Trend ibeauty
KBeauty албан ёсны борлуулагч
Крашалдаг залуугаа (бүсгүй) нэртэй устай зураг хөрөгтэй тавь гэвэл тавиж чадахийм уу та нар😂😂
03/01/2026
Ёооо лалар бараг нэг цаг харж байж унтаж буй залуу эмэгтэйг нь олж харлаа
Элэгний вирус нь 14 хоног давсгүй хоол идэхээр алга болдог. Биед давс орж ирэхгүй болохоор вирус нь өлдөөд үхчихнэ.
Хүн давс идэхгүй байх үед дархлааны эсүүдийн тоо нэмэгддэг учраас хурдан эдгэдэг. *Хонины гүзээ их идсэнээр элгэнд хэрэгтэй маш их шимийг авч байдаг.
Ингэснээр шинэ элэгний эсүүд маш түргэн ургана.
Элэг нь 7 хоногоос 1 сарын дотор бүрэн солигддог.
Монгол уламжлалт эмчилгээнд 1 сар давсыг идүүлэхгүй байсны дараа биеийг торддогийн учир нь өөрийн дархлаат эсүүдийг нэмэгдүүлэхэд байдаг.
Ихэнх эмчилгээг давсгүй дэглэм сахиж хийдэг бөгөөд цөөн тооны эмчилгээнд л давс хорьдоггүй.
*Давсгүй эмчилгээг 6 сар хийхэд ерөнхийдөө 5 цул эрхтэн, уушиг, дэлүү, нарийн бүдүүн гэдэс бүгд шинэчлэгдэнэ.
***Хоолойнцор эрхтний үрэвсэл байхгүй үед ингэж удаан эмчилгээ хийх шаардлагагүй.
Учир нь тодорхой хэмжээнд давс идэх хэрэгтэй. Хоёр даралтын хоорондын орон зай солигдох үед хэрэг болдог.
Оршин суугаа орчноо солих буюу өндөр уулын бүс, салхитай бүс рүү явж буй үед давсгүй хүнс идэж байгаад очих аваас уушиг хатгаа авдаг.
Хэрвээ уулын бүс рүү явах бол 2 хоногийн өмнө давс идэж биеэ бэлдэх хэрэгтэй
* Давс гэдэг нь хүний биеийг халуун хүйтэнд тэсвэртэй болгодог. Тогтмол орчинд байгаа хүн давс хорьж болох боловч тогтвортой бус орчинд аваачих аваас давс идэх шаардлагатай байдаг.
Жишээ нь: Гэрт амьдардаг айл шөнө нь галладаггүй бол давс хорьж болохгүй. Учир нь нэг халж нэг хөрж байгаа үед давс хорьвол илүү өвчлөмтгий болдог.....
''Эх үрийн судар''-номоос авав.
НАСЖИЛТ БИДНИЙ ДНХ-Д БАЙДАГГҮЙ…
Хөгшрөлт бол оюун санааны хяналтын хөтөлбөр...
Хүмүүс “өндөр настай” болохоороо нас бардаг гэх нь худал…
Учир нь эсийн ДНХ-д “нас” гэж байдаггүй…
Биеийн эсүүд байнга шинэчлэгддэг, өндөр настанд ч гэсэн…
Эсийн хувилбарлалд олон алдаа гардаг ч үхэл бүрийн цаана биологийн болон сэтгэл хөдлөлийн шалтгаан байдаг…
Зүрх, уушги зогсох хүртэл хүн үхэх нь тийм ч амар биш…
Хүмүүс хөгшрөлтөөс ч биш, өвчнөөс ч биш, харин тэднийг хөгшрөлт, дараа нь үхэлд хүргэсэн сэтгэлзүйн зөрчлөөс болж нас бардаг…
Бидний ДНХ-д нас гэж байхгүй, бид л жилүүдээр хязгаар тогтоож, биеэ үхэлд хүргэдэг…
Хөгшрөлт нь сөрөг бодол, доод түвшний долгионы давамгайллаас үүдэлтэй...
