Minaa’s Light House

Minaa’s Light House

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Minaa’s Light House, Beauty, cosmetic & personal care, Mechanicsburg, PA.

…Уурын хамгийн гүн үндэс нь урд төрлүүдээс өвлөн авсан "би" хэмээх мунхаглал бөгөөд уурыг төгс үгүй болгох арга зам нь би-гийн хоосон чанарыг онох бэлэг ухаан юм…

07/26/2026

Гурван долоо хоног хичээгээд, туршаад үз.

Өөрийгөө хуяглах

Орой бүр унтахын өмнө орон дээрээ суугаад биеийнхээ эргэн тойронд нэг төө хэртэй гэрлэн бүрхүүл ургуулж төсөөл. Биетэй чинь адил хэлбэртэй энэ аура чамайг хамгаалах хуяг юм. Таван минут ингэж мэдрээд хэвтээрэй. Биеийг чинь хөнжил шиг ороож, гадна талаас ямарваа бодол үймрэл, сөрөг хэлбэлзэл нэвтрүүлэхгүй хамгаалах гэрлийн бүрхүүлээ унтах хүртлээ мэдэр. Тэгэх юм бол унтсан хойно далд ухамсарт чинь уг мэдрэмж үргэлжилж, асар хүчтэй дархлаа болно…
Өөрийгөө хуяглахгүй бол олон зүйлийн бэрхшээлд орох вий. Бусад хүн бусад төдийхөн биш. Тэд нарийн хэлбэлзлээр өөрсдийгөө байнга цацрааж байдаг. Бухимдсан хүн бухимдлаа бүх зүгт цацдаг. Чам руу онилоогүй ч зөрөөд өнгөрөх төдийдөө чамд нялзаах жишээтэй.
Хэрэв чи мэдрэг, хүлээн авамтгай мөртлөө гэрлэн хуяггүй бол танихгүй хүнтэй зөрөөд өнгөрөхдөө л сэвтэж мэднэ. Бясалгал хүнийг маш мэдрэг, хүлэээн авамтгай болгодог. Ганцаараа байх үед гайгүй. Бясалгагчдын хүрээлэл дунд байвал бүр сайн. Гэвч хорвоогийн хөл үймээнд хутгалдах үед үй түмэн зовлон шаналал, уур бухимдал өвөрлөсөн хүмүүсийн халдлагад өртөх болно…
Бясалгал чамайг эмзэг зөөлөн, уян нээлттэй болгодог. Тийм учраас бясалгалын дараа өөрийгөө гэрлээр хуяглаж бай. Зарим үед ийм зүйл аяндаа болдог ч заримдаа болдоггүй учраас өөрөө хийх хэрэгтэй. Уг дасгалыг гурван сар хийхэд маш хүчтэй болсноо мэдэрнэ. Орой унтах хүртлээ гэрлэн хуягаа төсөөлсөн шиг өглөө сэрэнгүүтээ сана. Сэрсэн мөртлөө нүдээ нээлгүйгээр таван минут мэдрээд босоорой. Усанд орохдоо, цайгаа уухдаа ч энэ санамжаа үргэлжлүүл. Автобус унаанд суух, ажил дээрээ цаг зав гарах үед гэрлэн бүрхүүл дотроо хэсэг зуур амарч налай.

Гурван долоо хоног, эсвэл гурван сарын дотор чи уг бүрхүүлээ биет байдлаар мэдэрч эхэлнэ. Түм түжигнэсэн олны дунд ч халдашгүй, авташгүйгээр явна. Үүндээ чи магнай тэнийх нь лавтай. Өрөөл бусдын бус, өөрийнхөө л асуудалтай нүүр тулна. Цэвэр хувийн асуудлаа шийдэхэд ядах юмгүй. Харин бусдын асуудал чамд нялзсан бол шийдэхэд тун бэрх. Анхнаасаа чамд хамаарахгүй асуудлын гогцоог яаж тайлах вэ. Тийм учраас өөрийгөө бат сайн хуяглаарай.

Ошо #АгнистынГэгээ

⚡️ Яагаад заавал нүүрний иог гэж?

