чанар алдагдах, хөгшрөлтийн бор толбо илрэх зэрэг ерөнхийлсөн чанартай үзэгдлүүд гэж тайлбарладаг.

Хөгшрөлийн процесийн тод илрэл нь нүүр, хүзүүний хэсгээс илүү харагддаг. Хүний ажил төрөл, Сэтгэлийн хөдөлгөөн, Зан араншинг дагалдан нүүрний булчин янз бүрийн хөдөлгөөнд орж зүс царай элдэв төрхөөр хувирдаг. Эдгээрээс гадна
-Гадаад орчны тааламжгүй нөлөө,
-Өвчлөх,
-Сэтгэл санааны дарамт,
-Сэтгэл санааны хүнд цочролууд,
-Архи тамхи хэрэглэх, зэрэг нь бодисын солилцоог хямруулан эрт хөгшрөлтийн шалтгаан болдог. Хөгшрөлт нь байгалийн жам ёсны үзэгдэл боловч атираа үрчлээ зарим хүмүүст хожуу илэрдэг. Гоо засалчид өтлөлтийн мэдэгдэхүйц өөрчлөлт гарсны дараа бус харин залуу наснаасаа анхаарах нь чухал болохыг зөвлөдөг.
Ингэж анхаараагүйгээс:
-Арьсны эд эсийн тэжээл дутагдах,
-Булчин сулрах,
-Арьс үлбэгэр болно,
-Атираа үрчлээ үүснэ.
Энэ үеэс арьсаа тордох нь оройтохгүй. Харин ч тэжээл дутагдаж, гандсан арьсыг арчилж тордох нь хүний гадаад төрхийг сайжруулаад зогсохгүй эрт хөгшрөхтэй тэмцэх нөхцөл ч болно.
Арьс нь хамгийн гадна эрхтэн учраас бидний хоол тэжээлээр авч байгаа амин дэм, эрдэс бодис нь бүрэн гүйцэд арьсанд хүрч тэжээл өгч чадахгүй. Иймд гаднаас нь арьсаа хооллох шаардлага зүй ёсоор гарч байгааг хувь хүн ойлгох хэрэгтэй.
Бидний арьсандаа түрхэж буй тос, гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь энэ шаардлагийг хангаж байгаа эсэхэд бас анхаарч байх нь чухал юм.
Хүн гоо сайхны салонд үйлчлүүлэх нь нарийн шинэлэх ухааны үндэстэйгээр зориулалтын технологийн дагуу арьсанд хэрэгцээт үйлчилгээг авахад оршдог.

30/08/2016

Tа өөртөө өдөрт ердөө л 10 минут зарцуулаад 5-10 насаар залуу харагдахыг хүсч байна уу? ИВЭЭЛ салон дээр өдөр бүр 09:30-10:30 хооронд "Өөртөө хийх массаж" зааж тренинг явуулж байна. Бусад мэдээллийг утсаар авна уу 94189591

Photos 30/08/2016

V Line-S массаж гэж юу вэ?
Бидэнд нас ахих тусам өдөр бүр хөгширч байгаа мэт санагддаг. Насжилт, дэлхийн татах хүчний нөлөө, агаарын бохирдолт, идэж ууж байгаа зүйлийн маань үл цохилдол, эрдэс ба амин дэмийн дутагдал нь бидний хамгийн ил харагдах арьсан дээр тод ул мөрөө үлдээнэ.
Бид залуу харагдахыг хүссэндээ нүүрнийхээ арьсан доор тариа шахуулахаас эхлээд мэс заслын ширээн дээр гартлаа хичээж их ч цаг бас мөнгөө үрдэг.
Орчин үеийн гоо заслын үйлчилгээнд нүүрийг V хэлбэрт оруулах массаж гэсэн нэр томъёо гараад их удаагүй байгаа ч массажистийн зөөлөн чадвардлаг иллэг суларч унжсан булчин ба арьсыг чангалж нүүрийг өргөж 5-10 насаар залуу өнгөлөг үрчлээгүй байх боломжийг олгож байна. Ихэнх тариа болон цацлага , мэс ажилбар нь өөрийн үйлчлэх хугацаатай бөгөөд хугацаа нь дуусахаар давтан хийлгэх шаардлагатай болдог ба харин V line массаж үүнээс өөр таны булчин чангарснаар дахин унжих хугацаа нь байгалийн жамаараа удаан алгуур байдаг ба та урьдчилан сэргийлж чадвал удаан хугацаагаар залуу төрхөө хадгалсаар байх болно.
"Ивээл" үсчин гоо сайхны салон дээр хийгдэж буй V Line-S массаж нь тус салоны гоо засалчдын дадлага туршилтаар бий болсон өндөр үр дүнтэй. Та эхний өдрөөс үр дүнг нь мэдрэх ба массажны үр дүнг удаан хадгалах нэмэлт дасгалуудыг заадаг, хамт өдөр бүр тренинг хийдгээрээ давуу юм...
Нэмэлт мэдээллийг 94189591 утаснаас лавлана уу