Хэрэв бид хөгшрөх нь хэвийн гэсэн хязгаарлагдмал итгэл үнэмшилгүй бол хөгшрөхгүй, эсвэл “хэвийн” гэж тооцогддог хурдтай хөгшрөхгүй…
Энэ нь энгийнээр:
⚘ Арьс 3 сар тутамд шинэчлэгддэг…
⚘ Цус — 6 сар тутамд…
⚘ Уушги жил бүр шинэчлэгддэг…
⚘ Элэг 18 сарын дотор нөхөн сэргээгддэг…
⚘ Тархины эсүүд 3 жил тутам бүрэн шинэчлэгддэг…
⚘ Яс 10 жилд бүрэн нөхөн төлждөг…
⚘ Булчин, эд эс бүр 15 жилд шинэчлэгддэг…
⚘ Тэр бүү хэл, бидний зан чанар ч 7 жил тутамд шинэчлэгддэг…
Бид өөрсдийн дахин төрөхүйг бүх талаараа хангах ёстой — идэж буй хоол, амьсгалж буй агаар, ууж буй ус, хамгийн гол нь өөрсдийн тухай бодол, мэдээллээр…
Нууц нь: бидний ДНХ хөгшрөлтийн тухай өгөгдөл агуулдаггүй…
Хөгшрөлтийн хөтөлбөрийг бид өөрсдөө, төрж өссөн орчиндоо авсан итгэл үнэмшлээрээ оюун санаандаа бүтээдэг…
Бид амьдрах, хөгшрөх, нас барах хэвийн зам гэж гүн итгэдэг…
Гэвч азаар бодит байдал огт өөр…
Өнгөрсөнд төөрөх үед бид үргэлж ирээдүй рүү хардаг…
Тиймээс өнгөрснийг ардаа орхиж, одоо цагтаа өөрийн оюун санаандаа амьдран, өөрчлөх нь үнэхээр чухал…
28/11/2025
Сүүлийн хэдхэн жилийн өмнө архаг бөөрний өвчин бол насаараа дагаж явах, эцсийн хоёрхон сонголттой мэт харагддаг байлаа:
диализ эсвэл бөөр шилжүүлэн суулгах.
Эдгээр арга нь амьдрах насыг уртасгаж чаддаг ч бөөрийг бүрэн эрүүл болгодоггүй.
Гэвч өнөөдөр дэлхийн олон орны лабораториудад гарч буй шинэлэг нээлтүүд энэ ойлголтыг үндсээр нь өөрчилж эхэллээ.
Судлаачид зөвхөн өвчний явцыг удаашруулах биш, бүр бөөрний эсийг хамгаалах, сэргээх, ажиллагааг нь сайжруулах боломжтой шинэ төрлийн эмүүдийг боловсруулж байна. Эхний шатны туршилтуудын үр дүнд гэмтсэн бөөрний эсүүд зорилтот эмчилгээнд урьд өмнө нь боломжгүй мэт санагдахуйц эерэг өөрчлөлтүүд үзүүлж эхэлсэн нь илэрч байна.
Энэ ахиц дэвшил нь бөөрний өвчний талаарх эмнэлгийн ойлголтыг бүхэлд нь өөрчлөөд байна.
Өмнө нь зөвхөн шинж тэмдгийг хянахад анхаардаг байсан бол одоо эмч, судлаачид өвчний явцыг тасалдуулж, удаан хугацааны гэмтэл тогтохоос өмнө зогсоох арга замыг идэвхтэй эрэлхийлж байна. Зарим туршилтын эмүүд лабораторийн нөхцөлд гэмтэл бууруулах, бүрэн эсээр нь сэргээх шинж тэмдэг ч харуулж байгаа нь бөөрний өвчнийг ирээдүйд хянах, бүр эмчлэх боломжийн хаалгыг нээж өгч байна.
Илүү олон судалгаа, клиник туршилт шаардлагатай хэдий ч нэг зүйл тодорхой:
Бөөрний өвчний эмчилгээ урьд өмнөхөөсөө илүү их найдвар төрүүлсэн шинэ эринд шилжин орж байна.
📌 Эх сурвалж:
Scientific news reports and global medical research updates on innovations in chronic kidney disease treatment. Based on international studies, early-stage clinical trials, and laboratory findings published by leading nephrology research institutions.