Учир нь нүүр бол зөвхөн арьс биш. Нүүрэнд 60 орчим гаруй жижиг булчин байдаг бөгөөд тэдгээр булчингуудын ихэнхийг бид өдөр тутамдаа бараг ашигладаггүй.

Нас ахих, стресс, буруу байрлал, хэт их нүүрний хувирал зэрэг нь зарим булчинг хэт чангалж, заримыг нь сулруулдаг. Үүний улмаас:
• Нүүр унжих
• Хавдах
• Хацар хонхойх
• Эрүүний хэлбэр бүдгэрэх
• Үрчлээ гүнзгийрэх зэрэг өөрчлөлтүүд аажмаар үүсдэг.

Нүүрний иог нь эдгээр булчинг зөв ажиллуулж, тэнцвэржүүлэхэд тусалдаг. Ингэснээр:
⚡️ Цус, лимфийн эргэлтийг дэмжинэ. ⚡️Хаванг бууруулахад тусална.
⚡️ Булчингийн уян хатан байдлыг сайжруулна.
⚡️ Нүүрний хэлбэрийг илүү тод харагдуулахад дэмжлэг үзүүлнэ.
⚡️ Өөрийн нүүрээ илүү ухамсартайгаар зөв ашиглаж сургана.

Хамгийн сайхан нь, нүүрний иог нь зөвхөн гадаад төрхийг бус, амьсгал, тайвшрал, өөртэйгөө холбогдох мэдрэмжийг ч давхар дэмждэг.

Гоо сайхан гэдэг дан ганц арьс арчлах биш.
Булчингаа зөв ажиллуулж сурах нь ч бас залуу, эрүүл төрхийн нэг чухал нууц юм. 🫰

Minaa’s Holistic Care
🌐 minaa.mn
From Minaa in Pennsylvania, USA 🇺🇸 #minaasholisticcare #faceyoga #нүүрнийиог #selfcare #selflove 07/26/2026

⚡️ Яагаад заавал нүүрний иог гэж? Учир нь нүүр бол зөвхөн арьс биш. Нүүрэнд 60 орчим гаруй жижиг булчин байдаг бөгөөд тэдгээр булчингуудын ихэнхийг бид өдөр тутамдаа бараг ашигладаггүй. Нас ахих, стресс, буруу байрлал, хэт их нүүрний хувирал зэрэг нь зарим булчинг хэт чангалж, заримыг нь сулруулдаг. Үүний улмаас: • Нүүр унжих • Хавдах • Хацар хонхойх • Эрүүний хэлбэр бүдгэрэх • Үрчлээ гүнзгийрэх зэрэг өөрчлөлтүүд аажмаар үүсдэг. Нүүрний иог нь эдгээр булчинг зөв ажиллуулж, тэнцвэржүүлэхэд тусалдаг. Ингэснээр: ⚡️ Цус, лимфийн эргэлтийг дэмжинэ. ⚡️Хаванг бууруулахад тусална. ⚡️ Булчингийн уян хатан байдлыг сайжруулна. ⚡️ Нүүрний хэлбэрийг илүү тод харагдуулахад дэмжлэг үзүүлнэ. ⚡️ Өөрийн нүүрээ илүү ухамсартайгаар зөв ашиглаж сургана. Хамгийн сайхан нь, нүүрний иог нь зөвхөн гадаад төрхийг бус, амьсгал, тайвшрал, өөртэйгөө холбогдох мэдрэмжийг ч давхар дэмждэг. Гоо сайхан гэдэг дан ганц арьс арчлах биш. Булчингаа зөв ажиллуулж сурах нь ч бас залуу, эрүүл төрхийн нэг чухал нууц юм. 🫰 Minaa’s Holistic Care 🌐 minaa.mn From Minaa in Pennsylvania, USA 🇺🇸 #minaasholisticcare #faceyoga #нүүрнийиог #selfcare #selflove

⚡️ Эмэгтэй хүнд яагаад санхүүгийн бие даасан байдал чухал вэ?

Эмэгтэй хүн мөнгөний төлөө амьдрах албагүй.
Гэхдээ мөнгөнөөс болж мөрөөдлөө орхих, дуугүй тэвчих, хүсээгүй амьдралаа үргэлжлүүлэх ч хэрэггүй.

Санхүүгийн бие даасан байдал гэдэг нь зөвхөн их мөнгөтэй болох тухай биш.