01/08/2016

Бэлхүүсээр нарийн болгох хоолны дэглэм

Ийм дэглэм нь бэлхүүсний орчмын таргалалтыг арилгахын зэрэгцээ эрүүл мэндийн чухал ач холбогдолтой. Бэлхүүсний тойрог багасгахын хэрээр зүрхний өвчин, элэг ба дотоод эрхтнүүдийн эмгэг бодисын солилцооны төрөл бүрийн өөрчлөлтүүд гарах магадлал буурна. Энэ дэглэм нь нэлээд хэдэн төрлийн өглөө, үдийн, оройн хоолны нарийн хуваар бүхий хоолны цэсийг санал болгодог ба хоолны дараа амттан болон шоколад идэхийг хориглоно. Ус хангалттай хэмжээгээр /2.5-3л/ууж шинэхэн жимс их идэх хэрэгтэй. Мөн доор заасан дасгалыг хийхийг зөвлөж байна.

Хоолны өдрийн цэс
Өглөөний хоол:
хувилбар 1 — Дунд зэргийн дыни тал , 100 г зөөлөн сыр;
хувилбар 2 — 25 г керкулес, нэг алим
Өдрийн хоол:
хувилбар 1 — дунд зэргийн дыний тал, 150 г грил дээр шарсан загас, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа;
хувилбар 2 — бүхэл үрийн талх эсвэл хар талх 2 зүсэм, бага калортой ногооны салат, 50 г тахианы цээж мах, 35 г бага калортой сыр.
Оройн хоол:
хувилбар 1 — 125 г тослог грил дээр шарсан стейк/үхрийн мах/, 50 г вандуй, жигнэсэн улаан лооль
хувилбар 2 — 75 г дурын чанаж хөргөсөн махлюбого , том аягаар ногооны салат
хувилбар 3 — 125 г грил дээр шарсан гахайн өөхгүй мах, том аягаар ногооны салат.

Бэлхүүсний булчин дэмжих дасгал

1. Хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсоод 2 гараа алдална.
2. Энэ байрлалаас урагш тонгойн баруун гарын үзүүрээр зүүн өвдөгт хүрнэ.
3. Биеэ тэгшилмэгц дахин тонгойхдоо зүүн гарыг баруун өвдөгт хүргэнэ.
4. Дасгалыг 10 удаа давтана..

29/07/2016

Soft^TIME хямдрал эхэллээ. Өдөр бүр 09:30-12:00 цагийн хооронд дараах багц үйлчилгээнүүд хямдарлаа.Үүнд:

Нүүр, хүзүү, цээжний цэвэрлэгээ+ массаж+ маск + хуянгийн массаж = 38 000₮ -с хямдраад 25 000₮

Нүүр, хүзүү, цээжний цэвэрлэгээ+ массаж+ маск + хөлний массаж= 33 000₮ -с хямдраад 23 000₮

Нүүр, хүзүү, цээжний цэвэрлэгээ+ массаж+ маск +толгойн массаж + хуянгийн массаж = 48 000₮ -с хямдраад 35 000₮

ӨДӨРТ ЕРДӨӨ Л 3 ХҮН АВАХ ТУЛ ТА ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЦАГАА УТСААР АВНА УУ.

Утас : 91888181, 88555586,94189591
Хаяг: 4 -р дэлгүүрийн хойд талын дөрвөн зам, 100 айлын шинэ зам буюу Ногоон нуурын замын дэргэд 32-р байр Ивээл салон

25/07/2016

S&E beauty goo saihan ni IVEEL uschin goo saihnii salond bairladag. Manai salon daraahi uilchilgeenuudiig sanal bolgoj bna.
Нүүр цээжний 3 төрлийн массаж /Цогц үйлчилгээнд 3-5 давхар цэвэрлэгээ, тосон массаж,маск/ үнэ 18 000- 25 000₮
Бүтэн биеийн массаж үнэ 35 000- 45 000₮,
Хуян нурууны массаж үнэ 10 000- 15 000₮,
Хөлийн массаж 3төрөл үнэ 10 000- 20 000₮,
Сормуус суулгах үнэ 25 000₮,
Сормуусны хими үнэ 10 000₮
Вакс суга, гар хөл үнэ 10 000₮
Батга төрлөөс хамаарч 20 000- 30 000₮
Тураах массаж курсээр 10-14 хоног 25 000₮, 30 хоног 22 000₮
/гулгуур банктай, зөгийн балын татлагатай/
Массажтай пудрын хор тайлах үйлчилгээ 15 000₮

Хаяг: Сүхбаатар дүүрэг , 10 -р хороо 31 байр 93 тоот
Монгол 3 -р сургуулийн баруун талд Ногоон нуурын замын дэргэд

Утас 94189591, 88555586, 91888181

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatur?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatur

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00
Sunday 10:00 - 22:00