Пүрвээгийн Баярхүү
25/11/2025
Дэлхийн хүн ам ойролцоогоор 8.25 тэрбум. Ихэнх хүмүүсийн хувьд энэ бол зүгээр маш том тоо юм. Тэгвэл бүгдээрээ энэ тоог хамтдаа илүү нарийвчлан үзэж олон сонирхолтой баримтуудыг мэдэж авцгаая...
11% нь Европт амьдардаг
5% нь Хойд Америкт амьдардаг
9% нь Өмнөд Америкт амьдардаг
15% нь Африкт амьдардаг
60% нь Азид амьдардаг
***
49% нь тосгонд амьдардаг
51% нь хотод амьдардаг
***
12% нь Хятад хэлээр ярьдаг
5% нь Испани хэлээр ярьдаг
5% нь Англи хэлээр ярьдаг
3% нь Араб хэлээр ярьдаг
3% нь Хинди хэлээр ярьдаг
3% нь Бенгал хэлээр ярьдаг
3% нь Португал хэлээр ярьдаг
2% нь Орос хэлээр ярьдаг
2% нь Япон хэлээр ярьдаг
62% нь өөрийн хэлээр ярьдаг
77% нь орон сууцтай
23% нь амьдрах газаргүй
***
Хүмүүсийн 21% нь хэт их иддэг
63% нь хүссэн хэмжээгээрээ идэж чаддаг
15% нь хоол тэжээлийн дутагдалтай
Хүмүүсийн 48% нь өдөр тутмын амьжиргааны өртөг 2.00 доллараас бага байдаг. ***
Хүмүүсийн 87% нь цэвэр ундны устай
13% нь цэвэр ундны усгүй эсвэл бохирдсон усны эх үүсвэртэй
***
75% нь гар утастай
25% нь үгүй
30% нь интернетэд холбогддог
70% нь интернетэд холбогдоогүй
***
7% нь дээд боловсролтой
93% нь коллеж эсвэл их сургуульд сураагүй
83% нь уншиж чаддаг
17% нь бичиг үсэггүй
33% нь Христэд итгэгчид
22% нь Мусульманчууд
14% нь Хиндучууд
7% нь Буддын шашинтнууд
12% нь бусад шашин шүтдэг
12% нь шашны итгэл үнэмшилгүй
***
26% нь 14-өөс доош жил амьдардаг.
66% нь 15-64 насны хооронд нас бардаг.
8% нь 65-аас дээш насалдаг ***
Хэрэв та амьдрах газартай, тэжээллэг хоол хүнс идэж, цэвэр ус уудаг, гар утастай, интернетээр аялж чаддаг, коллеж төгссөн бол бусдаас илүү давуу эрхтэй бүлэгт буюу жижигхэн 7 хувиас бага бүлэгт багтаж байна.
Дэлхийн хүн амын зөвхөн 8% нь 65 нас хүртлээ амьдардаг байна. Хэрэв та 65-аас дээш настай бол сэтгэл хангалуун, амьдралаа эрхэмлэн, цаг мөч бүрийг ашиглан талархаж амьдраарай. Та хүн төрөлхтний 92%-ийн адил 65 нас хүрэхээсээ өмнө энэ дэлхийг орхиогүй байна шүү дээ.
Мөнгө цуглардаг хүний шинж
🔸🔸🔸Мөнгө цуглуулж чаддаг хүний гэр, хөргөгч хоёр нь маш эмх цэгцтэй маш тодорхой цомхон байдаг.
Мянга хичээгээд мөнгөтэй болдоггүй хүний гэр орон эд юмс нь замбараагүй хэрэгтэй хэрэггүй зүйл холилдчихсон энд тэндгүй хөглөрнө.
Тэр зангаараа юунд хэдэн төгрөг зарцуулсанаа мэддэггүй мэдэх ч сөхөөгүй нэг мэдэхэд мөнгөгүй болчихсон манаргаж явдаг.
Ер нь яагаад эмх цэгцтэй гэрт амьдардаг хүнд мөнгө цуглардаг вэ?
- Хаана юу байгаа хэзээ юунд хэрэглэх хэр зэрэг хэрэгтэйгээ мэддэг тул худалдан авалт эрс буурдаг.
- Хэрэггүй зүйлд цаг зав мөнгө зарцуулахаа больдог.