✨ Өөрийн шийдвэрээ өөрөө гаргах эрх.
✨ Өөрийгөө хөгжүүлэх боломж.
✨ Үр хүүхдээ тайван өсгөх итгэл.
✨ Хүсээгүй харилцаанд үлдэхгүй байх сонголт.
✨ Өвдөхөд эмчилгээ, сурахад боловсрол, мөрөөдөхөд боломжтой байх эрх чөлөө.

Эмэгтэй хүн өөрийн орлоготой байх тусам зөвхөн амьдрал нь биш, өөртөө итгэх итгэл нь ч өсдөг.

Хэн нэгэнд найдах биш,
хамтдаа түшилцдэг эмэгтэй байх нь хамгийн үнэ цэнтэй.

Өөрийгөө хөгжүүл.
Ур чадвараа нэм.
Өөрийн үнэ цэнийг бүтээ.

Учир нь эмэгтэй хүний хамгийн сайхан гоёл нь зөвхөн гоо үзэсгэлэн биш,
харин ямар ч нөхцөлд өөрийгөө авч явж чаддаг итгэл. #minaasholisticcare #lifetips #санхүүгийнэрхчөлөө #эмэгтэйчүүд #охид 

Minaa’s Holistic Care
🌐 minaa.mn
From Pennsylvania, USA 🇺🇸 07/26/2026

https://www.instagram.com/p/DbPT7ofsjEr/?igsh=dThlNnRqaHB1dWRy

⚡️ Эмэгтэй хүнд яагаад санхүүгийн бие даасан байдал чухал вэ? Эмэгтэй хүн мөнгөний төлөө амьдрах албагүй. Гэхдээ мөнгөнөөс болж мөрөөдлөө орхих, дуугүй тэвчих, хүсээгүй амьдралаа үргэлжлүүлэх ч хэрэггүй. Санхүүгийн бие даасан байдал гэдэг нь зөвхөн их мөнгөтэй болох тухай биш. ✨ Өөрийн шийдвэрээ өөрөө гаргах эрх. ✨ Өөрийгөө хөгжүүлэх боломж. ✨ Үр хүүхдээ тайван өсгөх итгэл. ✨ Хүсээгүй харилцаанд үлдэхгүй байх сонголт. ✨ Өвдөхөд эмчилгээ, сурахад боловсрол, мөрөөдөхөд боломжтой байх эрх чөлөө. Эмэгтэй хүн өөрийн орлоготой байх тусам зөвхөн амьдрал нь биш, өөртөө итгэх итгэл нь ч өсдөг. Хэн нэгэнд найдах биш, хамтдаа түшилцдэг эмэгтэй байх нь хамгийн үнэ цэнтэй. Өөрийгөө хөгжүүл. Ур чадвараа нэм. Өөрийн үнэ цэнийг бүтээ. Учир нь эмэгтэй хүний хамгийн сайхан гоёл нь зөвхөн гоо үзэсгэлэн биш, харин ямар ч нөхцөлд өөрийгөө авч явж чаддаг итгэл. #minaasholisticcare #lifetips #санхүүгийнэрхчөлөө #эмэгтэйчүүд #охид Minaa’s Holistic Care 🌐 minaa.mn From Pennsylvania, USA 🇺🇸

Photos from Minaa’s Holistic Care's post 07/22/2026
07/21/2026

⚡️ Хичээл 2: Vedio 1. Гуашаны 4 үе шат ~ Эхний үе. (Цэгэн даралт) 😇🫶
Гуаша массажны хамгийн чухал эхлэл болох цэгэн даралтын хэсэг орлоо. Өөрийн арьсны төрөлд тохирсон гуаша тосоо сонгоод, бичлэгээ дагаад хийгээрэй.
Та нартаа амжилт хүсье! 🫰
💬 Асуулт: Сайхнууд минь, хийхэд хэцүү зүйл байв уу? Болж байна уу, үгүй юу гэдгээ сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай 👇 #гуаша

https://www.instagram.com/reel/DbCARTVtdc5/?igsh=MWVtdjM0cml2dnRhaw==

Want your business to be the top-listed Beauty Salon in Mechanicsburg?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Mechanicsburg, PA
17055