- Нэг их хичээх шаардлагагүй хэмнэлт аяндаа бий болж мөнгө цугларах хэвшил тогтдог.
Тэгээд жижигхэн сууц руу нүүж сар болгон зарцуулдаг тог ус байр гээд бүх л зардлаа багасгаж чадна. Нэмээд зөвхөн хэрэгтэй зүйл дээрээ төвлөрч сурах ба тэр нь орлого нэмэгдэх үүд хаалга болж нээгддэг.
Эмх цэгц эрэмбэ дараа энэ бүгдийг сайтар ойлгосон байхад мөнгө олох хэмнэх өсгөх хамгаалах зарцуулах процесст яг адилхан зарчим үйлчилдэг. Хүсч буй зүйл зайлшгүй хэрэгтэй зүйлийн хоёрынхоо ялгааг мэддэг болно.
Эмх цэгцтэй болох хоёрхон зөвлөгөө өгье.
1. Юм нэмж авахгүй байх. Одоо байгаа юмнуудаа бүгдийг гаргаж ирээд харна. 1 жил хэрэглээгүй бол баяртай гээд явуулах, хэрэглэж магадгүй гэж бодсон зүйлээ сар өдрийг нь бичээд 3 сар хэрэглэхгүй бол хаяна гэж амлаад далд хийх, хүн зүгээр өгсөн ч хэрэггүй бол авахгүй татгалзаж сурах.
2. Одоо яг хэрэглэдэг зүйлийнхээ тоог шийдэх. Жишээ нь: Өмд-3, цамц-4, гутал-3, цүнх-2 гэх мэт. Илүү гарсантай нь бас л салах ёс хийх.
Эцэст нь шинэ юм авах бол хуучныгаа хаяж байж авна гэсэн дүрэмтэй болох хэрэгтэй. Хайран юм гээд хаяж чаддаггүй хүн дээр дурьдсанчлан гэр нь юмаар дүүрнэ тэгээд хаана юу байгаагаа мэдэхээ болино дахиад хэрэггүй юм нэмж авна нөгөө л бахь байдгаараа мөнгөгүй ядуу хэвээр байх болно.
Осакагийн Гэрэлээ Munkhgerel Narangerel ийн бичжээ. Осакад амьдардаг энэ бүсгүйгийн бичлэг мөн ч өгөөжтэй, мөн ч тустай.
Эх сурвалж: Kulanda Chonoi
2022.11.17
03/11/2025
🚨 Нэг хэрэглэгч ChatGPT-ээс “Хэрхэн 140 наслах вэ?” гэж асуухад, хариулт нь энгийн атлаа гайхмаар байв.
ChatGPT “цэнхэр бүс” (blue zones) гэж нэрлэгддэг — дэлхий дээрх хамгийн урт насалдаг хүмүүсийн амьдралын хэв маягийг шинжилж дараах дүгнэлтэд хүрсэн:
• Энэ нь хоолны дэглэм биш.
• Энэ нь дасгал биш.
• Энэ нь генетик биш.
→ Урт наслах гол хүчин зүйл бол архаг стрессийн доод түвшин юм.
Бусад бүх зүйл хоёрдогч.
Та эрүүл хооллож, дасгал хийж, тамхи татдаггүй байсан ч байнгын стрессийн дор амьдарвал залуудаа нас барна. Баталгаатай.
Архаг стресс гэдэг нь ажил, мөнгөний асуудал биш.
• Энэ нь “чи хэн бэ” ба “чи хэн шиг харагдахыг оролдож байгаа вэ” гэсэн дотоод зөрчил.
• Хэрэв чи өөрийн амьдралаар амьдардаггүй бол, бие чинь 24/7 “амьд үлдэх горимд” байдаг.
• Кортизол бүхнийг сүйтгэдэг: судас, дархлаа, тархи.
Окинава, Сардинийн хүмүүс урт насалдаг шалтгаан нь загас иддэгээс биш, өөртэйгөө эв найрамдалтай амьдардгаас юм.
1-р дүрэм: Дотоод эсэргүүцэл төрүүлдэг зүйлсийг бүү хий.
• Мөнгөний төлөө үзэн яддаг ажлаа хийдэг үү? → −15 жил
• Ганцаараа үлдэхээс айгаад хайргүй хүнтэй хамт амьдардаг уу? → −10 жил
• Эрч хүчийг чинь сордог хүмүүстэй байнга хамт байдаг уу? → −8 жил
Хор хөнөөлтэй орчинд өнгөрөөсөн бүх өдөр = эсийн түвшинд хөгшрөлт хурдасна гэсэн үг.
2-р дүрэм: “Дараа хийнэ” гэдгээ зогсоо. Тэтгэвэрт гарахдаа бус, өнөөдөр хүссэн амьдралаараа амьдар.
• Ихэнх хүмүүс амьдралаа “тэтгэвэрт гарсны дараа” гэж хойшлуулдаг.
• Гэтэл тэр үед тэд өвчтэй, ядарсан, эрч хүчгүй байдаг.
• ChatGPT-ийн харуулснаар тэтгэвэрт гарснаас хойш 5 жилийн дотор 43% нь нас бардаг.
Яагаад гэвэл тэдний бие бүх насаараа “амьдрах зөвшөөрөл”-ийг хүлээж байсан — харин авмагц нь оройтсон байдаг.
3-р дүрэм: Нийгмийн харилцаа нь амин дэмээс илүү үнэ цэнтэй.
• Ганцаардал = өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил.
• Бат бөх харилцаатай хүмүүс 50% илүү удаан насалдаг.
• Энэ нь найзын тоо бус, харилцааны чанар юм.
4-р дүрэм: Өөрөөс чинь том зорилгыг ол.
Японд үүнийг икигай гэдэг — өглөө босох шалтгаан.
Тодорхой икигайтай хүмүүс дунджаар 7 жил илүү амьдардаг.
• Энэ нь “агуу эрхэм зорилго” байх албагүй — цэцэрлэг, ач зээ, урлаг, эсвэл бусдад туслах ч байж болно.
Хамгийн гол нь: “Би энд хэрэгтэй хүн, би учиртай оршиж байна” гэж мэдрэх мэдрэмж.
5-р дүрэм: “Эрүүл мэндээ төгс болгох” гэсэн хэт хөөцөлдөхөө боль.
• Парадокс: фитнесд хэт автсан хүмүүс интуицээ дагадаг хүмүүсээс богино насалдаг.
• Донтолт = стресс = өндөр кортизол.
• Калори тоолох, “муу хоол”-оос айх, алхам бүрийг хянах — энэ бол амьдрал биш, хоригдлын орчин.
6-р дүрэм: Албадаж биш, байгалиараа хөдөл.
• “Цэнхэр бүсийн” хүмүүс фитнес клубт явдаггүй.
• Тэд алхаж, цэцэрлэгээ арчилж, шатаар өгсдөг.
• Хөдөлгөөн нь тэдний амьдралын нэг хэсэг, тусдаа “1 цагийн дасгал” биш.
7-р дүрэм: Нойр хүрвэл унт, өлсвөл ид, ядарвал амар.
• Урт насалдаг хүмүүс хатуу цагийн хуваарь дагадаггүй — тэд биеэ сонсдог.
• Харин орчин үеийн хүн: “тэсээд, дуусгаад, дараа нь амаръя” гэж биеийн дохиог үл тоомсорлодог.
03/11/2025
Цахилгаан сандалд суун үхлээ хүлээж буй ялтан. Гэхдээ тэр энэ сандалд шарагдаж үхээгүй юм. Түүнийг цаазлахын өмнөхөн нэгэн эрдэмтэн орж иржээ. Тэрбээр шоронгынхонтой тохиролцсон бололтой сайхь ялтан руу ирээд ямар нэг эрүүл мэндийн талаар туршилтын тухай яриад "Чи тайван үхмээр байна уу?"гэж хоригдлоос нэмж асуув. Хоригдол мэдээж түүний саналыг хүлээн авав. Энэ үхэл түүнийг амьдаар нь шатаахаас илүү дээр санагдсан байж таарна.
Туршилт их энгийн, бараг л хэтэрхий энгийн. Тэд түүний нүдийг боон сандалд суулгаад бугуйнд нь гүехэн зүсэлт хийв. Гарных нь доор ямар нэг сав байрлуулж хаа нэгтээгээс шингэн дуслах зөөлөн, тогтвортой чимээ сонсогдохоор тохируулав. пол... пол... пол...
Гэхдээ энэ дуслууд түүний цус байсангүй.
Эрдэмтэн; ганцаараа их айснаасаа болж хүн өөрийгөө алж чадах уу? гэдгийг л мэдэхийг хүсчээ.
Дусал дуслаар цаг мөч өнгөрөх тусам хоригдлын амьсгал тасалдан, арьс нь цайж эхлэв. Түүний зүрхний пульс нь доголдож, өөрийгөө үхэж байна гэж итгэсэн бие нь дуулгавартайгаар тархиндаа жолоодуулж байлаа. Хэдэн минутын дараа, эцсийн дусал унах чимээ өрөөнд сонсогдоход түүний зүрх зогсжээ.
Гэхдээ тэр цус алдсанаас үхсэнгүй харин өөрийнх итгэл үнэмшил түүнийг алж орхих нь тэр.
Туршилтаар хүний хамгийн ухаалаг хэсэг болох оюун санааны аймшигтай үнэн илэрчээ.
Оюун ухаан зөвхөн бодит байдалд хариу үйлдэл үзүүлдэггүй. Үүнийг тэр өөрөө үүсгэж чадна.
Айдас алж, найдвар эдгээнэ.
Бидний итгэхээр сонгосон зүйлс бидний амьдралыг бий болгон жолоодож, үхэл амьдралаа ч шийддэг.
"Бүтэлгүйтлийн талаар боддог хүн аль хэдийн бүтэлгүйтсэн байдаг бол үргэлж ялалтыг бодож байгаа хүн аль хэдийн нэг алхам бидний урд гарсан байна"
Tomoroo
02/11/2025
Өндөг, бас дахин өндөг идээрэй
Шинэ судалгаагаар долоо хоногт нэгээс илүү өндөг идэх нь Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг 47 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн хоолны хуваарьт ердөө нэгэн энгийн хүнсийг нэмэхэд л эрсдэл бараг тал хувиар буурна гэсэн үг.
Яагаад өндөг вэ?
Өндөг нь тархины үйл ажиллагаанд тустай холин хэмээх шим тэжээлээр баялаг. Энэ нь ой санамж, суралцах чадвар болон тархины эс хоорондын холбоог дэмждэг. Мөн В амин дэм, лютеин болон эрүүл тослогийг агуулдаг бөгөөд эдгээр нь тархины үрэвсэл болон ой ухааны доройтлоос хамгаалдаг.
Судалгаанд олон жилийн турш насанд хүрэгчдийг ажиглахад өндөгийг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн сэтгэх чадвар илүү хурц, ой санамж сайн, тархины хөгшрөлт нь удаан байсан байна.
Хамгийн сайхан нь — өндөгийг өдөр бүр идэх шаардлагагүй. Долоо хоногт 2–4 өндөг идэхэд л таны тархийг удаан хугацаанд хамгаалахад хангалттай байж болох юм.
Альцгеймерийн өвчин дэлхий даяар өсөн нэмэгдэж буй энэ үед, урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг олох нь урьдынхаас илүү чухал болж байна. Энэ жижиг зуршил сая сая хүний амьдралд том өөрчлөлт авчирч чадна.
Энэ нь эмчилгээ биш ч, нэг алхам юм — харин заримдаа хамгийн жижиг алхамууд л хамгийн том өөрчлөлтийг авчирдаг.
ӨӨХ ШАТААДАГ ӨӨХ: Таны биед нуугдах "тураах машин"-г хэрхэн сэрээх вэ?
Бид "өөх" гэдэг үгийг сонсоод л шууд "муу" зүйл, "дасгал хийж шатаах ёстой илүүдэл" гэж боддог. Гэтэл үнэндээ таны биед хэд хэдэн төрлийн өөх байдгаас нэг нь таныг тураах, эрүүл байлгах "супер баатар" болдог гээд төсөөл дөө!
Таны биед ямар өөхнүүд байдаг вэ?
Маш энгийнээр тайлбарлавал:
1. "Муу" өөх (Цагаан өөх): Энэ бол бидний мэддэг илүүдэл калориос үүсдэг, гэдэс, гуяар хуримтлагддаг "залхуу" өөх юм.
2. "БҮР МУУ" өөх (Дотор өөх): Энэ бол дотоод эрхтнүүдийг тань бүрхэж, зүрхний шигдээс, чихрийн шижин үүсгэх гол эрсдэл болдог хамгийн аюултай өөх.
3. "САЙН" өөх (Бор өөх): Харин энэ бол бидний ярих гэж буй "баатар" юм. Энэ бол өөх шатаадаг өөх!
"Бор өөх" яагаад тийм сайн гэж?
Бор өөх бол таны биеийн "дотоод зуух" гэж ойлгож болно. Бусад өөхнүүд шиг энергийг хадгалах биш, харин ч эсрэгээрээ энергийг (ялангуяа цагаан өөхийг) шатааж, ДУЛААН үүсгэдэг.
Энэ "зуух"-ны ашиг тус нь гайхалтай:
- Тураах машин: Илүүдэл калори, тэр ч байтугай "цагаан" өөхийг шатааж таныг тураадаг.
- Байгалийн халаагуур: Таныг хүйтэнд дааруулахгүй, биеийг тань дулаахан байлгадаг
- Сахрын эмч: Цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлж, чихрийн шижингээс сэргийлдэг.
- Судас цэвэрлэгч: Муу холестерины хэмжээг бууруулахад тусалдаг.
Харамсалтай нь: Нас ахих тусам "Зуух" унтардаг
Бидний "дотоод зуух" буюу бор өөх нь хүзүү, мөр, цээж, нуруу, бөөр орчмоор байрладаг.
Гэвч харамсалтай нь, нас ахих тусам энэ ашигтай өөхний хэмжээ буурсаар байдаг.
30 настайд: Ойролцоогоор 150 гр
40 настайд: 100 гр
50 настайд: 60 гр
60 настайд: 40 гр болтлоо багасдаг.
🔥 Хэрхэн "Бор өөх"-өө сэрээж, асаах вэ?
Сайн мэдээ гэвэл, та энэ "зуух"-аа унтраалгүй, харин ч идэвхжүүлж, хэмжээг нь нэмэгдүүлэх боломжтой!
Гол товчлуур нь: ХҮЙТЭН!
Бор өөх нь ойролцоогоор 15-16°C хэмийн сэрүүн орчинд хамгийн сайн "асдаг".
Таны хийж чадах энгийн аргууд:
1. ХҮЙТЭН ШҮРШҮҮР: Хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга. Заавал мөстэй усанд орох албагүй. Өдөр бүр шүршүүрт орсныхоо эцэст 30 секундээс 2 минут хүртэл усаа хүйтрүүлж, биеэ дасгаарай. Энэ нь бор өөхийг тань шууд "сэрээх" дохио болдог.
2. СЭРҮҮНД ГАРАХ: Хэт зузаан хувцаслахгүйгээр гадаа сэрүүн (хэт хүйтэн биш) агаарт 2-3 цаг алхах, ажиллах.
3. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН: Тогтмол дасгал хийх нь бор өөхний идэвхийг нэмэгдүүлдэг.
4. ЗӨВ ХҮНС: Ногоон цай, оливын тос, загасны тос (Омега-3) зэрэг нь бор өөхөнд ээлтэй хүнс юм.
Сонирхолтой баримт:
Яагаад Швед, Норвеги зэрэг хүйтэн орны хүмүүс чийрэг байдаг вэ? Тэдний бие хүйтэн уур амьсгалд дасан зохицож, бор өөхний хэмжээ нь ихэссэн байдаг.
Мөн "Намрын сэрүүнд гадаа ажилласан, тариа хураасан хүмүүс чийрэг байдаг" гэсэн монголчуудын яриа ч үүнтэй холбоотой. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд сэрүүн орчинд ажиллах нь "дотоод зуух"-ыг байнга асаалттай байлгадгийн ач юм.
Дүгнэвэл, Өөх болгон таны дайсан биш. "Муу" өөхөө шатаахын тулд "сайн" бор өөхөө идэвхжүүлээрэй. Эхний алхам нь өнөө орой шүршүүрээ бага зэрэг хүйтэн усаар дуусгах байж болох юм!
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Ulan Bator
13370

26/10/2025